Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 319/ШШ2025/00566

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* багийн - тоотод байрлах, -д холбогдох

Нэхэмжлэгчийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч О.аас гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Шүүхийн шатанд үл маргах журмаар 5,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

2. Нэхэмжлэгч О. нь -д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О. нь хариуцагч -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

4. Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Иймд, нэхэмжлэгч О.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,350 төгрөгийн тал нь болох 48,175 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч О.ын нэхэмжлэлтэй, хариуцагч -д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч О. нь 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,350 төгрөгөөс 48,175 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч О.ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА