Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 319/ШШ2025/00602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:  ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* аймгийн ******* ******* -т холбогдох, 

Ажлын хөлс 5200000 төгрөг, алданги 405600 төгрөг нийт 5,605,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., түүний өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* ******* - тай авто машин түрээслүүлэн ******* аймгийн цэг дэх хогийг 10 хоногийн хугацаанд түрж булшлах ажлын гэрээ байгуулан ажлын хөлсийг өдрийн 1200000 төгрөгөөр тохиролцож 10 хоногийн хугацаанд ажилласан. Гэрээнд зааснаар эхний 30 хувийн санхүүжилтэд 3600000 төгрөгийг авсан. Ажлаа хийж гүйцэтгэсний дараа 3200000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 5200000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус байгууллагын нягтлан бодогч нь анхан шатны баримтын бүрдүүлбэр хангагдаагүй гэсэн үндэслэлээр дээрхи мөнгийг олгохгүй байгаа тул алдангийн хамт нэхэмжлэл гаргасан. Ажлын явцад тус байгууллагын менежер нь хяналт тавьж, нягтлан бодогч нь шатахууныг олгож байсан. Тухайн үед 2 өдөрт нь ******* аймгийн байдлын газар дээр ажилласан. Бусад хугацаанд нь хог түрж булшлах ажилд ажилласан. Эдний байгууллага дээр ковшоо ажиллуулсны улмаас эвдэрсэн. Одоо ажлын хөлсийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* аймгийн ******* ******* -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******гийн хувьд манай байгууллагатай гэрээ байгуулан 10 хоногийн хугацаанд ******* аймгийн төв дэх төвлөрсөн хогийн цэгийн хогийг түрж булшлах ажилд ажилласан хэдий ч ямар ажлыг хэрхэн гүйцэтгэсэн, тухайн ажлын явц болон үр дүнгийн талаархи анхан шатны баримт байхгүй. Миний хувьд шатахууны зардлын баримтыг үндэслэн 3200000 төгрөгийг олгосон. Анхан шатны баримт байхгүй тул нэхэмжилж буй 5200000 төгрөгийг олгох боломжгүй. Мөн тухайн ажлын үед ******* аймгийн байдлын газарт 2 өдөр ажилласан. Зөвхөн манай байгууллагатай гэрээ хийж, гэрээ хийсэн ажлаа хийж гүйцэтгэх ёстой атал өөр байгууллагад ажилласан тул тухайн мөнгийг олгох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* -т холбогдуулан ажлын хөлс 5200000 төгрөг, алданги 405600 төгрөг нийт 5,605,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч ******* ******* ******* -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаархи анхан шатны баримт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* - тай 2025 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр 01 дугаартай Авто машин түрээслэх тухай гэрээ байгуулан 2025 оны 12 дугаар сарын 25-наас 2025 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн хугацаанд Төвлөрсөн хогийн цэгийн талбайн хог түрж булшлах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож тухайн ажлаа хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн ... Түрээсийн ковш ******* ******* ******* аас 2024 оны 12 дугаар сарын 22, 23, 24, 25, 26, 27, 28,30, мөн 2025 оны 01 дүгээр сарын 2, 04 ний өдрүүдэд шатахуун олгосон баримт, ажлын явцын талаархи гэрэл зураг, банкны гүйгээний хуулгын баримт, Ковшийн ажилд гарсан тухай тэмдэглэл, нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч ******* ******* ******* - тай 2025 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр 01 дугаартай Авто машин түрээслэх тухай гэрээ, гэрч Д.ын өгсөн... Намайг ******* ******* ******* - т нягтлан бодогчоор ажиллаж байхад манай байгууллагын дарга түрээсийн ковш олох үүргийг менежер т үүрэг болгосон. Үүний дагуу Б.*******г анх авчирсан. Би тухайн хүнийг хараагүй. 2024 оны 12 дугаар сард 16- ны өдөр хүртэл тухайн хүний ковшийг түрээсэлж байгаад санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар ажил түр зогссон байсан. Тухайн үед байгууллагын дарга байсан. 2024 оны 12 дугаар сарын 23- ны өдөр Д. дарга шинээр томилогдож ирээд Б.*******гийн ковшийг түрээслэхээр болсон. Энэ талаар тухайн үеийн хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгагдсан байгаа. Би хурал дээр байгууллагын санхүүжилт байхгүй гэдгийг хэлж байсан. Б.*******д нэг өдрийн түрээсийн төлбөрт 1200000 төгрөг өгч байсан. Хэдий хугацаагаар түрээсэлсэн талаар мэдэхгүй байна. 2025 оны 01 дүгээр сард түрээсийн төлбөр өгөөгүй шалтгаан нь санхүүжилтгүйн улмаас түр хугацаагаар хойшлуулсан байсан. Б.******* нь анхан шатны баримт бүрдүүлэх боломжгүй. Зөвхөн нэхэмжлэл өгдөг. Цахимаар нэхэмжлэхээ өгч байсан. Шатахуун олгосон жагсаалтыг миний бие өгч байсан. Энэ жагсаалтанд Б.*******д шатахуун олгосон талаархи баримт тодорхой байгаа. Б.*******гийн хийсэн ажлын үр дүнг нь байгууллагын менежер сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл түрээслэх механизмын бүрэн бүтэн байдал, ажилд гарах үеийн ажилтаны хөдөлмөр аюулгүй байдлыг бүхэлд нь хянах үүрэгтэй ажилтан. Мөн хийсэн ажлыг байнга хянах үүрэгтэй. Б.*******гийн цагийг төвлөрсөн хогийн ажилтан байнга бүртгэж байсан ... гэх мэдүүлэг

5. Гэрчээс Б.*******д ******* ******* ******* -аас гэрээний хугацаанд олгогдож байсан шатахуун олголтын жагсаалт 3 хуудас баримт,

6. Гэрч Д.ийн өгсөн... Тухайн үед намайг ******* ******* ******* - ын даргын ажлыг хүлээж авах үед ковш байхгүй байсан. Түрээсийн ковш ажиллуулдаг байсан. Урьд ажиллаж байсан Б.*******гийн ковшийг түрээслэхээр болж ажиллуулсан. Яагаад гэвэл төвлөрсөн хогийн цэгийн хог дүүрсэн байсан. Тухайн үед менежер ээс асуухад урьд ажиллаж байсан Б.*******г санал болгож, үргэлжлүүлэн түрээслэхээр болсон. Б.*******г хэдэн өдөр л түрээслэсэн. Урьд нь өдрийн 1200000 төгрөгөөр түрээслэдэг байсан байна лээ тэр жишигээр түрээслэсэн. Миний хувьд түрээслэх зөвшөөрлийг өгсөн. Тухайн үед байгууллагын санхүүжилтгүй болоод мөнгийг нь олгоогүй байх. Мөнгийг нь өг гэдгийг хэлж байсан. Байгууллагын дарга, менежер үр дүнг нь хянадаг байсан. Б.*******гийн ажлыг хүлээн авсан зүйл байхгүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

7. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.******* нь тухайн ажлыг гүйцэтгэж байх үедээ ажлын шаардлагаар ******* аймгийн байдлын газарт 2024 оны 12 дугаар сарын 26, 27- ны өдрүүдэд ажилласан, энэ талаар түүний шүүхэд ирүүлсэн менежер ийн тэмдэглэл гэх баримтад мөн 2024 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд ******* аймгийн байдлын газарт ажиллаж байсан талаархи баримтууд хэрэгт авагдсан байх тул тухайн хугацаанд гэрээнд заасан хогийг түрж булшлах ажлыг хийж гүйцэтгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

8. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ******* ******* нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр 01 дугаартай Авто машин түрээслэх тухай гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын төвлөрсөн хогийн цэг дэх хогийг түрж, булшлах, хариуцагч ******* ******* ******* нь нэг өдрийн ажлын хөлсийг 1200000 төгрөгөөр тогтоож, 10 хоногийн хугацаатэй гэрээ байгуулсан, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж өгөөгүйн улмаас ажлын хөлсийг өгөөгүй гэдэгт талууд маргахгүй байна, талуудын хооронд байгуулсан төвлөрсөн хогийн цэгийг түрж булшлах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан... ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрэнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ ... гэх хуулийн шаардлагад нийцүүлэн нэхэмжлэгч Б.******* нийт 10 хоногийн ажил гүйцэтгэхээс хоёр өдөрт ******* аймгийн байдлын газарт ажилласан түүний тайлбар, нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, ковшоор гүйцэтгэсэн ажлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул нийт ажлын хөлсөнд олгох 12000000 төгрөгнөөс хариуцагч байгууллагын төлсөн 6800000 төгрөг,******* аймгийн байдлын газар ажилласан хоёр өдрийн ажлын хөлс 2400000 төгрөгийг хасаж, үлдэх 28000000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* -аас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн зөрүү 2400000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал: Ажил гүйцэтгэх гэрээний 6 дахь хэсгийн 6.3-т ... Түрээсийн машиныг гэрээний хугацаанд бусдад давхар түрээслэх, худалдах, бэлэглэх зэргээр захиран зарцуулахгүй ... гэж заасан атал тухайн хог түрж, булшлах ажилд ажиллуулж байсан нэхэмжлэгч Б.*******гийн ковшийг ******* аймгийн байдлын газарт ажиллуулсан нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, хэрэгт авагдсан Ковш гэх тэмдэглэл бүхий баримтаар тогтоогдож байх тул 2024 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй гэж шүүх үзсэн болно.

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч нь тухайн хог түрж, булшлах ажлыг хэдий хэмжээний талбайд хийж гүйцэтгэсэн, ажлын явц үр дүнгийн талаархи санхүүгийн анхан шатны баримтыг ирүүлээгүй, өөрөөр хэлбэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсийг олгоогүй өнөөдийг хүрсэн тул алданги төлөх боломжгүй ... гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч нь алданги төлүүлэх талаархи нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул алдангид нэхэмжилсэн 405600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* -аас 2800000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 59750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мягмасүрэнд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.2, мөн хуулийн 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг зааснаар хариуцагч ******* ******* ******* -аас 2800000 / хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн зөрүү 2805600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* -аас улсын тэмдэгтийн хураамж 59750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА