| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/00483/И |
| Дугаар | 319/ШШ2025/00559 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00559
| 2025 08 *******8 | 3*******9/ШШ2025/00559 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж *******, ******* цогцолборт байрлах, “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын багт оршин суух, т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт *******,*******46,768 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.аас үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 476,933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,835 төгрөг нийт *******,*******46,768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.
2. Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие М. нь ******* ******* *******-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох *******,*******46,768 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие оюутан учир уг зээлийг 2025 онд багтаан 9, *******0, **************, *******2 сард *******6,692 төгрөгөөр тус тус хуваан төлөх болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч М.т холбогдуулан “Үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 476,933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,835 төгрөг нийт *******,*******46,768 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 476,933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,835 төгрөг нийт *******,*******46,768 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 08 дугаар сарын *******8-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,072 төгрөгийн тал нь болох *******6,036 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.аас *******6,036 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
7. Хариуцагч М. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 580,000 төгрөг, зээлийн хүү 476,933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,835 төгрөг нийт *******,*******46,768 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,072 төгрөгөөс *******6,036 төгрөгийг, хариуцагч М.аас *******6,036 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” *******-д олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА