| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00314/И |
| Дугаар | 306/ШШ2025/00305 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 306/ШШ2025/00305
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 306/ШШ2025/00305 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ........... банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш-ийн гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.И
Хариуцагч: А.Т нарт холбогдуулан
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 30,870,320.25 төгрөг, зээлийн хүү 1,828,364.32 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 32,723,684.57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..........банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.И, хамтран зээлдэгч А.Т нар нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МТМ960034300001873084 тоот Зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/- ний үндсэн дээр 60,000,000 /Жаран сая төгрөг/-ийг жилийн 15.6 хувийн хүүтэй, сарын 1,3 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай бизнесийн зээл авсан. Зээлдэгч сар бүрийн 10-ны дотор зээлийн төлбөр болон зээлийн хүү төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан боловч зээлийн гэрээний дагуу хугацаандаа эргэн төлөлтөө төлөөгүй. Зээлдэгч Б.Ихбаяр, хамтран зээлдэгч А.Төмөрсүх нартай удаа дараа утсаар холбогдож зээл, зээлийн хүүг төлөх шаардлага тавьсан боловч үүргээ зөрчиж 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрөөс хойш нийт 164 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн. 2025 оны 07 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар үндсэн зээл 30,870,320.25 төгрөг, хүүний өр 1,828,364.32 төгрөг, нотариатын зардалд 25,000 төгрөг, нийт 32,723,684.57 төгрөгийг зээлдэгч Б.И, хамтран зээлдэгч А.Т нараас нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч Б.И нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.И миний бие ......... банк ХК-ийн ......... салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 32,723,684.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч А.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: А.Т миний бие ........ банк ХК-ийн ......... салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 32,723,684.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Б.И, А.Т нараас үндсэн зээл 30,870,320.25 төгрөг, зээлийн хүү 1,828,364.32 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 32,723,684.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.И, А.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,568 төгрөгийн тавин хувь болох 160,784 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 160,784 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 160,784 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............ банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш-ийн гаргасан үндсэн зээл 30,870,320.25 төгрөг, зээлийн хүү 1,828,364.32 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 32,723,684.57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.И, А.Т нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,568 төгрөгийн тавин хувь болох 160,784 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 160,784 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 160,784 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН