Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.т овогт А-ын Т-т холбогдох эрүүгийн 1810003950268 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Е Т овогт А-ын Т- /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Т- нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цаг 24 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хаан цамхагийн 1 давхарт байрлах Хаан банкны тооцооны төвөөс иргэн Э.Ж-ын гээсэн иргэний үнэмлэхийг ашиглан түүний 542012ххх тоот данснаас гарын үсэг дурайлган зурж, баримт бичиг ашиглан 500.000 төгрөг залилсан,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Спортын төв ордонд байрлах Хаан банкны тооцооны төвөөс иргэн Э.Ж-ын данснаас гарын үсэг дурайлган зурж, баримт бичиг ашиглан 60.000 төгрөг, 250.000 төгрөгийг 3 удаагийн давтамжтай авч нийт 810.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, СД бүхий бичлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн эрүүгийн 1810003950268 дугаартай хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч А.Т- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Ж-тай хамт архи уугаад маргааш өглөө нь хот руу явсан ба миний куртикны халаасанд Ж-ын иргэний үнэмлэх байсан. Ж-ын зургийг харахад надтай их адилхан юм шиг харагдахаар нь дансанд мөнгө байгаа эсэхийг үзэхээр Баянзүрх дүүргийн 16-р хорооллын ХААН банкин дээр очиж Ж-ын иргэний үнэмлэхийг шалгуулахад дансанд нь “3 сая гаран төгрөг байна” гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 23-нд Спортын төв ордны хажууд байрлах ХААН банкны салбараас Ж-ын иргэний үнэмлэхийг үзүүлээд “310.000 төгрөг авъя” гэхэд теллер эмэгтэй “гар утасны дугаараа хэл” гэхээр нь Ж-ын 89944491 дугаарыг хэлж 310.000 төгрөг авсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ХААН цамхагийн 1 давхарт байрлах тооцооны төвийн теллер эмэгтэйд Ж-ын иргэний үнэмлэхийг үзүүлээд “данснаасаа мөнгө авъя” гэхэд “та хэдэн төгрөг авах вэ” гэхээр нь “500.000 төгрөг авъя” гэхэд “та гар утасны дугаараа хэлнэ үү” гэхээр нь Ж-ын 89944491 дугаарыг хэлсэн. Ж-ын гар утасны 89944491 дугаар ХААН банкинд бүртгэлтэй юм билээ. Би ХААН банкны теллерүүдэд өөрийгөө Ж- гэж итгүүлж нийтдээ 810.000 төгрөг залилж авсан. Ж- данснаас мөнгө гарсан гэдгийг мэдээд ХААН банкинд гомдол гаргаж миний ХААН банкийг залилсан хэрэг илэрсэн. ХААН банк теллерийн буруутай үйл ажиллагаанаас болж харилцагч хохирсон гэж үзээд Хаан банк Ж-д 810.000 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Харин ХААН банк намайг залилсан гэх асуудлаар цагдаад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,

 

Хохирогчийн төлөөлөгч Х.С- мөрдөн байцаалтанд 2018.05.10-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Т- гэгч этгээд  хүний цахим үнэмлэх ашиглан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ХААН банкны салбараас 500.000 төгрөг залилан мэхэлж авсан байдаг. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Спорт төв ордны тооцооны төвөөс 310.000 төгрөг залилан мэхэлж, манай ХААН банкинд нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан. ... ХААН банкны теллерүүд мөнгө олгох үедээ Ж-ын хувийн мэдээллийг асуухад гар утасны дугаарыг баримтан дээр бичиж, мөн гарын үсгийг нь яг адилхан дурайлган зурж залилсан. Хэрэв теллерүүд гар утасны дугаарыг баримтан дээр бичээгүй, мөн баталгаат гарын үсэгтэй нь ойролцоо зурагдаагүй бол мөнгө олгохгүй байсан. Т- нь Ж- гэх хүний хувийн мэдээллийг сайн мэддэг хүн байсан. Одоогийн байдлаар нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул Т-өөс 810.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р хуудас/,

 

Гэрч Д.Ө- мөрдөн байцаалтанд 2018.04.11-ний өдөр мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хаан цамхаг” тооцооны төвд теллер ажилтай. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд туранхай, өндөр нуруутай, халимаг үстэй, өтгөн хар хөмсөгтэй бор царайтай залуу ирээд “ХААИС-ийн төлбөр төлөх гэсэн юм” гээд мөнгө шилжүүлгийн баримт бариад ирсэн. Тухайн залуугийн баримтанд бичигдсэн дансанд төлбөр төлөх мөнгө хүрэхгүй байхаар нь “таны дансанд байгаа мөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байна” гэхэд “миний дансанд хэдэн төгрөг байна вэ” гэхээр нь “таны дансанд 500.000 төгрөг байна” гэхэд “дансанд байгаа бүх мөнгөө авъя” гэхээр нь мөнгийг нь гаргаж өгсөн. Би иргэний цахим үнэмлэхний зургийг өөрийнх нь царайтай хальт хараад цахим программ дээр байгаа гарын үсгийг нь баримтан дээр байгаа гарын үсэгтэй тулгаж үзэхэд маш адилхан байхаар нь данснаас мөнгө гаргаж өгсөн. Тухайн үед Ж- гэсэн хүний иргэний үнэмлэхтэй явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

 

Гэрч Б.Х- мөрдөн байцаалтанд 2018.04.11-ний өдөр мэдүүлэхдээ: ... Хаан банкны төв салбарт ажлаа хийж байхад эрэгтэй хүн орж ирээд “ухаалаг мэдээ үйлчилгээгээ цуцлуулмаар байна” гэхээр нь “хүсэлтүүдээ бөглөсөн үү” гэхэд “бөглөсөн” гэж хэлээд банкны анкетыг надад өгсөн. Би иргэний үнэмлэхийг нь авч канондоод дансны мэдээллийг нь шалгасан. Дансны мэдээллийг нөгөө хүний өгсөн хүсэлттэй тааруулж шалгахад гэрийн хаяг, утасны дугаар, баталгаат гарын үсэгний загвар бүгд таарч байсан. Би мэдээлэл нь таарч байсан болохоор “та ухаалаг мэдээ үйлчилгээгээ заавал цуцлах шаардлага байхгүй, та нэг бол орлого ороход эсвэл зарлага гарахад ухаалаг мэдээ үйлчилгээгээ авч болно” гэж санал болгоход “танай банкны мэдээ ирэх болгонд данснаас мөнгө гараад надад хохиролтой байгаа болохоор мэдээгээ цуцалмаар байна” гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхний зургийг харахад зураг дээрхээс арай бор царайтай байсан болохоор “та мөн үү” гэж лавлаж асуухад над руу маш их уурласан. Би ухаалаг мэдээ үйлчилгээг нь цуцалж өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш 2, 3 хоногийн дараа ахлах теллер  “ухаалаг мэдээ цуцалсан баримтаа аваад ир” гээд миний баримтыг шалгахад мэдээ цуцлуулсан хүний иргэний үнэмлэхний хугацаа дууссан байсан. Ахлах теллер “энэ хүн өөр хүний хугацаа дууссан бичиг баримтаар Спортын төв ордны Хаан банкны салбараас хэд хоногийн өмнө мөнгө аваад дараа нь манай тооцооны төв дээр ирж ухаалаг мэдээ үйлчилгээг цуцлуулаад данснаас 500.000 төгрөг аваад явсан байсан. Ашигласан баримт бичгээ 19 дүгээр хорооллын автобусны буудлын хогийн саванд хаясан байна. Тэр баримт бичгийг хүн олж аваад жинхэнэ эзэн рүү нь ярьсан байна. Спортын төв ордны Хаан банкны салбараас мөнгө гарсныг жинхэнэ эзэн нь мэдээд банкинд гомдол гаргасан байна” гэж хэлсэн. Тэр үед би хугацаа дууссан баримт бичгээр өөр хүн ашиглаж мөнгө авсныг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12, 30-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/,

Шүүгдэгч А.Т-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 86-р хуудас/,

- гэрч Ц.А-ийн мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,

- гэрч Ц.Э-ын мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,

- эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 81-р хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч А.Т-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Т- нь иргэн Э.Ж-ын гээсэн иргэний үнэмлэхийг ашиглан түүний 542012ххх тоот данснаас гарын үсгийг дурайлган зурж, баримт бичиг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Спортын төв ордонд байрлах Хаан банкны тооцооны төвөөс 60.000 төгрөг, 250.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 цаг 24 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хаан цамхагийн 1 давхарт байрлах Хаан банкны тооцооны төвөөс 500.000 төгрөг авч, нийт 810.000 төгрөг залилсан болох нь:

 

Хохирогчийн төлөөлөгч Х.С-ийн: ... 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Т- гэгч этгээд  хүний цахим үнэмлэх ашиглан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ХААН банкны салбараас 500.000 төгрөг залилан мэхэлж авсан байдаг. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Спорт төв ордны тооцооны төвөөс 310.000 төгрөг залилан мэхэлж, манай ХААН банкинд нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан. ... ХААН банкны теллерүүд мөнгө олгох үедээ Ж-ын хувийн мэдээллийг асуухад гар утасны дугаарыг баримтан дээр бичиж, мөн гарын үсгийг нь яг адилхан дурайлган зурж залилсан. Хэрэв теллерүүд гар утасны дугаарыг баримтан дээр бичээгүй, мөн баталгаат гарын үсэгтэй нь ойролцоо зурагдаагүй бол мөнгө олгохгүй байсан. Т- нь Ж- гэх хүний хувийн мэдээллийг сайн мэддэг хүн байсан. Одоогийн байдлаар нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул Т-өөс 810.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р хуудас/,

 

Гэрч Д.Ө-ийн: ... 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд туранхай, өндөр нуруутай, халимаг үстэй, өтгөн хар хөмсөгтэй бор царайтай залуу ирээд “ХААИС-ийн төлбөр төлөх гэсэн юм” гээд мөнгө шилжүүлгийн баримт бариад ирсэн. Тухайн залуугийн баримтанд бичигдсэн дансанд төлбөр төлөх мөнгө хүрэхгүй байхаар нь “таны дансанд байгаа мөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байна” гэхэд “миний дансанд хэдэн төгрөг байна вэ” гэхээр нь “таны дансанд 500.000 төгрөг байна” гэхэд “дансанд байгаа бүх мөнгөө авъя” гэхээр нь мөнгийг нь гаргаж өгсөн. Би иргэний цахим үнэмлэхний зургийг өөрийнх нь царайтай хальт хараад цахим программ дээр байгаа гарын үсгийг нь баримтан дээр байгаа гарын үсэгтэй тулгаж үзэхэд маш адилхан байхаар нь данснаас мөнгө гаргаж өгсөн. Тухайн үед Ж- гэсэн хүний иргэний үнэмлэхтэй явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

 

Гэрч Б.Х- мөрдөн байцаалтанд 2018.04.11-ний өдөр мэдүүлэхдээ: ... Хаан банкны төв салбарт ажлаа хийж байхад эрэгтэй хүн орж ирээд “ухаалаг мэдээ үйлчилгээгээ цуцлуулмаар байна” гэхээр нь “хүсэлтүүдээ бөглөсөн үү” гэхэд “бөглөсөн” гэж хэлээд банкны анкетыг надад өгсөн. Би иргэний үнэмлэхийг нь авч канондоод дансны мэдээллийг нь шалгасан. Дансны мэдээллийг нөгөө хүний өгсөн хүсэлттэй тааруулж шалгахад гэрийн хаяг, утасны дугаар, баталгаат гарын үсэгний загвар бүгд таарч байсан. Би мэдээлэл нь таарч байсан болохоор “та ухаалаг мэдээ үйлчилгээгээ заавал цуцлах шаардлага байхгүй, та нэг бол орлого ороход эсвэл зарлага гарахад ухаалаг мэдээ үйлчилгээгээ авч болно” гэж санал болгоход “танай банкны мэдээ ирэх болгонд данснаас мөнгө гараад надад хохиролтой байгаа болохоор мэдээгээ цуцалмаар байна” гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхний зургийг харахад зураг дээрхээс арай бор царайтай байсан болохоор “та мөн үү” гэж лавлаж асуухад над руу маш их уурласан. Би ухаалаг мэдээ үйлчилгээг нь цуцалж өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш 2, 3 хоногийн дараа ахлах теллер  “ухаалаг мэдээ цуцалсан баримтаа аваад ир” гээд миний баримтыг шалгахад мэдээ цуцлуулсан хүний иргэний үнэмлэхний хугацаа дууссан байсан. Ахлах теллер “энэ хүн өөр хүний хугацаа дууссан бичиг баримтаар Спортын төв ордны Хаан банкны салбараас хэд хоногийн өмнө мөнгө аваад дараа нь манай тооцооны төв дээр ирж ухаалаг мэдээ үйлчилгээг цуцлуулаад данснаас 500.000 төгрөг аваад явсан байсан. Ашигласан баримт бичгээ 19 дүгээр хорооллын автобусны буудлын хогийн саванд хаясан байна. Тэр баримт бичгийг хүн олж аваад жинхэнэ эзэн рүү нь ярьсан байна. Спортын төв ордны Хаан банкны салбараас мөнгө гарсныг жинхэнэ эзэн нь мэдээд банкинд гомдол гаргасан байна” гэж хэлсэн. Тэр үед би хугацаа дууссан баримт бичгээр өөр хүн ашиглаж мөнгө авсныг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: таньж олуулах ажиллагаагаар гэрч Д.Ө- шүүгдэгч А.Т-ийг таньсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-12, 30-р хуудас/,

“ХААН” банкны Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хаан цамхаг тооцооны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагт шүүгдэгч А.Т- банкны теллерт үйлчлүүлж буй дүрс бичлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч А.Т- нь иргэн Э.Ж-ын иргэний үнэмлэхийг ашиглан ХААН банкны үйлчилгээний ажилтнуудад өөрийгөө Э.Жамъяаншарав гэж итгүүлэн түүний 542012ххх тоот данснаас нийт 810.000 төгрөг залилж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Т-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг баримт бичиг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.        

 

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй” болно.

        

         Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шүүгдэгч А.Т-т ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч А.Т-ийн хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас Хаан банкинд учирсан 810.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5070/64 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийн баривчлагдсан 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй