2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/08361

 

 

 

 

 

 

 

 

2025 10 06 191/ШШ2025/08361

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* банк ХК /рд:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ийн ******* /рд:*******/-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 22,206,630.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******Банк нь харилцагч *******э овогтой ПАГАМДУЛАМ-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09- р сарын 10-ны өдөр 2010116557 дугаартай Зээлийн гэрээ байгуулан ******* тоотдансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 4,166,666.65 төгрөг, зээлийн хүү 2,003,468.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,140.68 төгрөг төлсөн.

*******э овогтой ПАГАМДУЛАМ нь 2010116557 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 3 сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

Хугацаа хэтэрсэн хоног: 88

Зээлийн үлдэгдэл: 20,833,333.35 төгрөг,

Хүү: 1,357,275.56 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 16,021.91 төгрөг Төлбөрийн нийт үлдэгдэл: 22,206,630.82 төгрөг.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 22,206,630.82 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Миний бие *******э овогт ******* /*******/ нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 22,206,630.82 төгрөгийг 12 сарын хугацаатай төлөхөөр болсоноо мэдэгдэж байна

2025 оны 10 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2025 оны 11 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2025 оны 12 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 01 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 02 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 03 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 04 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 05 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 06 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 07 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 08 сарын 25-нд 1,850,500 төгрөг,

2026 оны 09 сарын 25-нд 1,851,103.82 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 22,206,630.82 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,206,630.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 03 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 04 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 05 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 06 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 07 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 08 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 09 сарын 25-нд 1,851,103.82 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, А.*******, Д. нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг олгожээ. /хх-4/

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Э.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох гэрээний үүрэгт 22,206,630.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,206,630.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 02 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 03 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 04 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 05 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 06 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 07 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 08 сарын 25-нд 1,850,500 төгрөг, 2026 оны 09 сарын 25-нд 1,851,103.82 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,983 төгрөгөөс 134,491.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 134,491.5 төгрөгийг, хариуцагч Э.*******аас 134,491.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР