Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00558

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, овогт ын д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, оны 01 дүгээр сарын 13- ны өдөр индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******,

Хариуцагч З. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч З.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, охин И., И., И., хүү И. нарыг өөрийн асрамжид үлдээлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.******* миний бие нөхөр З.тэй 2006 онд танилцаж, 2008 оны 07 дугаар сарын. 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид албан ёсоор гэрлэж хуримаа хийсэн. Бидний дундаас оны 03 дугаар сарын 16- ны өдөр охин И., оны 06 дугаар сарын 13- ны өдөр охин И., И., оны 03 дугаар сарын 23- ны өдөр хүү И. нар төрсөн. Манай нөхөр З. гэр бүлдээ хайр халамжгүй, архины хэрэглээ ихтэй, архи уусан үедээ харгис хэрцгий зантай, цээртэй үгээр харадаг, зарим тохиолдолд харддаг, гадна хүн дуудаж байна гэж гэрээсээ гаргадаг. Мөн гарт таатарлдсан зүйлээ авч шиддэг. Сүүлийн нэг жил орчим тусдаа амьдарч байна. Шүүхээс эвлэрүүлэх хугацаанд нэг ч удаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй. Хүүхдүүдийн хувьд том хүү болон хоёр ихэр охин, бага хүү надтай хамт амьдарч байна. Том охин И. аав болон аавынхаа ээжийн хамт амьдарч байгаа. Том охин И. нь аавынхаа хамт амьдарна гэсэн тул хүүхдийнхээ саналыг харгалзан аавынх асрамжинд үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Харин ихэр охин И., И., бага хүү И. нарыг өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Би өөрөө оёдол эрхэлдэг орлого боломжийн тул хүүхдүүдээ цаашид тэжээн тэтгээд явах боломжтой. Том хүү И.ын хувьд насанд хүрсэн тул асран хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргаагүй. Дундын өмчлөлийн хувьд маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин И., И., оны 03 дугаар сарын 23- ны өдөр төрсөн хүү И. нарын саналыг харгалзан миний асрамжинд үлдээж шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

1.2. Хариуцагч З. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Манай эхнэр Э.******* нь 2024 оны ******* дугаар сарын 26- ны өдөр гэрээсээ явснаас хойш тусдаа амьдарч байна. Би өөрөө хүүхдүүдээ асарч өр зээлээ төлсөөр байна. Манай хүүхдүүд ээжийнхээ дэргэд очоод нэг хоноод хүрээд ирдэг, хүүхдүүд эхийгээ санаж бэтгэрч байна. Би эхнэрээ цохиж зодсон асуудал байхгүй. Шүүхээс эвлэрүүлэх хугацаанд эхнэртэйгээ уулзах гэсэн боловч уулзаагүй. Том охин манай ээж болон надтай хамт байгаа. Том охиноо өөрийн асрамжинд авна. Ер нь хүүхдүүдээ өөрөө авах хүсэлтэй байна. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Манай хүүхдүүд биднийг битгий салаач гэж байгаа. Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрөхгүй байна... гэв.

2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, татгалзалтай холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас цуглуулж, гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

2.1. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, овогт гийн оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн төрсний бүртгэлийн лавлагаа, овогт гийн , гийн нар оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, төрсний бүртгэлийн лавлагаа, овогт гийн оны 03 дугаар сарын 23- ны өдөр төрсөн, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн ******* сумын ******* багийн даргын оны 01 дүгээр сарын 07- ны өдрийн тодорхойлолт, ******* сумын өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, нэхэмжлэгчээс гаргасан хариу тайлбар,

2.2. Хариуцагчаас: Хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгч,

2.3. Шүүхээс И., И., И., И. нарын саналыг асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч З.д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, охин И., И., И., хүү И. нарыг өөрийн асрамжид үлдээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.******* нь охин И.г эцгийнхээ асрамжинд үлдэх саналтай, мөн эцэг З. нь охин И.г өөрийн асрамжинд авахыг хүлээн зөвшөөрч, охин И., И., хүү И. нарын саналыг харгалзан өөрийн асрамжинд үлдээлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсоныг шүүх хангаж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

-Гэр бүл болсон цагаас хойш архи ууж, элдэв бусаар харааж, харддаг, амьдралдаа идэвхгүй оролцдог.

-2024 оны ******* дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа гэв.

5. Хариуцагч нь шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

-Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй гэв.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч З. нар нь 2008 оны 07 дугаар сарын 03- ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа ба гэрлэгсэд нь охин овогт гийн г оны 03 дугаар сарын 11- ний өдөр , ихэр охид болох овогт гийн , гийн нарыг оны 06 дугаар сарын 13- ны өдөр, хүү овогт гийн г оны 03 дугаар сарын 23- ны өдөр төрүүлсэн нь төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэгсэд нь хүүхдүүдийнхээ хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суудаг, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж буй нь ******* аймгийн ******* сумын багийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын ******* багийн даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.(хавтаст хэргийн 9-14 дэх тал)

7. Нэхэмжлэгч Э.******* нь гэрлэлтээ цуцлуулахаар ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчаас Э.*******, З.Ирдэрсүрэн нартай ганцаарчилсан уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй, гэрлэгчид эвлэрэх боломжгүй байгаагаа илэрхийлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан, цаашид ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгосон нь (хавтаст хэргийн 15 дахь тал) эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар олгосон тэмдэглэл бүхий баримтаар нотлогдоно.

8. Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд,

8.1. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1- д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2- т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгийн 3.1.3-т гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч З. нар нь 2008 оны 07 дугаар сарын 03- ны өдөр гэрлэж, гэрлэлтээ иргэний бүртгэлд бүртгүүлснээр гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүссэн байна.

8.2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ..., мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч З. нь согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг байнга цээртэй хараалын үг хэрэглэдэг гэх шалтгааны улмаас гэрлэгчид нь 2024 оны ******* дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгчийн хувьд цаашид хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гэрлэгчидийг эвлэрүүлэх талаар бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн боловч гэрлэгсэд нь шүүхэд ирээгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн сэтгэл зүйчтэй холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх ажиллагаанд оролцоогүй тул эвлэрүүлэн зуучлагчаас оны 07 дугаар сарын 08- ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь (хавтаст хэргийн 56 дахь тал) эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар олгосон тэмдэглэл бүхий баримтаар нотлогдоно.

Хэдийгээр хариуцагчийн хувьд гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3/ гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, мөн эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар сэтгэл зүйчээс үйлчилгээ, зөвлөгөө авах боломжтой бүх талын арга хэмжээ авсан хэдий ч тухайн үйлчилгээнд хамрагдаагүй, үйлчилгээ авах талаар санаачлага гаргаагүй нь талуудын тайлбар, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл бүхий баримтаар тогтоогдож байна.

8.3 Иймд шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан... Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ ... гэснийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар гэрлэгчидийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан... Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална ... гэх хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгч Э.*******, хариуцагч З. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

9. Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд,

9.1. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож шийдвэрлэж болохыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт ... Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно ... гэж заасан ба нэхэмжлэгч Э.******* нь хүүхдүүдийнхээ саналыг хүндэтгэнэ, том охин И.г өөрийнх санал, мөн аавынх нь санал , багаасаа аавынхаа эмээ дээр өссөн зэрэг байдлыг харгалзан эцэг З.гийн асрамжинд үлдэхийг зөвшөөрнө гэх тайлбар, мөн ихэр охид болох И., И., хүү И. нар нь эхийнхээ хамт амьдарна гэх санал, эх Э.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сүүлийн нэг жил тусдаа амьдрах хугацаанд ихэр охид болох И., И., бага хүү И. нарын хамт амьдарч байгаа, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан... ... Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ ... гэснийг мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасан... Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ ... гэх хуулийн заалтыг үндэслэн том охин И.г эцэг З.гийн асрамжинд, охин И., И., хүү И. нарыг эх Э.*******ын асрамжинд тус тус үлдээж шийдвэрлэв.

9.2 Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Шүүхээс хүүхдүүдийг өөрсдийнх нь саналыг харгалзан нэхэмжлэгч хариуцагч нарын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн хэдий ч нэхэмжлэгч хариуцагч нарын эцэг байх эрхийг хязгаарлах, түүний хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Тодруулбал: нэхэмжлэгч хариуцагч нар нь эцэг, эхийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй. Эдгээр үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар нэхэмжлэгч Э.*******, хариуцагч З. нар нь тусгайлан тохиролцоогүй учраас шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх үүргийг хоёулаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эцэг, эхийн үүргээ биелүүлэх, хүүхдэдээ уулзах эрхээ эдлэхэд хэн нэг нь нөгөөдөө саад учруулахгүй байхыг сануулах нь зүйтэй.

*******.Нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* овогт ******* *******, хариуцагч овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин овогт гийн г эцэг З.гийн оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ихэр охин овогт гийн , гийн , оны 03 дугаар сарын 23- ны өдөр төрсөн хүү овогт гийн нарыг эх Э.*******ын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй нь энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхэд нь саад болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, эрхээ эдлэхэд нь хэн хэндээ саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч *******, хариуцагч З. нарт даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА