Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2025/00295

 

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 306/ШШ2025/00295

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: ..........ХХК ............-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гаргасан нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н.Д холбогдох

 

Үндсэн зээл 4,211,988.07 төгрөг, зээлийн хүү 791,114.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү алданги 2,501,551.32 төгрөг, нийт 7,504,653.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: .........ХХК нь Н.Д-ийн хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 30-нд №22/97 тоот зээлийн гэрээгээр 15,500,000.00 /Арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч үндсэн зээлээс 11,288,011.93 төгрөг, хүүнээс 9,148,488.07 төгрөг төлсөн ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй болно. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Н.Д нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тул 7,504,653.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Д ................ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,504,653.96 төгрөг зээлсэн нь үнэн болно. Тухайн мөнгийг 2025 оны 08 дугаар сард багтаан төлнө гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч Н.Д үндсэн зээл 4,211,988.07 төгрөг, зээлийн хүү 791,114.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү алданги 2,501,551.32 төгрөг, нийт 7,504,653.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,024.46 төгрөгийн тавин хувь болох 67,512.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 67,512.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67,512.23 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульзүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл 4,211,988.07 төгрөг, зээлийн хүү 791,114.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү алданги 2,501,551.32 төгрөг, нийт 7,504,653.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Д нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,024.46 төгрөгийн тавин хувь болох 67,512.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 67,512.23 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67,512.23 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .......... ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ             Ц.ҮЙТҮМЭН