Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2025/00316

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ........... аймгийн ....... сум ... дүгээр баг ............ тоотод оршин суух, .................д холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 709,500.10 (долоон зуун есөн мянга таван зуун төгрөг арван мөнгө)-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.С******* нь 2023-05-22-ны өдөр 2039194 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2039194 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 499,000.0 төгрөг, үндсэн хүүнд 191,616.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,884.10 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 709,500.10 төгрөгийг хариуцагч ******* С*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч Б овогт ******* С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ж.С******* миний бие нь ******* ББСБ-аас нэхэмжилсэн 709,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.С*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 709,500.10 (долоон зуун есөн мянга таван зуун төгрөг арван мөнгө)-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Ж.С******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, нийт 709,500.10 (долоон зуун есөн мянга таван зуун төгрөг арван мөнгө)-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.С******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 709,500.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

6.Хариуцагч Ж.С******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 709,500.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,578 төгрөгийн тал хувь болох 10,789 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,789 төгрөгийг, хариуцагч Ж.С*******аас улсын тэмдэгтийн хураамж 10,789 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 709,500.10 (долоон зуун есөн мянга таван зуун төгрөг арван мөнгө)-ийг хариуцагч Ж.С******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,578 төгрөгийн тал хувь болох 10,789 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,789 төгрөгийг, хариуцагч Ж.С*******аас улсын тэмдэгтийн хураамж 10,789 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.С******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  М.ЭНХМАНДАХ