Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/07782

 

 

 

 

 

 

2025 06 12 197/ШШ2025/07782

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Г.Жнэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б холбогдох

 

7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г нарийн бичгийн дарга Ж.Мединег нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ :

 

Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Л.Бд холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч талаас: Л.Б гэдэг хүн над руу хэд хэдэн удаа залгаж танай эхнэр болох Н.Д нь надаас мөнгө авсан, мөнгөө авмаар байна гэсэн. Хариуцагчаас гадна өөр бусад 2-3 хүн манай эхнэрийг надад мөнгө өгөх ёстой гэж ярьж байсан. Тухайн үед над руу хүмүүс тийнхүү залгасан болохоор эхнэрээ хүн амьтанд ингэж загнуулж яахав дээ гэж бодоод мөнгө орж ирэхээр нь 2023 оны 06 сарын 29-нд 5.000.000 төгрөг, 2023 оны 07 сарын 07-нд 2.000.000 төгрөгийг хариуцагч Л.Бын Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн тул зээлсэн 7.000.000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан,

 

1.1. Хариуцагч талаас: Ж гэгч хүнээс 7.000.000 төгрөг зээлж аваагүй, түүний эхнэр Дд өгсөн мөнгийг буцааж авсан. Өөрийн Хаан банкны *** тоот дансаар нэхэмжлэгч Г. Жгаас 2023 оны 06 сарын 29-ний өдөр 5.000.000, 2023 оны 07 сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус хүлээн авсан боловч тус мөнгийг зээлээгүй. Д нь манай нөхөр таны мөнгийг төлнө гэхэд нь нөхөр Г. Жтай нь ярихад "би өөрийнхөө хэрэглэсэн 10,000,00 төгрөгийг 06 сарын 03-ны дотор төлнө" гэж хэлээд дээр дурдсан хугацаанд 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдсэн 3,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй хэмээн маргасан. / хх 14, 65/

 

2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар: нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Л.Бд 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 5.000.000 төгрөгийг , 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг түүний Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон./ хх 7-8/

 

3.Хариуцагч талаас өөрийн данс руу нэхэмжлэгчийг 7.000.000 төгрөг шилжүүлсэнд маргаагүй ба түүнээс мөнгө зээлдэж аваагүй, эхнэр Б.Дорждавгынхаа зээлдэж авсан мөнгийг буцааж өгсөн гэж маргадаг.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагч тайлбараа өгөхдөө талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгч бол хариуцагчид мөнгө зээлээгүй.Г.Ж бас мөнгийг Л.Баас зээлээгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хариуцагч Л.Б болон түүний хүүхэд нь удаа дараа нэхэмжлэгчийн утас руу нь залгаж шахсаны үндсэн дээр энэ мөнгийг авсан байна. Нэхэмжлэгч Г.Ж тухайн үед үнэхээр эхнэр нь болох Н.Д нь өгөх ёстой бол өгчихье гэсэн байр суурьнаас хандаж мөнгө өгсөн. Гэтэл хэрэгт авагдсан болон бусад үйл баримтуудыг харьцуулаад үзэхэд Г.Ж нь мөнгө өгөх ёсгүй байгаа тул талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй буюу мөнгө өгсөн, авсан гэсэн харилцаа үүссэн байна. Нэгэнт өгөх ёсгүй буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн, нөгөө тал нь авах ёсгүй мөнгийг авсан тул энэ нь Иргэний хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг ойлголт яригдана. Нэхэмжлэгч Г.Ж болон хариуцагч Л.Б нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй байтал Л.Б нь Г.Жгийн эхнэрийн нэрийг барьж худал хэлэх замаар мөнгө авсан нь үндэслэлгүй эд хөрөнгө олж авсан үйлдэл байна. Хэрэв хариуцагч нэхэмжлэгчийн эхнэрээс мөнгө авах ёстой бол уг мөнгөө эхнэрт нь холбогдуулж шаардлага гаргах ёстой. Г.Ж нь хариуцагч Л.Бааанжавт мөнгө өгөх ёсгүй байхад мөнгө өгсөн тул ийнхүү шаардаж байгаа гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

5.Түүнчлэн нэхэмжлэгч Г. Ж нь хариуцагч Л.Бд 7.000.000 төгрөгийг төлөх ёстой төлбөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө гэж үзнэ.

 

5.1.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгөөр өөрийн эд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, эрх зүйн үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буйг ойлгох бөгөөд энэхүү харилцаа нь гэрээний бус харилцаанд хамаарна.

 

5.2.Өөрөөр хэлбэл талуудын хооронд гэрээний болон хуульд заасан ямар нэгэн үүрэг үүсээгүй байхыг ойлгох тул үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгийг буцаан өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй байна.

 

6.Тиймээс нэхэмжлэгч Г.Ж болон хариуцагч Л.Б нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгчээс түүн рүү шилжүүлсэн 7.000.000 төгрөгөө шаардах эрхтэй.

7.Хариуцагч Л.Быг татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэргийн 28,56,67-99 талд авагдсан баримтууд хэрэгт хамааралгүй тул шүүх үнэлээгүй, бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтай гэж үнэлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Жд олгов.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж шүүх үзэж, хуульд зааснаар хэргийг шийдвэрлэв./ хх 22/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Баас 7.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Жд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Жд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.ОЮУНЖАРГАЛ