| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/00710/И |
| Дугаар | 319/ШШ2025/00555 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 319/ШШ2025/00555
| 2025 08 15 | 319/ШШ2025/00555 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* багийн ******* айлын ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ын д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 1,670,943 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 319/2025/007*******/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* аймгийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай захирамжаар иргэн ын нь цэрэг татлагын товчооны шийдвэрийн дагуу цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 1.670.943 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан байна. Гэтэл ын нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 1.670.943 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэрийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг даалгасан боловч одоог хүртэл биелүүлээгүй байна. Иймд Б.оос 1,670,943 төгрөг гаргуулан төрийн сангийн *******0160000983 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие ******* аймгийн Прокурорын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжилж байгаа 1,670,943 төгрөгийг 2025 онд багтаан бүрэн төлж дуусгана...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газар нь хариуцагч Б.д холбогдуулан “Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 1,670,943 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,670,943 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч Б.д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 41,685.088 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 41,685.088 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал нь болох 20,842.544 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэв.
6. Хариуцагч Б. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* хариуцагч Б.оос нэхэмжилсэн “Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 1,670,943 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 20,842.544 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА