Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Оч |
Хэргийн индекс | 2208 03610 2243 |
Дугаар | 2024/ДШМ/1092 |
Огноо | 2024-09-24 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/1092
Ц.***, Б.*** нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Г.Тамир,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/841 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.***ын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.***, Б.*** нарт холбогдох эрүүгийн 2208 03610 2243 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овогт ***гийн ***, *** оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, ***дүүргийн 6 дугаар хороо ***тоотод оршин суух,
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 683 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж дуусгавар болгосон, /РД:***/,
*** овогт ***ы ***, ***оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэр бүл сэтгэл зүйч мэргэжилтэй, гэрээрээ онлайн худалдаа эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт *** дүүргийн 13 дугаар хороо, ***тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:***/
Шүүгдэгч Ц.***, Б.*** нар нь бүлэглэн “*** дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын аманд 5 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хохирогч Р.***, Б.***, Т.***, Б.*** нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 22.300.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
*** дүүргийн прокурорын газар: Ц.***, Б.*** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ийн ***, ***ы *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч нарыг хуурч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***, Ц.*** нарт тус тус 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүгдэгч Ц.***т эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын ***дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***өөс нийт 12.600.000 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Р.***ид 5.500.000 төгрөгийг, хохирогч Б.***д 400.000 төгрөгийг, хохирогч Т.***ид 3.700.000 төгрөгийг, хохирогч Б.***д 3.000.000 төгрөгийг тус тус олгуулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.*** бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.***ын өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талын байр суурьтайгаар оролцсон. Шүүгдэгч Б.*** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруу зүйл хийснээ ойлгож, маш ихээр гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол 22.300.000 төгрөгөөс 7.300.000 төгрөгийг шүүгдэгч, үлдэгдэл 16.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.*** авснаа хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиролцож, шүүгдэгч Б.*** 7.300.000 төгрөгийг хохирогч нарт сайн дураар төлж барагдуулсан. Хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Бага насны хоёр хүүхэдтэй, ажил хөдөлмөрийн хувьд хувиараа лангуу түрээслэн гоо сайхны бараа зарж орлого олж амьдралаа авч явдаг. Шүүх зорчих эрх хязгаарлах ялыг *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоосноор шүүгдэгч Б.***ын эрх зүйн байдал улам дордож лангуугаа түрээсэлж, худалдаа наймаа хийж орлого олох боломжгүй болж эдийн засгийн хувьд давхар шийтгэл болохоор байгаа учраас түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
шүүгдэгч Б.*** тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй...” гэв.
прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч Ц.***, Б.*** нар нь бүлэглэн “*** дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын аманд 5 айлын газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хохирогч Р.***, Б.***, Т.***, Б.*** нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тэднээс нийт 22.300.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Р.***ийн: “...***, ***, ***, ***бид нар найзууд юм. ***, ***, ***, ***бид нар 2022 оны 6 дугаар сарын сүүлээр санагдаж байна он, сар, өдрийг нь санахгүй байна, *** гэх хүнтэй *** дүүргийн 24 дүгээр хорооны нутаг болох Баруун салаа гэх газар уулзаад авах гэж байгаа газраа заалгуулаад бид нар үзээд авахаар болсон бөгөөд тэр газар бүтэхгүй болоод Салхитын ам гэх газар очиж зуслангийн газар авахаар болсон чинь *** одоо мөнгөө хийгээрэй гэхээр нь би өөрийн дэлгүүр болох *** дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх дэлгүүр дээрээ байхдаа өөрийн *** гэсэн данснаас *** гэх хүний *** гэсэн данс руу 2.950.000 мянган төгрөг шилжүүлээд бэлнээр 50.000 мянган төгрөг өгсөн. 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр *** гар утсаар яриад үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэхээр нь би дэлгүүрт байхдаа өөрийн *** гэсэн данснаас *** гэх хүний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш удаад байхаар нь би *** гэх хүнтэй гар утсаар нь ярьсан чинь удахгүй гэрчилгээ чинь гарна гэсэн. Би 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** гэх хүнтэй хамт авах гэж байгаа газар дээрээ очоод кадастр хийлгэх гээд очсон чинь *** нь мөнгө байхгүй байна та мөнгийг нь өгчих гэхээр нь би ***ад бэлэн 100.000 мянган төгрөг өгсөн. Тэгээд кадастр хийх гэсэн чинь *** нь өөр газар заагаад байхаар нь би ***ад миний авах гэж байгаа газар биш байна шүү дээ гэж хэлсэн чинь байршил нь солигдсон байна, би учрыг нь олно гээд явсан. Би 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр надад нэг хуучин газар байдаг юм тэр газрын бичиг баримтыг нь хурдан гаргаж болох болов уу гэж асуусан чинь би ***өө гэх ахтайгаа холбогдоод асуугаад шийд хэлье гэж надаа хэлсэн. Тэгээд би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр *** хороолол гэх газар *** гэх хүнтэй очиж уулзаад миний өөрийн нэр дээр байх хуучин газраа бичиг баримтай болгох зорилгоор *** гэх хүнд 2.500.000 мянган төгрөг шилжүүлсэн юм. Одоог хүртэл газар болон газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй байна..." /1xx 55-56/ ...*** гэдэг эмэгтэй нь фейсбүүк цахим орчинд зуслангийн газар зарна гэсэн зарууд олон удаа байршуулсан байсан тул би тухайн *** гэдэг хүнд итгээд холбогдоход *** нь надтай ярихдаа манай ах *** дүүргийн газар зохион байгуулалтын албанд ажилладаг. Тиймээс та санаа зовох зүйл байхгүй итгэж болно гэж хэлэхээр нь би тухайн *** гэдэг эмэгтэйд итгээд мөнгө өгсөн юм. Би *** гэдэг хүнд эхлээд 2.950.000 төгрөг шилжүүлээд мөн тэр үедээ 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 3.000.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь мөн бичиг баримтгүй газрыг бичиг баримттай болгох зорилгоор 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Би нийтдээ *** гэдэг эмэгтэйд 8.500.000 төгрөг өгсөн. Нэг газрын мөнгө болох 4.000.000 төгрөг, бичиг баримтгүй газар бичиг баримттай болгох зорилгоор 2.500.000 төгрөг өгсөн. Харин 1.000.000 төгрөг нь дундаа нийтийн газар авах гээд нэг айлын 1.000.000 төгрөг гэж хэлсэн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг манай найз ***, *** нар намайг 1.000.000 төгрөг *** гэдэг эмэгтэйд өгчхөөч 1.000.000 төгрөг дутчихлаа гэхээр нь би шилжүүлсэн юм. Дараа нь би ***аас 1.000.000 төгрөг авсан.../1xx 58-59/,
- шүүгдэгч Б.***ын нотариатаар батлуулсан СХДЦагдаагийн хэлтэст бичгээр гаргасан баримт “...Б.*** миний бие өөрийн Хаан банкны *** тоот дансаар Р.***аас 5.600.000 төгрөг хүлээн авсан...” /1хх 39/,
- гэрч Ц.***: “...манай нөхөр *** хүнээс зуслангийн газар авах зорилгоор 6.000.000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Мөн сүүлд нь буюу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бичиг баримт байхгүй газрыг бичиг баримттай болгох зорилгоор би 2.500.000 төгрөгийг *** дүүргийн 24 дүгээр хороо Салхит 1-1а тоотод байхдаа өөрийн *** гэсэн данснаас *** гэх хүний *** гэсэн данс руу шилжүүлсэн..." /1xx 80/,
- Р.***ийн Хаан банк дахь *** дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 31-33/,
- Ц.*** Хаан банк дахь *** дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 34-36/,
- хохирогч Б.***ийн: “... *** нь эхлээд Баруун салааны зүүн уулын энгэр дээр газар үзүүлсэн юм. Тэгээд бид нар тэр газрыг нь авъя гэтэл *** нь энэ газар боломжгүй болсон гэж байна өөр газар үзүүлье гэж хэлээд тухайн газраасаа эсрэг талын буюу Баруун салааны баруун талын энгэр газрыг үзүүлэхээр нь за тэгвэл энэ газрыг чинь авъя гэж бид нар тохироод *** бид нарын өмнөөс хүсэлт өгчихнө гэж хэлсэн. Би 5 айлынхаа кадастрын зургаа хийлгэж аваад байж байтал манай найзуудын нэг нь бид нарын хийлгэсэн кадастрын зургаас өөр газар болчихсон байна тэр өөр газар болсон нь жалганд байрлаж байна гэж хэлсэн. ***аас мөнгөө авъя гэж хэлтэл *** нь *** дүүргийн газар зохион байгуулалтын албанд ажилладаг *** гээд ахад та нарын мөнгө байгаа, би *** ахад та нараас авсан мөнгөө өгчихсөн гэж хэлэхээр нь бид нар *** дүүргийн газар зохион байгуулалтын албан дээр очоод *** гэдэг хүнтэй уулзах гэтэл тэр албаны хүмүүс *** гэдэг хүн ажилладаггүй гэж хэлсэн. Би *** гэдэг хүнд нийт 4.800.000 төгрөг шилжүүлэн өгсөн...” /1хх 67-68/,
- шүүгдэгч Б.***ын нотариатаар батлуулсан СХДЦагдаагийн хэлтэст бичгээр гаргасан баримт “...Б.*** миний бие өөрийн Хаан банкны *** тоот дансаар Б.***ээс 7.800.000 төгрөг хүлээн авсан...” /1хх 39/,
- Б.***ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд: “...Б.***ийн өргөдөл авсан тодорхойлолт /1хх 44/, Р.***ийн өргөдөл авсан тодорхойлолт /1хх 45/, Б.***ын өргөдөл авсан тодорхойлолт /1хх 46/, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /1хх 47-51/...”,
- Б.***ийн Хаан банк дахь *** дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 26-29/,
- хохирогч Т.***ийн: “...манай нөхөр *** болон найз ***, *** бид нар авах гэж байгаа газраа үзэх зорилгоор *** гэх хүнтэй *** дүүргийн 24 дүгээр хорооны нутаг болох Баруун салаа гэх газар уулзалдаад авах гэж байгаа газраа заалгуулаад бид нар үзээд авахаар болсон...би 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр *** гэх хүнтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт уулзаад нотариат ороод гэрээ хийгээд *** гэх хүний *** гэх данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн..." /1хх 73/,
- шүүгдэгч Б.***ын нотариатаар батлуулсан СХДЦагдаагийн хэлтэст бичгээр гаргасан баримт “...Б.*** миний бие өөрийн Хаан банкны *** тоот дансаар Б.***ээс 6.000.000 төгрөг хүлээн авсан...” /1хх 39/,
- гэрч Б.***ийн: “...*** гэх хүнтэй ярьж байгаад манай эхнэр *** тухайн *** гэдэг хүний данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн 6.000.000 төгрөг нь эхнэр бид хоёрын авах гэж байсан 1 айлын газрын 4.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг нь бид 4 нийлээд нэг газар авах гэж байгаа нийтийн газрын 1.000.000 төгрөг, үлдсэн 1.000.000 төгрөг нь ***, *** нар нь 1.000.000 төгрөг зээлчих дутчихлаа гээд байхаар нь эхнэр *** бид 2 тэр *** гэдэг хүний данс руу нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Манай ах *** нь *** дүүргийн газрын албанд ажилладаг юм та нар битгий санаа зов гэж хэлэхээр нь бид нар *** дүүргийн газар зохион байгуулалтын албан дээр очиж тэр *** гэдэг хүнтэй нь уулзах гэсэн чинь тэр газрын албаны хүмүүс *** гэдэг хүн манайд ажилладаггүй, танихгүй, мэдэхгүй гэж хэлсэн.... *** өөрийгөө юу хийдэг талаар хэлээгүй, зүгээр л ах ***ийнхөө өмнөөс хүмүүст зуучилж өгдөг, тэгээд дундаас нь мөнгө авдаг гэж хэлсэн..." /1хх 98-99/,
- Т.***ийн Хас банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 30/,
- хохирогч Б.***ын: “...манай нөхөр *** түүний найзууд болох ***, ***, *** нар нь 2022 оны 6 дугаар сард *** гэх хүнээс *** дүүргийн 24 дүгээр хороо Салхитын ам гэх газар зуслангийн газар авахаар болсон. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр *** дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 96-2 тоотод байхдаа өөрийн *** гэсэн данснаасаа *** гэх хүний *** гэсэн данс руу 1.500.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мөн адил *** дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 96-2 тоотод байхдаа ... 1.500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг шилжүүлсэн..." /1хх 78/,
- шүүгдэгч Б.***ын нотариатаар батлуулсан СХДЦагдаагийн хэлтэст бичгээр гаргасан баримт “...Б.*** миний бие өөрийн Хаан банкны *** тоот дансаар Б.***ээс 6.000.000 төгрөг хүлээн авсан...” /1хх 39/
- гэрч С.***гийн: “...Ц.*** манай газрын албаар үйлчлүүлж байсан хүн байна. Харин Б.*** гэх хүнийг харж байгаагүй, огт танихгүй.... тухайн Ц.***, Б.***, Б.***, Р.***, Б.*** зэрэг хүмүүс манай байгууллагад 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших хүсэлт өгсөн ба тухайн хүсэлтүүдэд хавсралтаар ирсэн кадастрын зургийг үзэж байгаад би тухайн газар өөрийн биеэр 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр очиж үзсэн. Тухайн хүсэлтүүдийн хавсралтаар ирүүлсэн 5 ширхэг кадастрын зураг нь Баруун салааны баруун уулын энгэр хэсгийн доор жалганы орчимд байрлаж байсан. Тухайн газарт газар олгох боломжгүй байсан. Тухайн Ц.***, Б.***, Б.***, Р.***, Б.*** нарын хүсэлтийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зурагт байгаа газар нь жалга орчимд байрлаж байсан ба тухайн 5 айлын 2 газар нь жалга руугаа орсон товгор хэсэг дээр байрлаж байсан ба тухайн 5 айлын газар нь жалганы орчимд байрлаж байсан тул уулын ус урсаж орж ирэх эрсдэлтэй газар байсан..." /1хх94-96/,
-*** дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21/190 дугаар албан бичиг “...газрын кадастрын мэдээллийн системд иргэн Б.***/РД:***/ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр газар эзэмших хүсэлт өгсөн тус албанаас шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн. Газрын кадастрын мэдээллийн системд иргэн Р.*** /РД:***/ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *** дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр газар эзэмших хүсэлт өгсөн тус албанаас шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн. Газрын кадастрын мэдээллийн системд иргэн Ц.***/РД: ***/ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр газар эзэмших хүсэлт өгсөн тус албанаас шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн. Газрын кадастрын мэдээллийн системд иргэн Б.*** /РД:***/ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *** дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр газар эзэмших хүсэлт өгсөн тус албанаас шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн. Газрын кадастрын мэдээллийн системд иргэн Б.*** /РД: ***/ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *** дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр газар эзэмших хүсэлт өгсөн тус албанаас шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн. Газрын кадастрын мэдээллийн системд иргэн Б.*** /РД: ***/ тус албанд хүсэлт өгөөгүй байна. Газрын кадастрын мэдээллийн системд иргэн Ц.*** /РД: ***/ 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр газар эзэмших хүсэлт хүлээн авч бүртгэсэн байна...” /1хх 135/,
- *** дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас ирүүлсэн кадастрын зургийн схем, тойм зураг /1хх 189-192/,
- Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2368 дугаар албан бичиг “...*** дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Ц.***, Б.*** гэх албан хаагч ажиллаж байгаагүй...” /1хх 151/,
-гэрч Э.***ы: “...2022 оны 6 сарын үеэр Б.*** нь Баруун салаанд 5 айлын кадастрын зураг хийлгэе гэж ирж байсан. Баруун салааны ертөнцийн зүгээр баруун талын уулын энгэр хэсэгт 5 ширхэг кадастрын зураг хийсэн. Дараа нь 10 орчим хоногийн дараа *** над руу холбогдоод өмнө хийлгэсэн 5 айлын газрын кадастрын зургийг өөрчилмөөр байна гээд хүмүүсийн цэгийг уулын энгэрээс доош нь жалганы эрмэг орчимд дахиж тогтоолгоод *** надаас дахин 5 кадастрын зураг хийлгэж авсан. Тэр үед *** нь намайг өмнөх хийсэн кадастрын зургуудтай ижил он сараар дахин кадастрын зургуудаа хийгээрэй гэж хэлсэн..." /1хх 103-104/,
- фейсбүүк цахим орчинд байршуулсан зар, гэрэл зургууд /1хх 230-250, 2хх 1-9/, Б.***ын Хаан банк дахь *** дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 37-41/, Ц.***ийн Хаан банк дахь *** дугаар дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх 85/,
-Б.***ын Хаан банк дахь *** дугаар дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл 12xx 86/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.***, Ц.*** нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.***, Ц.*** нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч Б.***, Ц.*** нарын бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Г.Тамир нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Шүүгдэгч Б.***ын өмгөөлөгч Г.Тамир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***ад 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох ял шийтгэснийг эс зөвшөөрч “зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ олгогдсон буюу шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрхгүй.
Иймд шүүгдэгч Б.***ын хувийн байдал буюу онлайнаар наймаа хийдэг, бараа хүргэдэг нөхцөл байдал, гэмт хэрэг хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ буюу гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***ад 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох ял шийтгэснийг өөрчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.*** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Ц.***т эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын ***дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, мөн шүүгдэгч Ц.*** эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг тус тус хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.*** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ