| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00537/И |
| Дугаар | 310/ШШ2025/00523 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 310/ШШ2025/00523
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* тауэр, ******* давхарт байрлах, ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар оршин суух, овогт ын /РД: /-д холбогдох 34473749.65 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 34473749.65 төгрөгийг зээлдэгч ын гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Г. миний бие ******* ******* ХК-аас нэхэмжилж буй 34473749.65 төгрөгийг 18 сарын хугацаанд буюу 2025 оны 10 сарын 25-ны өдөр 800000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 4700000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 2700000 төгрөг, 2027 оны 01 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2027 оны 02 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2027 оны 03 сарын 25-ны өдөр 2473749.65 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "******* ******* ХК нь хариуцагч Г.гаас 34473749.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 34473749.65 төгрөгийг 2025 оны 10 сарын 25-ны өдөр 800000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 4700000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 2700000 төгрөг, 2027 оны 01 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2027 оны 02 сарын 25-ны өдөр 1700000 төгрөг, 2027 оны 03 сарын 25-ны өдөр 2473749.65 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330319 төгрөгөөс 165159.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 165159.5 төгрөгийг, хариуцагчаас 165159.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 34473749.65 /гучин дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун дөчин есөн төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт ын /РД: / нь 2025 оны 10 сарын 25-ны өдөр 800000 /найман зуун мянган/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 4700000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг, 2027 оны 01 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2027 оны 02 сарын 25-ны өдөр 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөг, 2027 оны 03 сарын 25-ны өдөр 2473749.65 /хоёр сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун дөчин есөн төгрөг жаран таван мөнгө/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330319 /гурван зуун гучин мянга гурван зуун арван есөн/ төгрөгөөс 165159.5 /нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 165159.5 /нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Г.гаас 165159.5 /нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "******* *******" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИ*******ЭДДУЛА*******