| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00506/И |
| Дугаар | 310/ШШ2025/00537 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 310/ШШ2025/00537
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, ******** хороо, ******** хороолол, ******** давхрын хэсэгт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, *******ын ******* гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамжны ******** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: /-т холбогдох 1915250.23 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 1915250.23 төгрөгийг хариуцагч *******ийн *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Э.******* миний бие ******* ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 1915250.23 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 10 сарын 15-ны өдөр 957626 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 957626 төгрөг гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...******* овогтой ******* //-ийн хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******ээс 1915250.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1915250.23 төгрөгийг 2025 оны 10 сарын 15-ны өдөр 957626 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 957626 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45594 төгрөгөөс 22797 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 22797 төгрөгийг, хариуцагчаас 22797 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1915250.23 /нэг сая есөн зуун арван таван мянга хоёр зуун тавин төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******ийн ******* /РД: / нь 2025 оны 10 сарын 15-ны өдөр 957626 /есөн зуун тавин долон мянга зургаан зуун хорин зургаан/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 957626 /есөн зуун тавин долон мянга зургаан зуун хорин зургаан/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45594 /дөчин таван мянга таван зуун ерэн дөрвөн/ төгрөгөөс 22797 /хорин хоёр мянга долоон зуун ерэн долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 22797 /хорин хоёр мянга долоон зуун ерэн долоон/ төгрөгийг, хариуцагч Э.*******ээс 22797 /хорин хоёр мянга долоон зуун ерэн долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ