Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 372

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Хохирогч П.Баасанбямба,

Шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Б.Пүрэвхүү нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Илжгэн овогт Донойгийн Чт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803001380144 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1955 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 39 дүгээр байр 120 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Илжгэн овогт Донойгийн Ч /РД......./.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 08 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Амарсанаагийн гудамж Гранд плазагийн уулзвар замд Тоёота Приус маркийн 07-54 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүй зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Б.Чмөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чулуунжав мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд болсон асуудлын талаар үнэн зөвөөр бичигдсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Бмэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баруун 4 замын Гранд плазагийн модны 2 луу эргэдэг уулзвар дээр зам хөндлөн гарах гэж байтал хажуу талын залуу үсрэхээр нь гайхаад хартал машин ирээд мөргөсөн. Тэгээд ойрхон цагдаа ирээд дуудлага өгсөн. Цагдаагийн бүрэлдэхүүн ирэх үед түргэн бас ирсэн” гэв.

 

Хохирогч Бмэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн үед баруун 4-н зам Гранд плазагийн хойд талын замд явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд гэрлэн дохио асахыг хүлээгээд зогссон, миний урд талаас залуухан эрэгтэй, мөн хүүхэдтэй эмэгтэй хүн зам гарах гээд зогсож байсан, тэр хүмүүс уулзварын голд гурвалжин хэлбэртэй зогсох хэсэгт зогсож байсан, ойролцоогоор 1 минут хэртээ зогсож хүлээж байгаад явган хүний явах ногоон гэрлэн дохио асах үед урдуур явж байсан 2 автомашиныг өнгөрөөгөөд, зам руу хартал ойр хавьд машин байхгүй байхаар нь зам хөндлөн гарч байтал өөдөөс зам гарч байсан залуу зам гарч байснаа болиод буцаж ухарч алхсан, тэгээд л хажуу талаас хүчтэй машин мөргөсөн. Би газар унаад босож чадахгүй байсан, машины жолооч өвгөн бууж ирээд намайг замаа харахад яадаг юм бэ, гээд загнаад байсан, тэгтэл тэнд байсан залуу явган хүн явах ногоон гэрэл асаж байхад чинь юу яриад байгаа бэ, гэж хэлж байсан. Тэгээд байж байтал нэг замын цагдаа хүрээд ирсэн, би өөрийн утаснаас 102-т залгаж ослын талаар мэдэгдэх гэсэн боловч ярьж чадахгүй байсан тул тэр цагдаагаар яриулсан. Тэр өвгөн зам түгжрээд байна гээд машинаа ослын газраас хөдөлгөсөн, ослын дараа цагдаа нар ирсэн, дараа нь 103 машин ирээд эмчид үзүүлсэн, би замын цагдаа нарт хаана мөргүүлж, хаана унасан газраа зааж өгсөн....” /хх 21-22,23/

 

Шинжээч Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ: “...би шинжээчийн 2877 дугаартай дүгнэлтийг гаргасан. 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шинжлүүлэгч Баасанбямбын хариутай танилцлаа. L-4-5 нугалмын түвшинд жийргэвч мөгөөрс баруун парацентрал байрлалтай жижиг урагдалтай гэсэн нь гэмтэлтэй холбоотой, ослын үед үүсэх боломжтой, цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 2018.03.01-ний өдрийн имрайн соронзон үелзүүрт томографикт оношилгоо зургийг дүрс оношлогооны эмчээр давтан уншуулж дээрх гэмтэл байгаа эсэхийг нягтлаж үзнэ. Хэрэв дээрх гэмтэл илэрвэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар байна. L5 нугалам дээд төгсгөлийн ялтас цөмөрч шморлын ивэрхий үүссэн нь гэмтлийн шалтгаан биш архаг өөрчлөлт юм.” гэв. /хх 35-36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2877 дугаартай дүгнэлтэд: 1. П.Баасанбямбын биед аарцаг, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 43 хуу/

 

Соронзон үелзүүрт томографийн оношлогоо /хх 49/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 335 дугаартай дүгнэлтэнд: 1. 2018.03.01-ний өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн бүсэлхийн нурууны Соронзон үелзүүрт томографикийн шинжилгээгээр П.Баасанбямбын биед бүсэлхийн 4-5-р нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо. Мөн дээрх зурганд бүсэлхий нурууны L5 нугалмын дээд төгсгөлийн ялтас цөмөрч Шморлын ивэрхий үүссэн гэж оношлогдсон байх ба энэ гэмтэлтэй холбоогүй архаг өөрчлөлт болно. 2. Баасанбямбын биед учирсан бүсэлхийн 4-5-р нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой гэжээ.  /хх 50-51 хуу/

 

Техникийн шинжээчийн 2018.02.19-ний өдрийн 18/5853 дугаартай дүгнэлтэнд: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд Тоёота маркийн приус загварын маркын 0754 УБЛ дугаарын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Доной овогт Чын эзэмшлийн сувдан цагаан өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 0754УБЛ улсын дугаартай, NHW110004143 арлын дугаартай суудлын автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 40 минутаас 17 цаг 15 минут хүртэл MNS4598:2011 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -25,9 м/м хэмжээтэй алдаатай байгаа гэмтэл нь “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавин ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын шаардлага хангахгүй байгаа ч зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй гэжээ. /хх 56-59/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон баайдал /хх 6/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 7/

Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 8, 9-10/

Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11, 12/

Хохиролын баримтууд /хх 27-32 хуу/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 08 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Амарсанаагийн гудамж Гранд плазагийн уулзвар замд Тоёота Приус маркийн 07-54 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүй зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Б.Чмөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б/хх 21-22,23/, шинжээч Ш.Цэцэгмаа /хх 35-36/ нарын мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 6/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 8, 9-10/, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11, 12/, хохиролын баримтууд /хх 27-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2877 /хх 43/, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 335 дугаартай дүгнэлт /хх 50-51/, Соронзон үелзүүрт томографийн оношлогоо /хх 49/, Техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18/5853 дугаартай дүгнэлт /хх 56-59/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Д.Ч нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч Д.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

          Хохирогч Бнь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.241,818 төгрөг, бариачид бариулсан гэх 209,000 төгрөг, эмчилгээний төлбөр 1,888,140 төгрөг, бинзен 49,000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэл, бариачид бариулсан гэх нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж, үлдэх нэхэмжлэлээс баримтаар тогтоогдож байгаа эмчилгээний төлбөр 1,888,140 төгрөг, бинзений төлбөр 49,000 төгрөгийн нэхэмжлэлээс нийт 1.832.430 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

          Хохирогчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараас цалин хөлс авсан эсэх талаар бичилт байхгүй, эмнэлэгийн магадлагаа, лист байхгүй байгаа нь түүний цалин хөлсийг хэрхэн тооцох боломжгүй, бариачид бариулсан гэх бичгийн баримт байхгүй тул хангахгүй орхиж уг хэрэгт холбоотой хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

          Мөн хохирогч Бнь эмчилгээтэй холбоотой 1.888.140 төгрөг, унаа бинзений зардал 49,000 төгрөг нийт 1.937.430 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт эмчилгээ, унааны зардалтай холбоотой баримтаар 1.832.430 төгрөгийн нэхэмжлэл тогтоогдож байх тул түүнийг хангаж шүүгдэгчээс хохирогчид төлсөн 1.500.000 төгрөгийг хасч үлдэх хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэл бүхий байна.

 

          Хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 46642 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Д.Чулуунжавт буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгах, шүүгдэгч Д.Чулуунжав нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч П.Баасанбямбад 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдлаа.