| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00334/И |
| Дугаар | 306/ШШ2025/00309 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 306/ШШ2025/00309
| 2025 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 306/ШШ2025/00309 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ............ ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-ийн гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Х-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ЗГ2023102000652 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,217,928.02 төгрөг, зээлийн хүү 574,795.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,436 төгрөг, мөн 2045762 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 162,632.34 төгрөг, зээлийн хүү 119,483.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,620.61 төгрөг, нийт 2,182,896.32 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Х нь ........ ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ2023102000652 тоот гэрээний дагуу Samsung Galaxy A54 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,538,000 төгрөгийн зээлээр 12 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2023102000652 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,217,928.02 төгрөг, зээлийн хүү 574,795.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,436 төгрөг, мөн 2045762 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 162,632.34 төгрөг, зээлийн хүү 119,483.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,620.61 төгрөг, нийт 2,182,896.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Х шүүхэд гаргасан тайлбартаа:
С.Х миний бие ............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,182,896.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч С.Х-аас ЗГ2023102000652 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,217,928.02 төгрөг, зээлийн хүү 574,795.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,436 төгрөг, мөн 2045762 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 162,632.34 төгрөг, зээлийн хүү 119,483.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,620.61 төгрөг, нийт 2,182,896.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч С.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,876 төгрөгийн тавин хувь болох 24,938 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 24,938 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24,938 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ЗГ2023102000652 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,217,928.02 төгрөг, зээлийн хүү 574,795.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,436 төгрөг, мөн 2045762 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 162,632.34 төгрөг, зээлийн хүү 119,483.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,620.61 төгрөг, нийт 2,182,896.32 төгрөгийг хариуцагч С.Х нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,876 төгрөгийн тавин хувь болох 24,938 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 24,938 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24,938 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............. ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН