Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 310/ШШ2025/00551

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 310/ШШ2025/00551

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* *******-*******22 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00451/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой ******* би 1*******66 оны 10 сарын 17-ны өдөр төрсөн, 5******* настай, эрэгтэй. Би 1*******82 оны 01 сарын 01-ний өдрөөс ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан ба 2012 он хүртэл бог мал маллан амьдарсан. Би тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байх тул 1*******82 оны 01 сарын 01-ний өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор хандаж байна. Дээрхээс бусад жилүүдэд малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилт, нөхөн тооцолт бүрэн байгаа. Иймд миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн хүснэгтийн хуулбар, ******* аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, ******* аймгийн Адаацаг сумын 3-р багийн Засаг дарга, сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, ******* аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын тогтоол, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, шагнал, дипломын хуулбар, архивын лавлагаа зэргийг үндэслэн 1*******82 оны 10 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1**************2 оны 11 сарын 04-ний өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мал дээр байсан. ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1*******82 оны 01 сарын 01-ний өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Дээрх хугацааг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1*******82 оны 06 сарын 05-ны өдөр Ж.*******т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, 60220******* дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн зөвлөлөөс 1*******88 оны 07 сарын 11-ний өдөр Ж.*******т олгосон дипломны хуулбар /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 2/22******* дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 7-12-р хуудас/, ******* аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1**************2 оны 08 сарын 04-ний өдрийн 14 дугаартай тогтоолын хуулбар, хавсралт /хэргийн 13-15-р хуудас/, ******* аймгийн Архивын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох архивын 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 687 дугаартай лавлагаа /хэргийн 16-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 17-22-р хуудас/, ******* аймгийн Адаацаг сумын 3-р багийн Засаг даргын 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 07/46 дугаартай албан бичиг /хэргийн 23-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 08/235 дугаартай албан бичиг /хэргийн 24-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 25-26-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Ж.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу тул 1*******82 оны 10 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1**************2 оны 11 сарын 04-ний өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь 1*******82 оны 10 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1**************2 оны 11 сарын 04-ний өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1*******82 оны 06 сарын 05-ны өдөр Ж.*******т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 60220******* дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн зөвлөлөөс 1*******88 оны 07 сарын 11-ний өдөр Ж.*******т олгосон дипломны хуулбар, цалингийн баримтууд, ******* аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1**************2 оны 08 сарын 04-ний өдрийн 14 дугаартай тогтоолын хуулбар, хавсралт, цалингийн баримтуудаар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийг ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* // нь 1*******82 оны 10 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1**************2 оны 11 сарын 04-ний өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ