Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 319/ШШ2025/00648

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь сум дундын ан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* давхарт байрлах, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн ******* сумын багт оршин суух, овогт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7,063,05.5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2024 оны 0******* дугаар сарын 09-ний өдөр ЗГ20240*******0930533 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,050,000 төгрөгний гар утас зээлээр худалдан авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол сануулан шаардаж байсан боловч үр дүн гарахгүй байх тул гэрээг цуцалж шүүхэд дан хариуцагч Б.оос 7,063,045.5******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. ... гэжээ.

2. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б. нь 2024 оны 0******* сарын 09-ний өдөр ******* ******* *******-иас гар утас зээлээр худалдан авсан. 2024 оны 11 сарын 1*******-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүй болсон тул төлж чадаагүй. Одоо нэхэмжилж байгаа зээл болох -7,063,045.5******* төгрөгийг 2025 онд багтаан төлөхөд асуудал байхгүй болно ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б. холбогдуулан Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7,063,045.5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,063,045.5******* төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэхүү улсын тэмдэгтийн хураамжийн тал нь болох 63979 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.оос 63979 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Хариуцагч Б. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжилсэн Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7,063,045.5******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 63979 төгрөг, улсын орлогоос 63979 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар ан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Т.ЦЭЦЭГМАА