| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00348/И |
| Дугаар | 157/ШШ2025/00322 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2025/00322
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч Хэнтий аймаг Бор-Өндөр сум 1 дүгээр багт хаягтай, "...банк" ХХК-ийн .......... тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х аймгийн ... сум ... дүгээр баг ......... тоотод оршин суух ...................... холбогдох "Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,818,781.03 (арван зургаан сая найман зуун арван найман мянга долоон зуун наян нэгэн төгрөг гурван мөнгө)-ийг гаргуулах" тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1 .Нэхэмжлэгч "*******банк" ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Иргэн Н овогтой Н нь Банкны тооцооны төвөөс 2024 оны 11 сарын 15-ны өдөр 1430090738 дугаартай өрхийн хэрэглээний зориулалттай онлайн зээлийн гэрээ байгуулан 21,000,000 /хорин нэгэн сая төрөг/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Банк нь 2024 оны 11 сарын 15-ны өдөр зээлдэгч Н.Н Банк дахь 5004367260 тоот дансанд 21,000,000/0 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 4,000,000 төгрөг, зээлийн хүү 1,978,118.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,800.49 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430090738 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 07 сарын 14-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 59 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдиин мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430090738 дугаартай зээлийн гэрээнии дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 16,100,000 төгрөг, 2025 оны 09 сарын 11-нии өдрийн байдлаарх хүү 712,774.45, нэмэгдүүлсэн хүү 6,006.58 төгрөг нийт 16,818,781.03 төгрөгийг зээлдэгч гаргуулах,
2/Зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно." гэжээ.
2.Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...Миний бие Н нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21,000,000 төгрөг 30 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээлсэн. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. 10, 11 саруудад багтааж төлнө. Үлдсэн 16,818,781.03 төгрөгийг cap бүр хуваарийн дагуу төлж байна." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1 .Нэхэмжлэгч "банк" ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Н.Н холбогдуулан "зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 16,818,781.03 (арван зургаан сая найман зуун арван найман мянга долоон зуун наян нэгэн төгрөг гурван мөнгө)-ийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгтЪанк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан.
З.Нэхэмжлэгч "банк" ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч Н.Н нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.3охигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас "Зээлийн гэрээний үүрэгт нийт 16,818,781.03 (арван зургаан сая найман зуун арван найман мянга долоон зуун наян нэгэн төгрөг гурван мөнгө)-ийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,818,781.03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
б.Хариуцагч Н.Н нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16 818,781.03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүи,
хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч "банк" ХХК-ийн тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,044 төгрөгийн тал хувь болох 121,022 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаасулсын тэмдэгтийн хураамж 121,022 төгрөгийг, хариуцагч Н.Н улсын тэмдэгтийн хураамж 121,022 тус тус гаргуулж нэхэмжлэгч "банк" ХХК-ийн тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1 .Нэхэмжлэгч "банк" ХХК-ийн тооцооны төвийн нэхэмжилсэн 16,818,781.03 (арван зургаан сая найман зуун арван найман мянга долоон зуун наян нэгэн төгрөг гурван мөнгө)-ийг хариуцагч Н.Н нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "*******банк" ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,044 төгрөгийн тал хувь болох 121,022 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаасулсын тэмдэгтийн хураамж 121,022 төгрөгийг, хариуцагч Н.Н улсын тэмдэгтийн хураамж 121,022 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "банк" ХХК-ийн тооцооны төвд олгосугай.
З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ