| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00549/И |
| Дугаар | 310/ШШ2025/00536 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 310/ШШ2025/00536
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* хаусын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: /-од холбогдох 1145200 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* нь манай эмийн сангаас 1145200 төгрөгийн эм бэлдмэлийг зээлээр аваад одоо болтол өгөхгүй байгаа учир хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Д.******* миний бие тус шүүхэд Д.*******од холбогдуулан 1145200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1145200 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******оос 1145200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1145200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн, ******* овогт *******ын *******оос нэхэмжилсэн 1145200 /нэг сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32035 /гучин хоёр мянга гучин таван/ төгрөгөөс 16017.5 /арван зургаан мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 16017.5 /арван зургаан мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.*******оос 16017.5 /арван зургаан мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ