| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00338/И |
| Дугаар | 306/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 306/ШШ2025/00310
| 2025 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 306/ШШ2025/00310 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ............... ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-ийн гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Э-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7110131945 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,441,591.52 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 6,452,591.52 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 7110131945 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,441,591.52 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 6,452,591.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,452,591.52 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 08 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,452,591,52 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Д.Э-аас 7110131945 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,441,591.52 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 6,452,591.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Д.Э нар харилцан тохиролцож, хариуцагч Д.Э нь 6,452,591.52 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 08 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,452,591,52 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,191 төгрөгийн тавин хувь болох 59,095.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 59,095.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,095.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 7110131945 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,441,591.52 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 6,452,591.52 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 6 хувааж буюу 2025 оны 08 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,452,591,52 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,191 төгрөгийн тавин хувь болох 59,095.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 59,095.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,095.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН