| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 318/2025/00331/И |
| Дугаар | 319/ШШ2025/00557 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00557
2025 08 *******8 3*******9/ШШ2025/00557
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******гийн гудамж *******, ******* *******т байрлах, “******* *******” -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, сум, багийн -*******5б тоотод оршин суух, овогт ийн д холбогдох
Нэхэмжлэгчийн шаардлага: “Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 27*******,856 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.гаас гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 27*******,856 төгрөгийг тус компанийн дахь 5077*******52233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч “******* *******” нь Г.д холбогдуулан 27*******,856 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь хариуцагч Г.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын *******8-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.
4. Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Иймд, нэхэмжлэгч Г.Бадамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,806 төгрөгийн тал нь болох 4,403 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэг, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Нэхэмжлэгч “******* *******” -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь “Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 27*******,856 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,806 төгрөгөөс 4,403 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч “******* *******” -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА