Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Э.Одончимэг,

Шүүгдэгч Б.C нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.БCт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805012220423 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж 20 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 105 дугаар байрны 49 тоотод түр оршин суудаг,

урьд 5 удаагийн ял шийтгэлтэй 1/ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 2 жилийн хугацаагаар ял хойшилсон,

2/ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 09 хоногийн өршөөн хэлтрүүлсэн,

3/ Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

4/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 24,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

5/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Х.БC /РД:.......... /

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.C нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Тулга зочид буудлын 304 тоот өрөөнд согтуугаар С.Нг хутгалж эрүүл мэндэд нь цээжний ар хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.C мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаагчид болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Гэрч Х.Жамийла мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 02 сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тулга зочид буудал болох өөрийн ажил дээрээ ирж ажлаа хүлээн авахад өмнөх өдөр орж хоносон 3 хүн буудлынхаа хугацааг сунгаад өнөөдөр дахиж хонохоор болсон байсан. Тухайн хүмүүс өрөөндөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай өрөөндөө маргалдаад байхаар нь би очоод 304 тоот өрөөний хаалгыг тогшоод орохоор хаалгыг онгойлготол надтай нэг хүн зөрөөд гарч явахаар нь би өрөөнд ороход өрөөнд 3 эрэгтэй хүн байсан ба 1 эрэгтэй нь орон дээр суучихсан, нөгөө 2 эрэгтэй нь хоорондоо маргалдаад нэг нь гартаа хутга барьчихсан хоорондоо 1 метр орчим зайтай зогсож байсан. Тэгэхээр нь би өрөөнд нь ороод та нар муудахаа боль гэж шаардлага тавихад намайг тоолгүй хоорондоо муудалцаж
байгаад зүүн гарны тохойн орчимд хутгаар дүрчихээр нь би хутгалуулсан
хүнийг нь очоод татахад тэр эрэгтэйг нөгөө эрэгтэйгээс нь жоохон холдуулаад
та өрөөнөөс гар гэж хэлэхэд намайг түлхэхээр нь би цагдаа болон түргэн
дуудсан...” гэжээ. /хх 8-9/

 

Хохирогч С.Н мэдүүлэхдээ: “.. Би 2017 оны 12 дугаар сарын 24-ны орой 20:40 цагын үед хороололд өргөө кино театрын орчимд ганцаараа гэртээ харих гээд явж байгаад би өөрийн найз Бат-Эрдэнэ рүү залгахад Бат-Эрдэнэ би төмөр замын энд буудалд байна хүрээд ир гэхэд би такси бариад төмөр замын арктай шар байрны хажууд очоод Бат-Эрдэнэ рүү залгаад хаана байгаа юм гэхэд Тулга гэдэг буудал байна гэсэн. Тэгээд би ...орход Бат-Эрдэнэ 2 хүнтэй хамт байсан. ...би тэр 2 хүнтэй Бат-Эрдэнэ нилээн согтсон, Сэрик нь Бат-Эрдэнээс илүү согтсон Баагий гээд залуу нь бүр их согтуу орон дээр хэвтэж байсан. Тэгээд Бат-Эрдэнэ пиво уух уу? За тэгье гээд 20000 мянган төгрөг халааснаасаа гаргахад Бат-Эрдэнэ наад мөнгө чинь хэрэггүй би пиво авая гээд мөнгө гаргаад нэг хүүхэнд өгсөн. Тэгээд тэр хүүхэн мөнгийг нь аваад пивонд яваад 4 ширхэг 2,5 литр ногоон савтай пиво авч ирчээд тэр хүүхэн гараад явсан. Тэгээд Бат-Эрдэнэ миний баруун гар талд Сэрик миний урдаас хараад бид нар ширээ тойроод сууж байгаад бид нар 1 том пивоо задлаад Бат-Эрдэнэ 1 стаканд хийгээд надад өгөөд 1 стаканд хийгээд өөрөө аваад уусан. Тэгээд C 1 стакан аваад надад пиво хийж өгөхөд би аваад би чамтай уулзах гэж ирээгүй гээд пивог нь аваад Бат-Эрдэнэд өгөхөд Бат-Эрдэнэ надад 1 стакан пиво хийж өгөөд бид 2 амсаад тавьсан. Тэгэхэд C надруу уурласан маягтай эвгүй хараад сууж байсан. ...Тэгээд C надад миний ууж байсан стакантай пивон дээр пиво нэмээд дүүргээд эвгүй хараад инээгээд өгөхөд би пивийг аваад уухгүйгээр Бат-Эрдэнэд өгсөн. Тэгээд би өөртөө пиво хийж аваад амсаад тавьсан. Тэр үед Баагий дахиад босож ирээд Бат-Эрдэнийг өшиглөхөд Бат-Эрдэнэ уурлаад ...Баагийг түлхэхэд Баагий орон дээр суугаад буцаж босож ирээд Бат-Эрдэнэ рүү цохих гэж дайрахад Бат-Эрдэнэ өшиглөөд унгахад би тэр 2-г салгаад зодолдох хэрэггүй гээд Бат-Эрдэнийг сандал дээр суулгаад эргэж харахад араас миний баруун бөөр орчимд 1 юм хатгах шиг болохоор нь би эргээд харахад C хутга барьчихсан зогсож байсан. Тэгхэд би Cийг чи яаж байгаа юм бэ намайг хутгалчихаж байгаа юм уу гэхэд C яадаг юм пизда минь гээд миний нүүрлүү хутгалах гээд гараа савахад би бултах гээд биеэ баруун эргүүлээд гараараа хаахад миний суга хэсэгт 2 удаа хутгаараа хатгасан зүүн гарын булчин хэсэгт хутгаараа 2 удаа хатгахад куртик урж гар гэмтээгүй. Тэгээд Бат-Эрдэнэ Cийг яаж байгаа пизда бэ гээд баруун гараараа Cийн зүүн мөрний ойролцоо цохиод зүүн гараараа түлхэхэд C Бат-Эрдэний зүүн гарны тохой орчимд 1 хутгалаад цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалахад би гарч зугтаахад ард Бат-Эрдэнэ Cийг чи намайг хутгалчихаж байгаа юм уу банди минь гэх сонсогдсон. Тэгээд би цаашаа гүйгээд буудлаас гарч зугтаагаад баруун тийш гүйж ...гэртээ харьсан. ..” гэжээ. /хх 30-31, 33-34/

 

Гэрч А.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...эхлээд C, Баянмөнх бид 3 тус буудлын 304 тоотод өрөөнд пиво уугаад сууж байхад манай найз болох Сайнзаяа нь над луу ...залгаад намайг хаана байгаа талаар асуухаар нь би төмөр замд байна гэтэл би жоохон уусан байна дахиж уумаар байна яваад очьё гэхлээр нь би байгаа газраа зааж өгсөн. Удалгүй Сайнзаяа гаднаас орж ирээд бид 4 доод талд байрлах дэлгүүрээс 4 том пиво аваад эхний пивоо уугаад сууж байтал Сайнзаяа би казактай архи уудаггүй би казак хүн харахлаар нүд хорсоод байдаг гэтэл C босож ирээд Сайнзаяатай барилцаад авсан. Удалгүй Сайнзаяа гараад гүйхээр нь би Cын гарлуу хартал гартаа 3 см орчим урттай хутга гартаа барьсан байсан болохоор нь би тус хутгыг нь булааж авах гэж байгаад өөрийнхөө гарыг зүсчихсэн...” гэжээ. /хх 35-36, 38/

 

Гэрч Т.Баянмөнх мэдүүлэхдээ: “...Миний найз Бат-Эрдэнэ C бид 3 ...пиво ууж байсан чинь Бат-Эрдэний танил гэх Сайнзаяа гэх залуу согтуу орж ирсэн. ...миний бие өвдөөд байхаар нь орон дээр хэвтэж байсан чинь Бат-Эрдэнэ архи ууя гээд байхаар нь би архи уудаггүй болохоо хэлсэн чинь C би архи аваад өгье гэж хэлсэн. Тэгтэл хохирогч Сайнзаяа би казак хазакийн шээсээр архи авахуулах дээрээ тулаагүй тухай хэлээд байсан. Би орон дээр буруу харан хэвтэж байсан. C миний хөлд орон дээр хэвтэж байснаа явлаа гээд гарах гээд босохоор нь би Бат-Эрдэнэд найзыгаа гаргаж өгнө гээд орон дээрээс боссон. Тэгтэл хохирогч Сайнзаяа сууж байсан сандалаасаа босоод ирсэн. Тэгтэл C хажуугаар нь гарах гэсэн чинь Бат-Эрдэнэ сууж байсан сандал дээрээсээ босоод ирсэн. Би орон дээрээсээ буудлаас гарах зорилгоор күртикээ аван эргээд харсан чинь Бат-Эрдэнэ Cийн гарнаас чи хүн хутгалчихлаа ш дээ гээд барьчихсан байсан бөгөөд Сайнзаяа ямар нэгэн орилох чимээ гаргахгүйгээр гүйгээд гарч явсан. Тэгтэл Бат-Эрдэнэ Cийг чи хүн хутгалчихлаа гээд цохьсон бөгөөд гарт байсан хутгыг нь авах гээд булаацалдаж байсан зүүн гарынхаа долоовор хурууг исгэсэн бөгөөд Бат-Эрдэнэ хуруунаас гарсан цусаа саваад хана луу нулимаад байсан. Тэгтэл C гараад явсан” гэжээ. /хх 42/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 3069 дугаар дүгнэлт: “1. С.Нгийн биед цээжний ар, хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн хатгагдсан зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэжээ. /хх 47/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-15,16-18/

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 19-20, 21/

Хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 22, 23/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64,90 хуу/

Шийтгэх тогтоол /хх 93-94, 95-96, 97-100, 102-111,112-113, 114, 116-119, 135-138/

Гомдол саналгүй гэх баримт /хх 124, 128, 129/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.C нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Тулга зочид буудлын 304 тоот өрөөнд согтуугаар С.Нг хутгалж эрүүл мэндэд нь цээжний ар хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Н /хх 30-31, 33-34/, гэрч Х.Жамийла /хх 8-9/, А.Бат-Эрдэнэ /хх 35-36, 38/, Т.Баянмөнх /хх 42/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 3069 дугаар дүгнэлт /хх 47/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-15,16-18/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 19-20, 21/, хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 22, 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64,90/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.C нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтанд хохирогч С.Н шүүгдэгч Б.C нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 124, 128, 129/ байх бөгөөд шүүгдэгч хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Cт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Прокуророос шүүгдэгч Б.Cт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Cийг үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн боловч шүүгдэгчийн хувийн байдал /хх 93-94, 95-96, 97-100, 102-111,112-113, 114, 116-119, 135-138/-д үнэлэлт дүгнэлт өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу тухайн эрүүгийн хуулийн тусгай ангийн торгох ялын дээд хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.C нь торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг хүрэм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.