Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 319/ШШ2025/00299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* дүүргийн ******* /******* /, *******дын ******* гудамж, ******* дүгээр байр ******* тоотод оршин суух, ******* овогт гийн ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн сумын дүгээр багт оршин суух, овогт т холбогдох

*******-******* дүүргийн ******* /*******/ , Наадамчдын ******* гудамж, ******* дүгээр байр ******* тоот орон сууцыг шижүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц шилжүүлэх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., гэрч С. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.тай ХХК-иар дамжуулан танилцсан байдаг. Өөрөөр хэлбэл ХХК нь Жи ХХК тай бараа материал худалдан авах гэрээний үндсэн дээр байрыг бартераар худалдан авахаар болсон. Энэхүү таван байрны нэгийг захиалгаар худалдах худалдан авах хүн нь О. юм. Тухайн 3.4 мкв байрны үнэ болох мөнгийг 202 оны дүгээр сарын 0- ний өдөр 3482000 төгрөг, 2022 оны 0 дугаар сарын 9- ний өдөр 47000000 төгрөгийг О. нь Б.ийн дансруу шилжүүлсэн боловч тухайн мөнгө нь ХХК-ний үйл аллагаанд зарцуулагдсан байдаг. Мөн ХХК нь Жи ХХК-ний хоорондох бараа материал худалдан авах гэрэ асуудал үүссэн. Ингэснээр ХХК- нь О.т байр гөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Б.ийн хувьд О.тай эвийн журмаар ярилцах гэсэн боловч тохиролцоогүй. Шилжүүлсэн мөнгө, түүний алданги өгнө гэсэн боловч тохиролцоогүй, баталгаа өгөхийг шаардсан. Ийм учраас өөрийн амьдарч байсан ******* ******* дүүргийн *******/*******/ Наадамчдын ******* гудамж, ******* дүгээр байр ******* тоот орон сууцыг банк бусаас чөлөөлж, О.ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Тухайн цаг хугацаанд 76.8 мкв байр 8000000 төгрөгний үнэтэй байх боломжгүй. Өөрөөр хэлбэл. мкв- ыг 00000 төгрөг гэж үзэхээр байна. Б.ийн хувьд өөрийн хүсэл зоригийн илэрхийлээр бус бусдын гүйцэтгэх байсан үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд өөрийн байрыг түр хугацаанд барьцаа болгон худалдсан тул тухайн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн байрны өмлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг зохих байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч О.,нэхэмжлэгч Б. бид 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Тус гэрээний дагуу Улаанбаатар хот, *******-******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* Наадамчдын ******* гудамжны ******* дүгээр байрны ******* тоотод байрлах 76.8 мкв талбайтай гурван өрөө байрыг 8000000 төгрөгөөр О. миний бие худалдан авсан. Уг гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-22060*******402 дугаарт бүртгэгдэж О. миний өмчлөлд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар *******-******* дүүргийн 4-р хороо, ******* Наадамчдын ******* гудамжны ******* дүгээр байрны ******* тоотод байрлах 76.8 мкв талбайтай гурван өрөө байрны өмчлөгч би юм. Худалдах худалдан авах гэрээг байгуулахад Б. болон би хэн нэгний дарамтанд ороогүй хүсэл сонирхолоо илэрхийлж гэрээ байгуулагдсан. О. нь ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Хариуцагч О. нь ХХК ний дансанд нэг ч төгрөг шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. О.ын хувьд Б.ийн дансанд мөнгөө шилжүүлсэн.Тухайн байрыг худалдах хүсэл сонирхолтой байгаад уг байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж өөрийн өмчлөлд авсан. Хүсэл сонирхолоорой талууд нэгдсэн. Улсын бүртгэлд бүртгүүлэн шилжүүлсэн. Харин Б. нь өнөөдрийг хүртэл байраа чөлөөлж өгөөгүй, тухайн байрандаа амьдарч байгаа. О. нь хариуцагчийн мөнгийг авч зээлээ хаалгачихаад одоо дүр үзүүлсэн хэлцэл мэт тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Шүүх зохигчдын шаардлага татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, мөн зүйлийн 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай,ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.т холбогдуулан Улаанбаатар хот, *******-******* дүүргийн 4 дүгээр хороо, *******/*******/*******дын ******* гудамж ******* дүгээр байрны ******* тоотод байрлах 76.8 мкв талбайтай гурван өрөө, улсын бүртгэлийн Ү-22060*******402 дугаар гэрчилгээ бүхий байрыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

.Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

6.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндсийг тодруулахад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Нэхэмжлэгч Б. нь ХХК-д аллаж байсан. ХХК нь Жи ХХК-тай бараа материал худалдан авах гэрээний үндсэн дээр байрыг бартериар худалдан авахаар болсон. Энэхүү таван байрны нэгийг захиалгаар худалдах худалдан авах хүн нь О. байсан. Тухайн 3.4 мкв байрны үнийг 202 оны дүгээр сарын 0- ний өдөр 3482000 төгрөг, 2022 оны 0 дугаар сарын 9- ний өдөр 47000000 төгрөгийг О. нь Б.ийн дансруу шилжүүлсэн боловч тухайн мөнгө нь ХХК- ний үйл аллагаанд зарцуулагдсан. ХХК нь Жи ХХК тай бараа материал худалдан авах гэрэ асуудал гаргасан тул хариуцагч О.ын мөнгийг буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал бий болж Б.ийн хувьд тухайн асуудал шийдэгдэх хүртэл өөрийн байрыг О.ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл: Хариуцагч О.ын захиалсан байрны асуудал шийдэгдэх хүртэл өөрийн байрыг шилжүүлж, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн тул Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх хэсгийн 6..2-т зааснаар нэхэмжлэгч Б., хариуцагч О. нарын хооронд байгуулсан Улаанбаатар хот, *******-******* дүүргийн 4 дүгээр хороо, *******/*******/ *******дын ******* гудамж ******* дүгээр байрны ******* тоотод байрлах 76.8 мкв талбайтай байрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг байрны хууль ёсны өмчлөгч нь Б. болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг Б.ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү ... гэж

7.Хариуцагч О. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбарын үндэслэлээ... Хариуцагч О.,нэхэмжлэгч Б. бид 2023 оны 2 дугаар сарын 2- ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу Улаанбаатар хот, *******-******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* /*******/*******дын ******* гудамж ******* дүгээр байрны ******* тоотод байрлах 76.8 мкв талбайтай гурван өрөө байрыг 8000000 төгрөгөөр О. миний бие худалдан авч, улсын бүртгэлийн Ү-22060*******402 дугаарт бүртгэгдсэн байрны өмчлөгч нь О. тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэв.

8. Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

9.Талуудын хооронд 2023 оны 2 дугаар сарын 2- ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б. өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22060*******402, 000282 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ *******дын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцыг 8000000 төгрөгийн бэлэн төлөлтөөр хариуцагч О.т худалдсан, 2023 оны 2 дугаар сарын 27- ны өдөр Монгол улсын иргэн овогт нь Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ *******дын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-22060*******402 дугаарт бүртгэгдэж түүнд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

0.Энэ нь хэрэгт авагдсан ... хариуцагч О.ын хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн хэргийн 23 дугаар хуудас дахь... Нэхэмжлэгч Б. нь Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ Наадамчдын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцыг 8000000 төгрөгөөр үнэлж хариуцагч О.т худалдсан гэх үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, хэргийн 63 дугаар хуудсанд ... мөн хариуцагч аас -д 2023 оны 2 дугаар сарын 2- ны өдөр 20000000 / хорин сая/ төгрөгийг шилжүүлсэн шилжүүлэгийн мэдээлэл, мөн хэргийн 64 дүгээр хуудсанд мөн 2023 оны 2 дугаар сарын 2- ны өдөр О.аас -д 8000000/ найман сая/ төгрөг шижүүлсэн шилжүүлэгийн баримт, мөн О.аас 202 оны 0 дугаар сарын 9- ний өдөр О.ын 84337724 дугаартай данснаас 47000000/ дөчин долоон сая/ төгрөгийг Б.ийн 00923833 тоот дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримт, хэргийн 67-68 дугаар хуудас дахь О.ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, мөн хэргийн 8-2 дугаар хуудас дахь *******- ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 202 оны 02 дугаар сарын 7- ны өдрийн 0-6/228 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060*******402 дугаарт бүртгэлтэй *******- ******* дүүргийн 4 дүгээр хороо, яармаг ( *******) Наадамчдын ******* гудамж ******* дүгээр байр ******* тоот , 76.8 м,кв талбайтай гурван өрөө , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг хуулбарлан ирүүлсэн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89. дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрэ гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба 2023 оны 2 дугаар сарын 2- ны өдөр нэхэмжлэгч Б., хариуцагч О. нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улмаар О. нь 2023 оны 2 дугаар сарын 2- ны өдөр татварт 2360000 / хоёр сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг төлж, Монгол улсын иргэн овогт нь 2023 оны 2 дугаар сарын 27- ны өдөр Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ Наадамчдын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22060*******402 дугаарт бүртгэгдэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэгт зааснаар ... Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө , түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

3.Хэрэгт авагдсан Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ Наадамчдын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22060*******402 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: нэхэмжлэгч Б. нь маргаан бүхий орон сууцыг ББСБ-д барьцаалсан байсан ба хариуцагч О. нь 28000000 төгрөгийг тухайн банк бусад төлсөн, улмаар барьцааны гэрээ дуусгавар болсноор дээрхи байрыг нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.т 8000000 төгрөгөөр үнэлж, төлбөрийг бүрэн төлж дуусгасан, үнийг худалдан авагчаас бэлнээр авсан, үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 0- ний өдөр хүлээн авахаар тохиролцож, худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг хүлээн авахтай холбоотой талуудын эдлэх , эрх үүрэг хариуцлагыг тодорхойлсон гэрээг байгуулж, тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шиллтийг улсын бүртгэлийн газарт хийлгүүлж, хариуцагч О. нь Ү-22060*******402 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ Наадамчдын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон.

Өөрөөр хэлбэл:Иргэний хуулийн 09 дүгээр зүйлд заасан ... үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх...харилцаа нь өмчлөх эрх олж авч байгаа, эрхээ шилжүүлж байгаа талуудын хүсэл зоригийн үндсэн дээр үүсэж болох, тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэхийг хуульд заасан ба талууд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдах авах талаар гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна.

4. Улмаар Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д заасан... үл хөдөлөх хөрөнгө хэлцэлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилж байгаа бол уг хэлцэлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно... гэх шаардлагын хүрэ талууд Нийслэлийн улсын бүртгэлийн газарт Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ Наадамчдын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.ийн өмчлөлөөс хариуцагч О.ын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хийлгүүлж, улмаар 2023 оны 2 дугаар сарын 27- ны өдөр хариуцагч О.т Ү-22060*******402 дугаартай бүртгэгдсэн талаархи үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд: Хариуцагч О. нь ХХК д аллаж байсан. ХХК нь Жи ХХК тай бараа материал худалдан авах гэрээний үндсэн дээр байрыг бартериар худалдан авахаар гэрээ байгуулсан, уг байрнаас 3.4 мкв байрыг О. худалдан авах байсан, тухайн гэрээний нөхцөлийг хангах шаардлагын үндсэн дээр Б. нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ Наадамчдын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцыг хариуцагч О.т шилжүүлсэн тул нэхэмжлэгч Б., хариуцагч О. нарын хооронд байгуулсан Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ Наадамчдын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх хэсгийн 6..2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх шаардлага гаргасан боловч тухайн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан дээрхи баримтаар няцаагдаж байгаа болно.

Мөн нэхэмжлэгч Б.ийн хувьд ХХК-д ямар ал эрхэлж байсан, хариуцагч О.аас өөрийн нэр дээр шилжүүлэн авсан 47000000/ дөчин долоон сая/ төгрөгийг ХХК- ний үйл аллагаанд шилжүүлсэн гэх боловч тайлбарын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

6. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХХК нь ХХК-ний хооронд байгуулсан Бараа материал худалдах, худалдан авах гэрээ г ирүүлж, гэрэ заасан байрнаас нэг байрыг О.т худалдах байсан гэх боловч уг гэрэ О.т ямар хэмжээтэй, үнэтэй байрыг олгох талаар нэр заан тусгагдаагүй байна.

7. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХК ний Баянзүрх хороололын А.блок ******* тоот байрыг О. нь худалдан авахаар тохиролцож 47000000 төгрөгийг Б.ийн дансанд шилжүүлсэн шилжүүлэгийн гүйлгээний утгад тусгагдсан тул ХХК болон Жи ХХК-тай байгуулсан гэрэ Баянзүрх хороололын А.блок ******* тоот байрны мэдээлэл мөн тусгагдаагүй.

Иймд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* ******* дүүргийн ******* /*******/, Наадамчдын ******* гудамж, ******* дүгээр байр ******* тоот орон сууцыг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц шилжүүлэх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх хэсгийн 6..2, мөн хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсгийн 7.., мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэсдэгийн хураамнд төлсөн 2800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсгийн .2.3, 6, 8, 9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх хэсгийн 6..2, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт гийн ийн Улаанбаатар хот *******- ******* дүүрэг 4-р хороо, *******/*******/ Наадамчдын ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцыг шижүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц шилжүүлэх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсгийн 7.., мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. дэх, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамнд төлсөн 2800/ хоёр зуун арван нэгэн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.7, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тооцоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Т.ЦЭЦЭГМАА