Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 312/шш2025/01748

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* клонкын буудал, ******* ******* ХХК /РД: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг сум, 11-р баг, , 38 гудамж, 2а тоотод оршин суух, овогт ийн /РД: , утас: /

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,540,070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахим/,

Хариуцагч Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нь манай байгууллагатай *******18 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан түгээгч жолооч, худалдааны төлөөлөгч албан тушаалтай ажиллаж байх явцдаа ажлын хариуцлага алдаж манай байгууллагад 1,540,070 төгрөгийн хохирол учруулсан. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар Н.тэй холбогдон шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бидний хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ-ний дагуу Н.ээс 1,540,070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н. нь ******* дистрибюшн ХХК-д *******18 оны 03 сард ажилд орж *******22 онд ажлаас өөрийн хүсэлтээр гарсан. Энэ ажилж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, санал гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэл дээр дурдсан 1,540,070 төгрөгийг надаас гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд импортоор орж ирсэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг борлуулж зарах үүрэг даалгавар өгсөн. Тэр бүтээгдэхүүнийг ажилчид тарааж өгч бүгдэнд нь нэр дээр нь худалдаж авсан өр үүсгэж тэр бүтээгдэхүүнээ зарахыг шаардсан. Тэгээд зарагдахгүй агуулах дээр нь хог болоод үлдсэн. Баримт нотолгоо гэвэл надтай хамт ажиллаж байсан хүмүүс болон миний данс, мөн эд зүйлийг шалгаж болно. Хамт ажиллаж байсан ихэнх хүмүүс энэ асуудлаа болж ажлаас гарсан гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Н.ийн ажилд орохыг хүссэн анкет, нууцын гэрээ, ажил, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ******* дистрибюшн ХХК-ийн *******19 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаартай тушаал, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолооны үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх ******* ******* ХХК-ийн нэхэжлэлтэй хариуцагч Н.ээс Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ-ний дагуу 1,540,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэжлэлийн шаардлагаа хариуцагч нь манай байгууллагатай *******18 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан түгээгч жолооч, худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх явцдаа ажлын хариуцлага алдаж манай байгууллагад 1,540,070 төгрөгний хохирол учруулсан. Бидний хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ-ний дагуу Н.ээс 1,540,070 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бараа бүтээгдэхүүний мөнгийг дутуу тушаагаад байсан. Түүнийг хэрэгт хавсаргасан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар гаргаж өгсөн гэж тодорхойлж байна.

 

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг Дутуу тушаасан зүйл байхгүй. Энэ үүссэн өр бол бүтээгдэхүүний үнэ юм. Худалдааны төлөөлөгч нарт хугацаа нь дөхсөн 1,000,000 төгрөгийн барааг өгөөд борлуулсан бараагаа өрнөөсөө хасуулаарай гэж явдаг байсан. Тэр бараа нь агуулахад үлдсэн. Түүнээс харилцагчийн авлага биш гэж няцааж байна.

 

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов.

-Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, /*******23 оны 01/01-*******23/12/31 гэх баримтад харилцагчийн нийт үлдэгдэл 1,540,070 төгрөг гэжээ. /хэргийн 10-12-р тал/,

- Хариуцагч Н.ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хэргийн 19-23-р тал/,

- Талуудын хооронд байгуулсан Нууцын гэрээ /хэргийн 27-29-р тал/,

- Ажил, албан тушаалын тодорхойлолт /хэргийн 31-37-р тал/,

- Хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ХХК-ийн захирлын тушаал, бусад баримтууд /хэргийн 44-49-р тал/,

- Хариуцагч Н.ийн *******22 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт / хэргийн 50, 51-р тал/

 

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь хариуцагч Н.ийг ******* ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зүйл, заалтыг зөрчиж компанид хохирол учруулсан, нэхэмжлэлийн шаардлагын талаараа тодорхойлж чадахгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өглөг авлагын баримтаар өртэй гэж тодорхойлж байгаа ч бусад ямар баримтаар тогтоогдож байгааг тодорхойлж, нотолж чадахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй атал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хүрээнд шаардлагаа тодорхойлж, нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийн Н.ээс 1,540,070 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч ******* дистрибюшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дистрибюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.ээс 1,540,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* дистрибюшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА