| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/00603/И |
| Дугаар | 319/ШШ2025/00662 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 319/ШШ2025/00662
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,
Нэхэмжлэгч:******* аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн *******- тоотод оршин суух, ийн д холбогдох *******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би ээж гийн хамтаар хариуцагч Ц.гийн Хатуу хөтөлд байх 0.7 га газрыг очиж хамт үзсэн. Тухайн газар нь талыг нь хашаа татсан, талыг нь хашаа татаагүй байсан. Бид нар хариуцагчийг ажлынхаа бус цагаар хашаа татаад өгөх юмуу гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд үлдсэн хашааг нь хашаалж өгөхөөр болж бид нар 19,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд хашаа татаж өгсөний ажлын хөлсөнд гээд 500,000 төгрөг нэмж өгөхөөр болсон. Тэгээд *******,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөд үлдэгдлийг дараа нь өгөхөөр болсон. Тэгээд хашаа худалдаж авахаа болиод мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй гэж хэлсэн учир би шүүхэд хандсан. Шүүхийн шатанд бид нар харилцан эвлэрч
1. Хариуцагч Ц. нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д шилжүүлж өгөх,
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.гийн нэр дээр хашааны газрын эзэмших эрхийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шилжүүлж өгөх, мөн хашаа шилжүүлэхтэй холбоотой зардлыг хариуцахаар,
*******. Нэхэмжлэгч С.******* нь хашааны газрын эзэмших эрхийг шилжүүлж өгсөн даруйд хариуцагч Ц. нь 1,000,000 төгрөгийг шилжүүлж тооцоо дуусгахаар,
4. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар хуулинд зааснаар хуваарилалт хийгдэх тул талууд ямар нэгэн маргаан байхгүйгээр эвлэрч байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан *******,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ц. нар дараах нөхцлийг харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг ирүүлжээ.
1. Хариуцагч Ц. нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д шилжүүлж өгөх,
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.гийн нэр дээр хашааны газрын эзэмших эрхийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шилжүүлж өгөх, мөн хашаа шилжүүлэхтэй холбоотой зардлыг хариуцахаар,
*******. Нэхэмжлэгч С.******* нь хашааны газрын эзэмших эрхийг шилжүүлж өгсөн даруйд хариуцагч Ц. нь 1,000,000 төгрөгийг шилжүүлж тооцоо дуусгахаар,
4. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар хуулинд зааснаар хуваарилалт хийгдэх тул талууд ямар нэгэн маргаан байхгүй гэж харилцан тохиролцсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 87475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.д холбогдох *******,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид хоорондоо харилцан эвлэрч
1. Хариуцагч Ц. нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д шилжүүлж өгөх,
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.гийн нэр дээр хашааны газрын эзэмших эрхийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шилжүүлж өгөх, мөн хашаа шилжүүлэхтэй холбоотой зардлыг хариуцахаар,
*******. Нэхэмжлэгч С.******* нь хашааны газрын эзэмших эрхийг шилжүүлж өгсөн даруйд хариуцагч Ц. нь 1,000,000 төгрөгийг шилжүүлж тооцоо дуусгахаар,
4. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар хуулинд зааснаар хуваарилалт хийгдэх тул талууд ямар нэгэн маргаангүйгээр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 87475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА