Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 310/ШШ2025/00521

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* багт байрлах, Дундговь аймгийн *******ын газар /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/-д холбогдох 1726163 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна. Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм. О.******* нь 2021 оны 07 сарын 08-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын баг, ын 11-14 тоот хашааны урд Т.ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд ******* дугаартай шийтгэх тогтоолоор О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 1726163 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...О.******* миний бие Дундговь аймгийн *******ын газраас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 1726163 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 11 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2025 оны 12 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2026 оны 01 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2026 оны 04 сарын 01-ний өдөр 287694 төгрөгөөр тус тус хуваан төлнө гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхтулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч О.*******гаас гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн *******ын газар нь хариуцагч О.*******гаас 1726163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1726163 төгрөгийг 2025 оны 11 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2025 оны 12 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2026 оны 01 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 287694 төгрөг, 2026 оны 04 сарын 01-ний өдөр 287694 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дундговь аймгийн *******ын газрын нэхэмжилсэн 1726163 /нэг сая долоон зуун хорин зургаан мянга нэг зуун жаран гурван/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******ын ******* /РД: *******/ нь 2025 оны 11 сарын 01-ний өдөр 287694 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуун ерэн дөрвөн/ төгрөг, 2025 оны 12 сарын 01-ний өдөр 287694 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуун ерэн дөрвөн/ төгрөг, 2026 оны 01 сарын 01-ний өдөр 287694 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуун ерэн дөрвөн/ төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдөр 287694 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуун ерэн дөрвөн/ төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 287694 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуун ерэн дөрвөн/ төгрөг, 2026 оны 04 сарын 01-ний өдөр 287694 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуун ерэн дөрвөн/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ