| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00411/И |
| Дугаар | 310/ШШ2025/00547 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 310/ШШ2025/00547
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 310/ШШ2025/00547 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын*******-р баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ************** //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00411/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 1964 онд төрсөн, эрэгтэй, 61 настай. нь Түлш эрчим хүчний яамны харъяа ******* аймгийн Цагаан-Овоогийн уурхайд 1981 оны 08 сарын 03-ны өдрөөс 1982 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал рейс тоологч /ажилтнаар/, Түлш эрчим хүчний яамны харъяа ******* аймгийн Цагаан-Овоогийн уурхайд 1985 оны 10 сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 оарын 15-ны өдрийг дуустал галчаар тус тус ажиллаж байгаад ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт 1988 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл кониверын үйлчлэгчээр, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрийн харьяа Тарагтын гөлтгөнийн уурхайд 1989 оны 01 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тэсэлгээчинээр тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаалын болон тамга тэмдэгийн зөрчилтэй тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгал хэлсэн. Иймд ******* овогт ************** миний бие Түлш эрчим хүчний яамны харьяа ******* аймгийн Цагаан-Овоогийн уурхайд 1981 оны 08 сарын 03-ны өдрөөс 1982 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал рейс тоологчоор, 1985 оны 10 сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдрийг дуустал галчаар, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт 1988 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл кониверын үйлчлэгчээр, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрийн Тарагтын гөлтгөнийн уурхайд 1989 оны 01 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тэсэлгээчинээр тус тус ажиллаж байсан болохыг хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 225 дугаартай тодорхойлолт /хэргийн 2-р хуудас/, Улсын барилгын хорооны барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа ******* аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1989 оны 02 сарын 04-ний өдрийн 30, 1989 оны 03 сарын 17-ны өдрийн 51, 1989 оны 10 сарын 11-ний өдрийн 113 дугаартай тушаалуудын хуулбар, хавсралт /хэргийн 3-6-р хуудас/, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 08/3823 дугаартай лавлагааны хуулбар /хэргийн 7-р хуудас/, ******* аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 08/33 дугаартай албан бичиг /хэргийн 8-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 сарын 23-ны өдрийн 165 дугаартай албан бичиг /хэргийн*******-р хуудас/, 163493 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-12-р хуудас/, 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 0369 дугаартай ээс д олгосон итгэмжлэл /хэргийн 13-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 14-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт, тамга, тэмдэгийн зөрчилтэй тул ******* аймгийн Цагаан-Овоогийн уурхайд 1981 оны 08 сарын 03-ны өдрөөс 1982 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал рейс тоологчоор, 1985 оны 10 сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдрийг дуустал галчаар, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт 1988 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл кониверын үйлчлэгчээр, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрийн Тарагтын гөлтгөнийн уурхайд 1989 оны 01 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тэсэлгээчинээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ******* аймгийн Цагаан-Овоогийн уурхайд 1981 оны 08 сарын 03-ны өдрөөс 1982 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал рейс тоологчоор, 1985 оны 10 сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдрийг дуустал галчаар, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт 1988 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл кониверын үйлчлэгчээр, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрийн харьяа Тарагтын гөлтгөнийн уурхайд 1989 оны 01 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тэсэлгээчинээр ажиллаж байсан болох нь Улсын барилгын хорооны барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа ******* аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1989 оны 02 сарын 04-ний өдрийн 30, 1989 оны 03 сарын 17-ны өдрийн 51, 1989 оны 10 сарын 11-ний өдрийн 113 дугаартай тушаалуудын хуулбар, хавсралт, 163493 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлснийг үндэслэн хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, ******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ************** // нь ******* аймгийн Цагаан-Овоогийн уурхайд 1981 оны 08 сарын 03-ны өдрөөс 1982 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал рейс тоологчоор, 1985 оны 10 сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдрийг дуустал галчаар, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт 1988 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл кониверын үйлчлэгчээр, ******* аймгийн Ханын материалын үйлдвэрийн харьяа Тарагтын гөлтгөнийн уурхайд 1989 оны 01 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тэсэлгээчинээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ