| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00577/И |
| Дугаар | 310/ШШ2025/00526 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 310/ШШ2025/00526
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******** талбай-, ******* Тауэр, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, *******ын ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ын *******-д холбогдох 622294.92 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 622294:92 төгрөгийг хариуцагч ын гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б: миний бие ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 622294:92 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 10 сарын 20-ны өдөр 207432 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 207432 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 207432 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Б.гийн 622294:92 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 10 сарын 20-ны өдөр 207432 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 207432 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 207432 төгрөгөөр тус тус хуваан төлөх хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.гээс 622294:92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 622294:92 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 10 сарын 20-ны өдөр 207432 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 207432 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 207432 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19319 төгрөгөөс 9659:5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9659.5 төгрөгийг, хариуцагчаас 9659.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 622294:92 /зургаан зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ын /РД: *******/ нь 2025 оны 10 сарын 20-ны өдөр 207432 /хоёр зуун долоон мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 207432 /хоёр зуун долоон мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 207432 /хоёр зуун долоон мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19319 /арван есөн мянга гурван зуун арван есөн/ төгрөгөөс 9659:5 /есөн мянга зургаан зуун тавин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9659.5 /есөн мянга зургаан зуун тавин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.гээс 9659.5 /есөн мянга зургаан зуун тавин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ