| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00512/И |
| Дугаар | 310/ШШ2025/00535 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 310/ШШ2025/00535
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* хаусын ******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД: /-од холбогдох 16000000 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2021 онд овогтой нь хурдан удмын 2 адууг худалдан авхуулж миний нэр дээр уяж сойж өгөх аман яриа хийсэн. Хээр алаг, хул зүсмийн 2 адууг би 15000000 төгрөгөөр авснаас гадна тэжээл болон тарианы мөнгө гэх 1000000 төгрөгийг бэлэн бусаар 5466050728 гэх данснаас 5059019665 дансанд шилжүүлсэн. Тухайн тохиролцооноос хойш 1 жилийн дараа Д. нь миний худалдаж авсан хул зүсмийн, алаг зүсмийн 2 адууг цааш өөр хүнд дамнан зарсан байсан. Тэр үедээ утсаар болон биеэр уулзаж мөнгөө авахаар болсон 2 жил хүлээсэн. 2025 оны 2 сард ярьж мөнгөө нэхэх үед энэ хавар өгнө гэсэн ч одоо хүртэл хохирол барагдуулаагүй бөгөөд утсаа авахгүй холбоо барихаа байсан тул 16000000 төгрөг Д.Эрболоос гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Д. миний бие Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 16000000 төгрөгөөс 5000000 төгрөгийг 2025 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлнө. Үлдэх 11000000 төгрөгт 1 адуу өгөхөөр нэхэмжлэгч Т.*******той харилцан тохиролцсон болно гэжээ.
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Д.ын хариу тайлбарыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.оос 16000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 16000000 төгрөгөөс 5000000 төгрөгийг 2025 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхийг, үлдэх 11000000 төгрөгт 1 /нэг/ адуу өгөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237950 төгрөгөөс 118975 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 118975 төгрөгийг, хариуцагчаас 118975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237950 /хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгөөс 118975 /нэг зуун арван найман мянга есөн зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 118975 /нэг зуун арван найман мянга есөн зуун далан таван/ төгрөгийг, хариуцагч Т.оос 118975 /нэг зуун арван найман мянга есөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ