| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00446/И |
| Дугаар | 310/ШШ2025/00549 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 310/ШШ2025/00549
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар *******10/ШШ2025/00549 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, *******10/2025/00446/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1966 онд төрсөн, эрэгтэй, 59 настай. 1984 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгссөж цэргийн алба ******* жил хаагаад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. 1987 оны 07 сарын 12-ны өдрөөс Нэгдэл дундын үйлдвэрт ажилд орсон. 1991 онд Нэгдэл дундын үйлдвэрийн нэр нь өөрчлөгдөж Гэрэлт зам ХК болсон. Үүнд нь би мужаанаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад 199******* оны 10 сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэг болон бичилтын зөрчилтэй байгаа тул нийгмийн даатгалын газар шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудыг үндэслэн 1987 оны 07 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 199******* оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Гэрэлт зам ХК-д тус тус мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд нэгдэл дундын үйлдвэрт мужаанаар ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр нь Гэрэлт зам ХК болж өөрчлөгдөхөд нь мөн мужаанаар 199******* он хүртэл ажилласан гэв.
*******.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн *******-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 08/*******2******* дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 177 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 106 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-7-р хуудас/, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 07 сарын 0*******-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хэргийн 8-р хуудас/, 271429 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 16-19-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 9-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Н. хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдгийн зөрчилтэй, бичилт дутуу тул 1987 оны 07 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 199******* оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Гэрэлт зам ХК-д тус тус мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н. нь 1987 оны 07 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 199******* оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Гэрэлт зам ХК-д тус тус мужаанаар ажиллаж байсан болох нь 271429 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч ийн мэдүүлэг, түүний 048906 дугаартай ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс 198******* оны 10 сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 1**************.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Н.ыг ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт ******* // нь 1987 оны 07 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 199******* оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Гэрэлт зам ХК-д тус тус мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ