Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 306/ШШ2025/00308

 

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 306/ШШ2025/00308

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: У................. БЗГ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн гаргасан нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т.З-оод холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 202,861.48 төгрөг, үндсэн зээлийн хүү 50,342.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,747.73 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 265,952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... БЗГ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Үндсэн зээл 202,861.48 төгрөг, үндсэн зээлийн хүү 50,342.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,747.73 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 265,952 төгрөгийг Т.З-оос гаргуулж өгнө үү гэжээ.

  2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.З нь нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч ............ наран БЗГ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О  нь хариуцагч Т.З-оос үндсэн зээл 202,861.48 төгрөг, үндсэн зээлийн хүү 50,342.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,747.73 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 265,952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Хариуцагч Т.З нь нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-т итгэмжлэлээр нэхэмжлэлээс татгалзах эрх түүнд олгогдсон ба Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,652 төгрөгийн тавин хувь болох 4,326 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 4,326 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Хариуцагч Т.З-д холбогдуулж Үндсэн зээл 202,861.48 төгрөг, үндсэн зээлийн хүү 50,342.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,747.73 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 265,952 төгрөгийг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч .............. БЗГ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,652 төгрөгийн тавин хувь болох 4,326 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 4,326 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ҮЙТҮМЭН