Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1134

 

 

                                      М.***, Ж.*** нарт холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч М.***,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 20***оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.***ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.***, Ж.*** нарт холбогдох эрүүгийн 2410 00000 0079 дугаартай хэргийг 20***оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ***овгийн ***ын ***, *** оны 5 дугаар сарын 30-ны өдөр ***аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, геологич мэргэжилтэй, “***” ХХК-нд нүүрсний жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, *** дүүргийн *** дугаар хороо, ***дүгээр хороолол, ***гудамжны ***дүгээр байрны ***7 тоот*** оршин суух бүртгэлтэй боловч ***оо ***дүүргийн ***дүгээр хороо, ***дугаар байрны ***тоот*** түр оршин суух, урьд

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор дуусгавар болсон, /РД: ***/;

 

 

2. *** овгийн ***гийн ***, *** оны 5 дугаар сарын 25-ны өдөр *** аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн т***орхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт, *** дүүргийн ***дугаар хороо, *** ***тоот*** оршин суух бүртгэлтэй боловч *** дүүргийн 4 дүгээр хороо, *** дүгээр байрны 2 дугаар орцны п***валд түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, /РД: ***/;

 

Шүүгдэгч М.*** нь согтуугаар 20***оны 01 дүгээр сарын 8-ны өдөр ***дүүргийн 20 дугаар хороо, "***" хотхонд байрлах *** дүгээр байрны гадна асаалттай байсан иргэн А.***ын эзэмшлийн ***улсын дугаартай "Тоёота Приус-41" загварын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

мөн 20***оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ж.***тэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн ***дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ***ийн гадна байрлуулсан хохирогч Э.***ын эзэмшлийн ***улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Ж.*** нь согтуурсан үедээ М.***той бүлэглэн 20***оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ***дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "***" ***ийн гадна байрлуулсан хохирогч Э.***ын эзэмшлийн ***улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

***дүүргийн Прокурорын газар: М.***, Ж.*** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ***овогт ***ын ***, *** овогт ***гийн *** нарыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ж.*** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.*** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.***оос 730.000 /долоон зуун гучин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Э.***д олгохоор зааж, шүүгдэгч нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.*** давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...20***оны 01 дүгээр сарын 8-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жоло***сон гэх үндэслэлээр 1 жил эрх хасаж, 400 нэгжээр торгосон. Торгуулийг төлсөн. Эрхээ хасуулснаас  хамгаалагчийн ажил хийж байгаа тул шийтгэлийг зөөлрүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү. Бусдад болон ***ын хохирлыг бүрэн төлж, дахин шүүхийн торгуулийг төлж дуусгахаа амлаж байгааг минь б***олцон үзнэ үү. Мөн би ажил эрхэлж байгаа бөгөөд эхнэр минь жирэмсэн байгаа болно...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгч М.***ын согтуурсан үедээ 20***оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэг автомашин, 20***оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ж.***тэй бүлэглэн дахин өөр нэг автомашиныг завших зорилгогүйгээр авч явсан үйлдэлд дүгнэлт хийж, согтуурсан үедээ асаалттай байгаа автомашин харвал шууд жоло***он явдаг үйлдэл нь байж болохгүй гэж үзээд түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Т***ОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1.1. Шүүгдэгч М.*** нь согтуугаар 20***оны 01 дүгээр сарын 8-ны өдөр ***дүүргийн 20 дугаар хороо, "***" хотхоны *** дүгээр байрны гадна асаалттай байсан иргэн А.***ын эзэмшлийн ***улсын дугаартай "Тоёота Приус-41" загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.***ын: “...Өөрийн “Toyota prius 41” маркийн хар саарал өнгийн ***улсын дугаартай автомашиныг 10:40 цагт асаагаад, цоожлохгүйгээр түлхүүрээ аваад явсан. 11:05 цагт гарч ирэхэд миний машин алга болсон байсан.../хх 20-21/ …явах эд анги, нүүрсэн яндан гэх мэт зүйл бүрэн бүтэн байсан. *** дүүрэгт байрлах “Esso” авто засварын газар шалгуулсан. ...” /хх 24-25/

гэрч Б.***ы: “...Би 20***оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 10 цагийн үед ***дүүргийн 20-р хороо, *** хотхоны харуулын ажлаа хүлээж аваад маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 8-ны өдөр 08 цаг 30 минутын үед харуулын байран дээрээ байж байтал миний дараагийн ээлжийн хүн болох ***, зүс таних *** гэх эмэгтэйтэй хамт орж ирээд хэсэг хугацааны дараа *** авч орж ирсэн тортой юмнаасаа нэг 200 гр савлагаатай "Өргөө" гэх нэртэй архи гаргаж ирээд тэрийг нь хувааж уугаад байж байтал гаднаас ***тэй хамт яваа гэх нэг эрээн хувцастай, өндөр нуруутай *** гэх залуу орж ирээд архинаас ганц уусан. Тэгтэл *** гэнэт *** гэх залуу руу уурлаад "***оо гар, яв" гэж хэлээд хөөгөөд байсан, би ч гэртээ харих гээд гараад явсан. Тэр гурав үлдэцгээсэн. Харин өнөөдөр мөрдөгчтэй хамт хотхоны камер үзэхэд надтай хамт архи уусан буюу ***ийн дагуулж ирсэн *** нь 01 дүгээр сарын 8-ны өглөө тортой юм барьчихсан ***-р байрны урд асаалттай байсан аспалтан саарал өнгийн Тоёота Приус-41 маркийн автомашины хаалгыг онгойлгож, хаагаад байгаа нь камерын бичлэгт тусгагдсан байсан. ...” /хх 28-29/,

гэрч Т.***ын: “...Би 20***оны 01 дүгээр сарын 8-ны өдөр манай хамаатан М.*** өөрөө хаалга онгойлго*** оро*** ирчихсэн, цаад талд нь бараан өнгийн “Тоёота приүс-41” загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэр өдөр машинаа унтраахгүй өдөржин манай хашаанд машин дотроо архи уугаад суугаад байсан, би юм хэлээгүй орхичихсон, тэгээд машинтай хөдлөх гэхээр нь би “Согтуу машин бариад яах юм бэ” гэж хэлээд болиулсан. Удалгүй манай найз Цагаач “Хотын *** орно” гэхээр нь би “М.***ыг дөхүүлчих” гэж хэлээд автобусны буудал дээр буусан гэсэн. ...” /хх 36-37/

- шүүгдэгч М.***ын: “...Хар саарал өнгийн "Toyota prius-41" загварын тээврийн хэрэгсэл асаалттай байхаар нь жолоочийн эсрэг талын хаалгыг татаж үзэхэд машин нь онгорхой байхаар нь унаад Гачууртад байрлах үеэл болох ***ын гэр рүү очо*** хашаа руу нь оруулж үлдээсэн. ...Би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан, зарим нэг зүйлийг огт санахгүй байна. Би тухайн үед хүн олж магадгүй гэж б***о*** бас цагдаагаас айгаад буцаад машиныг нь унаж хүргэж өгөх гэсэн боловч түлхүүр нь байгаагүй, юу ч байсан машин авсан газраа очо*** уулзъя гэж б***о*** очсон чинь Тайван ах, Ёндон 2 архи ууж байхаар нь цуг уугаад тасарчихсан байж байхад цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр үед яагаад тийм үйлдэл гаргасан гэдэг ээ мэдэхгүй байна. Би дахин ийм алдаа дутагдал гаргахгүй өршөөл гуйж, уучлалт хүсэж байна.../хх 49-50/,…Уг машиныг хүний машин аваад явчихсан буцааж өгөх ёстой гэж б***о*** машиныг унаад явах гэтэл *** "Чи архи уусан байгаа тул болохгүй" гэж хэлээд намайг огт явуулаагүй. Тухайн машиныг унтраагаад асаах гэсэн боловч түлхүүр байхгүй байсан тул автобусанд суугаад Тайван ахын гэрт буцаад ирсэн. Ингээд гаднаас Цагдаагийн алба хаагчид ирсэн…” /хх 56-57/ гэх мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-17/, “Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ “Toyota prius 41” маркийн тээврийн хэрэгсэл 25.600.000 төгрөг” /хх 40/ зэрэг баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Ж.***, М.*** нар нь бүлэглэн согтуурсан үедээ 20***оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ***дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "***" ***ийн гадна байрлуулсан байсан хохирогч Э.***ын эзэмшлийн ***улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Э.***ын: “...Өглөө буудлаас гараад явах гэсэн чинь миний 5484УБХ дугаартай “Тоёота приус-20” маркийн хөх өнгийн машины аккумлятор нь суусан байсан, тэгээд би найз Жамъянпүрэв рүү /88909517/ залгаад болсон зүйлээ хэлсэн чинь би “дөхүүлээд өгье” гэхээр нь би түлхүүрээ машиндаа үлдээгээд явсан. Найз Мөнх-Эрдэнэ /85221997 /над руу залгаад “Чиний машин байхгүй байна, чи авчихсан юм уу” гээд хэлсэн. Тэгээд би очсон чинь миний машин байхгүй байхаар нь би цагдаад хэлсэн. Миний машины баруун хойд купер дээрээ хагарсан, өөр гэмтэлгүй машин, дотор нь дэл сул үнэ бүхий зүйл байхгүй, гэхдээ машины гэрчилгээ байгаа. Буудлын камерт унаад авч явж байгаа 2 хүний бичлэг байгаа. Би машинаа онгорхой орхи*** дотор нь түлхүүрээ үлдээсэн учир нь найз Жамъянпүрэв ирж авах ёстой байсан. ...” /хх 103-104/,

шүүгдэгч М.***ын: “…2024.01.***-ны өдөр 18 цагийн үед найз ***тэй хамт *** буудлын 4 давхарт найз Энхтөгсийг дуудахаар нь очиж хоно*** архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоно*** маргааш өдөр нь буюу 2024.01.14-ний өдөр ***цаг хүртэл байж байгаад ***тэй хамт буудлаас гараад Нарантуул зах орох гэж байсан. Зочид буудлаас *** түрүүлж гараад түлхүүртэй онгорхой машин байна, мань асаагаадахъя гэсэн, тэгээд гарахад цэнхэр өнгийн Приус-20 маркийн машин байхаар нь асаах гэсэн чинь аккумлятор нь суучихсан байсан, тэгээд зам дээр явж байсан машин гуйгаад холбуулж, нөгөө машиныг асаагаад *** бариад Дарь эх орж Сээгий гэх ***ийн найзынх нь гэрийн гадаа очиж зогсо*** *** гэр рүү нь орохоор нь би явчихсан. Тэгээд 19 орж ахындаа оччихо*** байж байсан чинь 19 цагийн үед Энхтөгс найз Монтел дээр хүрээд ир гэхээр нь ахынхаасаа хувцсаа аваад, яваад очтол энгийн хувцастай хоёр цагдаа байсан. Би эрүүл, *** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөр ямар нэгэн зүйл хэрэглээгүй. Тухайн машин нь онгорхой байсан, түлхүүр нь дотроо зоолттой байсан, тухайн тээврийн хэрэгслийг *** найз Сээгий дээрээ очих гэж хулгайлсан, би хажууд нь сууж явсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2024.01.14-ний өдрийн ***цаг 50 минутаас *** цаг 20 минутын үе хүртэл *** зочид буудлаас Сээгий гэх хүний гэр буюу Дарь-Эхийн хуучин эцсийн ойр хавьд байх гудамж хүртэл явсан. Тухайн тээврийн хэрэгслээс авсан зүйл байхгүй. Арын гупер нь донсолгоонд салаад унасан. Тухайн машиныг асаахад аккумлятор холболцож асаасан, хулгайн машин гэдгийг мэдсээр байж ***тэй хамт явж Сээгий гэх найзаас нь мөнгө авах гэж явсан, тэгээд бүтэхгүй юм шиг болохоор нь би айгаад явчихсан. …” гэх мэдүүлэг /хх 111-112, 147-148/,

шүүгдэгч Ж.***ийн: “...Араас *** гарч ирээд “Юун машин юм” гэхээр нь болсон зүйлийг хэлээд “Мөнгөө авах гээд хүлээж байна” гэсэн, тэгээд “Би нээрээ Сэргэлэнгээс мөнгө авах ёстой, тийшээ явчхаад ирье” гээд ***той цуг би машин бариад Дарь эхийн тийшээ явсан. Сэргэлэнгийн гэрийг андуураад нэг айл руу оро*** гараад иртэл *** байхгүй байсан, тэгээд би гэнэт архи гарч ухаан оро*** юун машинтай яваа билээ гэж б***о*** айгаад зугтчихсан. Цэнхэр өнгөтэй Тоёотай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл байсан. Арын гупер эвдэрсэн байсан, өөр зүйл мэдэхгүй байна...” /хх 114-115, 140-141/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 88-89/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 90-93/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 95-99/, “DAMNO” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “…Приус-20 марк автомашин 10.657.500 төгрөг…” /хх118-122/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.***дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.***, Ж.*** нарыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн б***ит байдалд нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.***оос “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж өгнө үү...” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар б***итой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.***дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн т***орхойлсон.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн т***орхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Прокуророос шүүгдэгч М.***, Ж.*** нарын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа талаар дурдсан байх тул шүүх хуралдаанаар шүүгдэгч М.***, Ж.*** нарыг тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол төлбөр төлөгдсөн байдал, тэдний хувийн байдал зэрэгт тус тус тохирчээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20***оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.***ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20***оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.***ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтоох*** зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ***хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ