| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00335/И |
| Дугаар | 306/ШШ2025/00297 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 306/ШШ2025/00297
| 2025 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 306/ШШ2025/00297 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: ................ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн гаргасан нэхэмжлэлтэй
хариуцагч:Н.О-д холбогдуулан
Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ2024102941150 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,588,000 төгрөг, зээлийн хүү 550,244.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,270.98 төгрөг, нийт 3,147,515.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.О нь ........... ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2024102941150 тоот гэрээний дагуу IPhone13_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,588,000 төгрөгийн зээлээр 29 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024102941150 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,588,000 төгрөг, зээлийн хүү 550,244.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,270.98 төгрөг, нийт 3,147,515.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,147,515.23 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 147,515.23 төгрөг, 2025 оны 09 дүгээр сараас 2026 оны 01 дүгээр сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
Н.О-аас ЗГ2024102941150 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,588,000 төгрөг, зээлийн хүү 550,244.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,270.98 төгрөг, нийт 3,147,515.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Н.О нар харилцан тохиролцож, хариуцагч Н.О нь 3,147,515.23 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 147,515.23 төгрөг, 2025 оны 09 дүгээр сараас 2026 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,310 төгрөгийн тал хувь болох 32,655 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 32,655 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,655 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага болох ЗГ2024102941150 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 2,588,000 төгрөг, зээлийн хүү 550,244.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,270.98 төгрөг, нийт 3,147,515.23 төгрөгийг нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 147,515.23 төгрөг, 2025 оны 09 дүгээр сараас 2026 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,310 төгрөгийн тал хувь болох 32,655 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 32,655 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,655 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН