| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00561/И |
| Дугаар | 310/ШШ2025/00543 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 310/ШШ2025/00543
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* гудамжны ******** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй, садан төрлийн холбоо тогтоолгох тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* миний бие нь 1947 оны 05 сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд Долгорын *******гийн 5 дахь охин болон мэндэлсэн юм. Намайг 4 сартай байхад ээж *******т үрчлүүлсэн бөгөөд миний төрсөн дүү болох *******гийн *******г маань бас ******* гэдэг хүнд үрчлүүлэн бид тус тусдаа өссөн боловч бага наснаасаа төрсөн ээж *******тэйгээ болон төрсөн ахан дүүстэйгээ ойр дотно харилцаатай өссөн билээ. Миний дүү ******* маань өвчний учир 2017 онд нас нөгчсөн юм. Төрсөн эгч дүүсийн үнэнийг батлуулах гол учир нь миний дунд хүү ийн маань 2025 оны 04 сард элэгний хорт хавдар өвчнөөр оношлогдон эмчлэгдэж байгаа бөгөөд өвчин нь улам хүнд шатандаа орж амь насанд эрсдэлтэй болсон бөгөөд цаашид элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай болсон тул бид бүхэн ахан дүүсээрээ элэгний донорын эрэлд гарч цусны шинжилгээ тохируулан явсаар байгаад миний дүү *******гийн 4 дэх охин Сувд-Эрдэнийн хүү Бямбасүрэнгийн шинжилгээ бүрэн таарч элэгний донор болохоор болсон билээ. Ингээд бид хуулийн дагуу ахан дүүсийн лавлагаа авч бичиг баримтаа бүрдүүлсэн боловч дүү бид хоёрыг өөр өөр айлд үрслүүлсний улмаас овгийн зөрчилтэй гарсан учир биднийг төрсөн эгч дүүс болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Д.******* миний бие тус шүүхэд садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хүү Б.гийн маань элэг шилжүүлэн суулгах донороор түүний төрсөн хүү Д. хагалгаанд орох болсон тул шүүхээр садан төрлийн холбоо тогтоолгох шаардлагагүй болсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, садан төрлийн холбоо тогтоолгох шаардлагагүй болсон гэх шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт *******ийн ******* /РД: *******/-гийн, садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ