Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө- овогт А-ийн Б-д холбогдох эрүүгийн 1810011100311 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жин короно” ХХК-нд прессчин ажилтай, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн .........  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө- овогт А-ийн Б- /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод хохирогч Г.Э-ы “Samsung S7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 418.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Мөн эрүүгийн 1810011100311 дугаартай хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч А.Б- мөрдөн байцаалтанд 2018.05.17-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед хувийн ажил хөөцөлдөхөөр гараад буцаад 16 цагийн орчимд гэртээ ирэхэд Энхсайхан ах байхгүй байсан. Би Энхсайхан ах руу залгаад хаана байгааг нь асуухад “ойрхон айлд байна” гээд байгаа айлаа зааж өгсөн. Тэр айлд очиход Энхсайхан ах, эхнэр, нөхөр, бага насны хүүхэд, бас нэг хүн орон дээр согтуу унтаж байсан. Намайг ороход 0,5 литрийн “Хараа” архи задлаад уугаад дуусч байсан. Тэр айлын эхнэр 0,5 литрийн “Хараа” архи 1 шил авчирч Энхсайхан ах, тэр айлын нөхөр гурвуулаа уусан. Энхсайхан ахын Samsung S-7 edge загварын шаргал өнгөтэй утсыг айлын хүүхэд бариад сууж байхаар нь Энхсайхан ахад хэлэлгүйгээр аваад халаасандаа хийчихсэн. Тэр айлын эхнэр, нөхөр хоёр “сургууль орж хүүхдээ авна” гэхээр нь Энхсайхан ах бид хоёр машинд нь суугаад гэрийнхээ гадаа буусан. Энхсайхан ах хашаандаа түрүүлж ороод гэртээ орохоор нь би гар утсыг гэрийнх нь хаяанд орхичихсон. Энхсайхан ах манай гэрт орж ирээд “миний утсыг авсан уу” гэхээр нь “аваагүй” гэхэд “цагдаа дуудлаа шүү” гэхээр нь “дууд дууд, би ямар таны утсыг авсан биш” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд “авсан юм уу” гэхээр нь “аваагүй” гэж хэлсэн. Тэгээд би өнөөдөр биш юм аа гэхэд маргааш баригдах юм чинь гэж бодоод утас авснаа хүлээгээд нуусан газраа зааж өгсөн. Одоо би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ... Би Энхсайхан ахын гар утсыг буцааж өгөөд хохиролгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

Хохирогч Г.Э- мөрдөн байцаалтанд 2018.05.08-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 41 дүгээр бүрэн дунд сургуулийн цагдаа буюу “school police”-оор үүрэг гүйцэтгээд 17 цагийн үед буусан. ...Бид нарыг архи задлаад ууж байхад Б- ирээд хувааж уусан. Тэрээр бага зэрэг халамцуу орж ирсэн. Архиа ууж дуусчихаад Энхбаатар, Одончимэг хоёр “машинаар хүргэж өгье” гээд Б- бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ирээд халаасанд байсан утас байхгүй болохоор “миний утас яасан юм бэ” гээд тэр гурваас асуухад бүгд “мэдэхгүй” гэсэн. Тэгэхээр нь “юу гэсэн үг юм бэ, энд байсан хүмүүсээс өөр хэн авдаг юм, утас буцаагаад өгчих” гэхэд “мэдэхгүй бид нар лав аваагүй шүү” гэж хэлээд Энхбаатар, Одончимэг хоёр гэр рүүгээ явсан. Харин Б-гоос “чи авсан уу” гэхэд “ёстой мэдэхгүй шүү, би аваагүй” гээд байсан. Хэд хоногийн өмнө үнэтэй авсан учраас утсаа олж авъя гээд дахиад Энхбаатарын гэрт очоод утсаа хайхад Одончимэг “түрүүн манай хүү таны утсыг бариад сууж байхад Б- гээд хамт явж байсан залуу чинь таны утсыг аваад гэрээс гарсан” гэж хэлсэн. Би буцаж очоод Б-д “чи одоо боль доо яагаад утас авчихаж байгаа юм бэ” гэхэд “би мэдэхгүй аваагүй” гээд байхаар нь цагдаад хандсан. Б- миний утсыг манай гэрийн хаяанаас гаргаж өгсөн. Би Samsung S-7 edge загварын гар утсаа 460.000 төгрөгөөр худалдан авч байсан. ... Би гар утсаа бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй буцаан авсан, надад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,

2018.05.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би утсаа ил ширээн дээр тавьсан байхад тэр айлын хүүхэд оролдоод байсан. Би архи нилээд уусан бага зэрэг согтсон байсан болохоор утсаа халаасандаа хийсэн гэж бодоод гараад явсан. Тэгтэл Одончимэг “хамт явж байсан залуу чинь аваад гарсан” гэж хэлсэн. Би   Б-гоос “миний утас байна уу” гэхэд “байхгүй, би аваагүй” гээд байсан. Цагдаад хандахад Б- утсыг манай гэрийн хаяанд нуучихсан байснаа гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

Гэрч Т.О- мөрдөн байцаалтанд 2018.05.02-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед нөхөр Энхбаатарын хамт хүүхдээ 34-р сургуульд хүргэж өгчихөөд явж байхдаа хүргэн ах Батжаргал болон үл таних /Энхсайхан/ ах хоёртой тааралдсан. Хүргэн ах Батжаргал нилээн согтуу манай гэрт очиж унтая гээд байсан. Харин Энхсайхан ах эрүүл байсан. Энхсайхан ах “манай гэрт очье” гээд дагуулж очсон. Тэр үед Энхсайхан ах гэртээ байсан 0,33 л Хятад архи гаргаж задлаад манай нөхөр Энхбаатар, хүргэн ах Батжаргал гурав хувааж уусан. Энхсайхан ахын гэрээс гарч манай гэрт очиход  Энхсайхан ах руу яриад байсан хүн ирсэн. Хүргэн ах Батжаргал манайд очоод шууд унтсан. Энхсайхан ахын танил залуу, манай нөхөр гурав архиа хувааж уугаад дуусгасан. Орой 16 цагийн үед хүүхэд авах цаг болж байхад Энхсайхан ах, манайд ирсэн залуутай түрүүлээд гараад явсан. Харин нөхөр бид хоёр араас нь гарсан. Манай гэрээс гарах үед Энхсайхан ахын мөнгөлөг корпустай гар утсыг манай хүүхэд Энх-Ирээдүй оролдож байсан. Энхсайхан ахтай хамт явсан залуу нь манай хүүхдээс гар утсыг нь аваад, харин бас нэг Скайтелийн хар гар утсыг цүнхэнд нь хийж өгөөд гарсан. Би нөхөртэйгээ хамт гэрээсээ гарахад хашааны үүдэнд Энхсайхан ах нилээн согтсон байсан. Харин хамт гарсан хөрш айлын залуу нь эрүүл шахуу зогсож байсан ба “бид хоёрыг гэрт дөхүүлээд өгөөч” гэхээр нь зөвшөөрч хашааных нь үүдэнд буулгачаад явсан. Орой 19 цагийн үед хүүхдээ сургуулиас нь авчаад гэртээ байж байхад Энхсайхан ах хүүхдээ дагуулсан “гар утас алга болсон байна” гэхээр нь “тантай хамт ирсэн залуу чинь аваад гарсан” гэж хэлсэн чинь хүү нь хажуунаас Б- ах хүний машинд суугаад нэг ахтай хамт яваад өгсөн гэж хэлж байсан. Тэгээд Энхсайхан ах 3 удаа манайд ирээд байхаар нь “цагдаад ханд” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25-р хуудас/,

Эд зүйлйн үнэлгээ /хх-ийн 26-р хуудас/,

Шүүгдэгч А.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Ч.А-ийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн ЕБ-ын 34-р дунд сургуулийн тодорхойлолт, хавсралт /хх-ийн 41-42-р хуудас/

 

Шүүхээс шүүгдэгч А.Б-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод хохирогч Г.Э-ы “Samsung S7 edge” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 418.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Э-ы ... Батжаргал бид хоёр төрсөн өдөр нөхөж тэмдэглэхээр болоод явж байтал сургуулийн үүдэнд Батжаргалын хамаатан машинтай Энхбаатар, Одончимэг хоёртой таарсан. Тэр хоёр “хаашаа явж байгаа юм, хүргээд өгье” гэхээр нь суугаад манайд очсон. Би Батжаргалд төрсөн өдрийн бэлэг гээд архи өгтөл “баярлалаа, эндээ задлаад уучихъя” гээд миний өгсөн архийг задлаад бид дөрөв хувааж уусан. Архиа уугаад дуустал Энхбаатар, Одончимэг хоёр “та гэртээ оруулаад дайлсан юм чинь одоо манайд очьё” гэхээр нь тэдний гэр рүү явсан. Би дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” нэртэй архи авсан. ...  Б- над руу залгаад “ахаа та хаана байгаа юм, уулзаад ярих юм байна” гэхээр нь би байгаа газраа зааж өгсөн. ... Б- ирээд бид архиа ууж дуусгахад Энхбаатар, Одончимэг хоёр “машинаар хүргэж өгье” гээд гэрт хүргэж өгсөн. Гэртээ ирээд халаасанд байсан утас байхгүй байхаар нь “миний утас яасан юм бэ” гээд тэр гурваас асуухад бүгд “мэдэхгүй” гэсэн. Тэгэхээр нь “юу гэсэн үг юм бэ, энд байсан хүмүүсээс өөр хэн авдаг юм, утас буцаагаад өгчих” гэхэд “мэдэхгүй бид нар аваагүй шүү” гээд Энхбаатар, Одончимэг хоёр гэр рүүгээ явсан. Харин Б-гоос “чи авсан уу” гэхэд “ёстой мэдэхгүй шүү, би аваагүй” гээд байсан. ... Буцаад гэртээ ирээд Б-д “чи одоо боль доо яагаад утас авчихаж байгаа юм бэ” гэхэд “мэдэхгүй аваагүй” гээд байхаар нь цагдаад хандсан чинь Б- миний утсыг дараа нь манай гэрийн хаяанаас гаргаад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-р хуудас/,

 

Гэрч Т.О-ийн ... Энхсайхан ахын мөнгөлөг корпустай гар утсыг манай хүүхэд Энх-Ирээдүй оролдож байсан. Гэрээс гарах үед Энхсайхан ахтай хамт явсан залуу нь манай хүүхдээс гар утсыг нь аваад, бас нэг Скайтелийн хар гар утсыг цүнхэнд нь хийж өгөөд гарсан. Бид тэр хоёрыг хашааных нь үүдэнд буулгачаад явсан. Манай гэрт Энхсайхан ах хүүхдээ дагуулж ирээд “гар утас алга болсон байна” гэхээр нь “тантай хамт ирсэн залуу чинь аваад гарсан” гэж хэлэхэд хүү нь хажуунаас Б- ах машинд суугаад нэг ахтай хамт яваад өгсөн” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Шүүгдэгч А.Б- нь хохирогч Г.Э-ы “Samsung S7 edge” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

  

Шүүгдэгч А.Б- бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.Э-ы “Samsung S7 edge” загварын гар утсын үнэлгээг 408.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-р хуудас/, гар утасны хавтасыг 10.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтыг /хх-ийн 28-р хуудас/ үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 418.000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон.

Шүүгдэгч А.Б-гоос “Samsung S7 edge” маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн гар утасны хавтас 1 ширхэг тус тус хураан авч, хохирогч Г.Э-д хүлээлгэн өгсөн нь ”Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдсон тул шүүгдэгч А.Б-гийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

 

Шүүгдэгч А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.