| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0280/Э |
| Дугаар | 289 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 289
2018 04 04 289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Э.А.н.х, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Э.яагийн А.н.хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0079 70204 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Э.яагийн А.н.х, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Э.А.н.х нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед ... оршин суух иргэн Д.П..ээгийн Монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэн орж 40 литрийн бетон савыг хулгайлан авч 96.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Э.А.н.х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.П..ээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө 9 цаг өнгөрч байхад Налайх руу нүүрс авах гээд явсан. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 00 цагийн үед нүүрсээ аваад Налайхаас хот руу явж байтал...манай...дүү Н.н.л над руу утсаар яриад “ахаа танай гэрээс нэг залуу 40-н бетон аваад гарч байна, асуусан чинь таныг ав” гэсэн гэж байна гэж хэлэхээр нь ... “тийм юм байхгүй, би хот руу очиж байна. Би наад хүнийг чинь танихгүй, цагдаа дуудаад өгчих” гэж хэлсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө гэртээ очиход хаалганы цүүг юмаар хөшөөд тахийлгачихсан байсан ба гэр рүүгээ ортол 40 бетон алга байсан. Тэгээд Н.н.лын гэрээс очиж 40-ын бетоноо авсан. ...би энэ залууг урд харж байсан. Манай тэрүүгээр хааяа явж байдаг хааяа мэнд мэдээд өнгөрдөг. Энэ хүн манай гэр рүү урд өмнө орж байгаагүй...алдагдсан эд зүйлсээ хүлээн авсан, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
2. Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 14),
3.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 15),
4. Гэрч Н.Н.н.лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны орой 22-23 цагийн үед бие засах гээд гэрээсээ гараад 00 руу явж байсан чинь үл таних залуу Д.П..ээ ахын хашааны хаалгаар “дөчийн” бетон аваад гарч байхаар нь “хөөе чи юун хүн бэ” наад бетоноор яаж гэж байгаа юм гэсэн чинь Д.П..ээ ах намайг авчих гэж хэлсэн гэхээр нь би Д.П..ээ ах руу залгаад “танайхаас нэг залуу бетоныг чинь аваад гарч байна та ав гэсэн юм уу гэж асуухад “юу яриад байгаа юм бэ, би Налайхаас нүүрс аваад очиж байна. Би юу гэж танихгүй хүнд бетоноо ав гэж хэлэх юм цагдаа дуудаад өгчих” гэж хэлсэн. ...цагдаагийн ажилтан тэр залуугаас хурааж авсан 40 бетоноо надад хүлээлгэж өгсөн. Учир нь би цагдаад дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу хоёр цагдаа хүрч ирэхээр нь болсон асуудлын талаар хэлэхэд тэр залуугаас бетоныг хурааж аваад надад өгөөд уг залууг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Ахын гэрээс хулгай хийсэн тэр залуу согтуу байсан. Тэгээд би маргааш өглөө нь Д.П..ээ ахыг ирэхээр нь бетоныг нь өөрт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 19),
5. Гэрч С.Г.л-Э-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө жолооч, цагдаа ахлах ахлагч Га...рын хамт Бүргэд 112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 00:20 минутын орчим Бүргэд 10-аас ... тоотоос бетон хулгайлж байсан хүн баригдлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авч хэргийн газарт очиход...Н.н.л гэх залуу...манай ахын гэрээс 40-н бетон сав хулгайлсан залуу...зугтаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд дуудлага өгсөн залуугаар хулгай хийсэн залуугийн хаягыг нь заалгуулаад...очиход Э.яа овогтой А.н.х гэх залуу...хулгай хийсэн бетоноо хашаандаа оруулаад гэрийнхээ ард нуучихсан байхаар нь А.н.хээс бетоныг нь хураан авч дуудлага өгсөн Н.н.л гэж хүнд хүлээлгэж өгөөд...Э.А.н.х гэх залууг Бүргэд 10 дээр авчирч эрүүлжүүлсэн...тухайн үед хохирогч Д.П..ээ гэртээ байгаагүй, Налайхад явж байна гээд Н.н.л гэх залуутай утсаар яриад байсан. ...Н.н.л нь надад 40 бетоныг хүлээлгээд өгчих, би Д.П..ээ ахад өөрт ирэхээр нь хүлээлгээд өгчихье гээд байхаар нь Н.н.лд 40 бетоныг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),
6. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний тайлан (хавтаст хэргийн 26-27),
7. Шүүгдэгч Э.А.н.хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчим гэртээ баж байгаад гал түлэх нүүрсгүй байхаар нь гудамжны доод талын үзүүрийн хашааны зүс таних Д.П..ээ гэж нүүрс зардаг ахын гэрт нь очиж ганц шуудай нүүрс зээлье гэж бодоод очсон чинь гэрийнх нь хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь хаалганых нь бариулнаас татаад цүүг нь мулт татаад гэрт нь ороход үүдэнд нь 40-н бетон байхаар нь авч гараад явж байсан чинь хажуу айлынх нь нэг залуу “хөөе наадах чинь хүнгүй айл ш дээ, юу аваад гарч байгаа юм бэ” наанаа зогсож бай гээд над руу хүрч ирсэн. Тэгээд би тэр залууд Д.П..ээ ахад хэлчихсэн юмаа, ус авчихаад өгнөө гэж хэлсэн чинь цагдаа руу дуудлага өгч байсан. Тэгээд удаагүй эргүүлийн хоёр цагдаа хүрч ирээд надаас 40 бетоныг хурааж аваад хажуу айлынх нь тэр залууд хүлээлгэж өсөн. Уг нь Д.П..ээ ахын гэрт очиж нүүрс зээлж авах санаатай очсон юм. Тэгсэн чинь гэрт хүн байхгүй цоожтой байхаар нь архины халуунд хаалгыг хүчтэй татаад цүүг нь мулталаад үүдэнд нь 40 литрийн ус хийдэг бетон сав байхаар нь аваад гарсан. ...Архины халуундаа зараад архи аваад уучихъя гэж бодсон...хажуу айлынх нь тэр залууд хэлэхдээ “Д.П..ээ ахад хэлчихсан, ус аваад өгье гэж хэлсэн. Гэхдээ би ус авах ёсгүй, архины халуундаа зарж архины мөнгө болгох санаатай авчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
- Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 37, 39), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 60-66) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.А.н.хэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагч: Шүүгдэгч Э.А.н.хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,
Шүүгдэгч түүний өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.А.н.х нь .... тоотод, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчим, шунхайн сэдэлтээр, хялбар аргаа мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн Д.П..ээгийн Монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэн орж 40 литрийн бетон савыг хулгайлан авч 96.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
- Хохирогч Д.П..ээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.н.л над руу утсаар яриад “ахаа танай гэрээ нэг залуу 40-н бетон аваад гарч байна, асуусан чинь таныг ав” гэсэн гэж байна гэж хэлэхээр нь ...тийм юм байхгүй, би хот руу очиж байна..наад хүнийг чинь танихгүй, цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн... ...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө гэртээ очиход хаалганы цүүг юмаар хөшөөд тахийлгачихсан байсан ба гэр рүүгээ ортол 40 бетон алга байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 14),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 15),
-Гэрч Н.Н.н.лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...таних залуу Д.П..ээ ахын хашааны хаалгаар “дөчийн” бетон аваад гарч байсан... би Д.П..ээ ах руу залгаад “танайхаас нэг залуу бетоныг чинь аваад гарч байна та ав гэсэн юм уу гэж асуухад “юу яриад байгаа юм ...цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. ...тэгээд хоёр цагдаа хүрч ирэхээр нь болсон асуудлын талаар хэлэхэд тэр залуугаас бетоныг хурааж аваад надад өгөөд уг залууг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан....” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 19),
- Гэрч С.Г.л-Э-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан ..... тоотоос бетон хулгайлж ..гэх дуудлага мэдээллийг хүлээн авч хэргийн газарт очиход...Н.н.л гэх залуу...манай ахын гэрээс 40-н бетон сав хулгайлсан залуу...зугтаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд... Э.яа овогтой А.н.х гэх залуу...хулгай хийсэн бетоноо хашаандаа оруулаад гэрийнхээ ард нуучихсан байхаар нь А.н.хээс бетоныг нь хураан авч дуудлага өгсөн Н.н.л гэж хүнд хүлээлгэж өгөөд...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
- Шүүгдэгч Э.А.н.хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.П..ээ ахын гэрт очиж нүүрс зээлж авах санаатай очсон юм. Тэгсэн чинь гэрт хүн байхгүй цоожтой байхаар нь архины халуунд хаалгыг хүчтэй татаад цүүг нь мулталаад үүдэнд нь 40 литрийн ус хийдэг бетон сав байхаар нь аваад гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.А.н.хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
-Улсын яллагчаас Э.А.н.хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Э.А.н.х нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчид 40 бетоныг буцаан өгсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Алтасүхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.А.н.хэд 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд нөгөө талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид буцаан өгсөн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.
llI. Бусад асуудлаар
Шүүгдэгч Э.А.н.х нь энэ гэмт хэрэгтээ 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс (хавтаст хэргийн 86-87) 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 13 (арван гурав) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1808007970204 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурда нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: