| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/04108/И |
| Дугаар | 197/ШШ2025/07875 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/07875
2025 06 13 197/ШШ2025/07875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч:Г.О-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох
Х ХХК болон Х.Э ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шинжээч Д.Г, Б.Б, нарийн бичгийн даргад Ж.Медине нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч НШШГГ холбогдуулан Х ХХК болон Х.Э ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч талаас: *** тоот хаягт байрлах 151.77 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх,эд хөрөнгийг 384,768,000 төгрөгөөр үнэлсэн, мөн ***тоот хаягт байрлах, 132.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 335,038,694 төгрөгөөр үнэлсэн нь өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж Х ХХК болон Х.Э ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан,
1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн гэж маргажээ.
2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжаар Ч нэхэмжлэлтэй хариуцагч П ХХК, Г.О нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 320.000 ам доллар гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг...хариуцагч П ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч нэхэмжлэлтэй хариуцагч Г.Од холбогдох иргэний хэргийг Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ** тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдов. /1-р хх 44-46,73-78/
2.1.Шүүхээс * тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу НШШГ газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуульд заасан ажиллагаа явуулан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот тогтоолоор *** тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн ** дугаартай,, 132.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Улсын бүртгэлийн ** дугаартай 28/8 байрны 8 тоот хаягт байрлах 151.77 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн болох нь нотлогджээ. / 1-р хх 79-87/
3.НШШГ газраас төлбөр төлөгч Г.О болон төлбөр авагч Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарт төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийн талаар харилцан тохиролцож саналаа 2025 оны 01 дүгээр сарын 09-ны дотор ирүүлэх талаар 2024 оны 12.30-нд **** тоот мэдэгдлийг хүргүүлсэн, мөн мэдэгдлийн Г.Оы охин А гардуулан өгч Г.Од дамжуулан өгөх талаар мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.
3.1.Үүний дагуу төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025.01.10-нд 1 тоот 132.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 278,040,000 төгрөг, мөн 8 тоот хаягт байрлах 151.77 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 318,717,000 төгрөгөөр үнэлэх санал өгөхдөө 5 өрөө орон сууцыг авахаас татгалзсан,
төлбөр төлөгч Г.Оаас 2025.01.13-нд 1 тоот 132.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон мөн 8 тоот хаягт байрлах 151.77 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг үнэлэх санал ирүүлсэн байна. /1-р хх 88-94/
4.Талууд үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар НШШГ газраас 2025 оны 01 дүгээр сарын 15-нд 1/23 тоот тогтоолоор *** тоот хаягт байрлах 151.77 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор Х ХХК-ийг , 1/24 тоот тогтоолоор 28/8 байрны 1 тоот хаягт байрлах 132.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор Х.Э ХХК-ийг томилон дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны дотор ирүүлэх хугацаа тогтоосны дагуу үнэлгээг гаргаж тайланг 2025 оны 01 дүгээр сарын 24-нд ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч Ц.О хүлээн авч баримт үйлджээ. /1-р хх 95-102 /
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс Х ХХК-ийн шинжээчээс 28/8 байрны 8 тоот хаягт байрлах, 5 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 384,768,000 төгрөгөөр, Х.Э ХХК-ийн шинжээчээс 28/8 байрны 1 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 335,038,694 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч Г.Од 2025.01.24-нд *** тоот мэдэгдэх хуудас хүргүүлэн энэ талаар утсаар мэдэгдсэн болох нь тогтоогдов. / 1-р хх 13,15-42/105-107,110 /
6. Нэхэмжлэгч талаас үнэлгээ гаргасантай нь холбогдуулан Х ХХК-ийн үнэлгээчин Д.Г , Х.Э ХХК-ийг үнэлгээчин Э.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан тул шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар захирамжаар хангаж шийдвэрлэв. /1-р хх 182 /
6.1.Тэрээр Х.Э ХХК -ийн шинжээч Э.Б 1 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцанд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн орлогын болон өртгийн хандлагын аргыг ашиглаж, 3 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байх бөгөөд зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж үзэн, эд хөрөнгийн үнэлгээг 335,038,694 төгрөгөөр тогтоосон ба хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шинжээч оролцож, өөрийн дүгнэлтийн талаар... Би үнэлгээний 3 хандлагаар үнэлсэн. Өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагаар үнэлсэн. Зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэлгээнд ач холбогдол өгөөд үнэлсэн тул уг хандлагын мэдээллүүдийг, баримтуудыг үнэлгээний тайландаа хавсаргасан. Бусад 2 хандлагаар тооцож үзсэн гэхдээ зах зээлийн хандлагад ач холбогдол өгсөн.Үнэлгээ гаргахдаа үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан дүгнэлтээ гаргасан. Харьцуулсан хөрөнгүүдийн мэдээллийн эх сурвалжийг цаасаар баримтжуулаад, холбогдох мэдээллүүд болох утасны дугаар, зарагдаж байгаа үнийн дүнг баримтжуулаад үнэлгээний тайланд тусгасан. Дэд бүтэц хийгдээгүй байсан.Би энэ хөрөнгийг дэд бүтэцтэй байруудтай харьцуулж үзээд итгэлцүүрийг нь тогтоож үнэ цэнийг бууруулж тохируулга хийсэн ба бүх итгэлцүүрүүдийг тохируулахад нийт гарсан дүн бол 335,038,700 төгрөг гарсан.Нүдээр үзээд тогтоосон.Зургаар баталгаажуулсан. Бетонон шалтай, паркетан шал хийгдээгүй байсан, зарим хаалга нь дутуу байсан, цагаан замаск хийгдсэн ч зарим хана гипсэн ханаараа байсан учраас би дотоод засал нь дутуу гэж үзээд 0.9-ээр тохируулсан. Барилгын тухай хуулиар барилгын насжилтаар явна. Баригдсан оноос тооцож эхлээд тооцох тул ашиглах хугацааг 45 жилээр тооцсон гэж тайлбарлав. /1-р хх 24-42/
6.2. Мөн Х ХХК-ийн үнэлгээчин Д.Г 8 тоот хаягт байрлах, 5 өрөө орон сууцанд зах зээлийн үнэлгээг үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн орлогын болон өртгийн хандлагын аргыг ашиглаж, инженерийн шугам сүлжээний итгэлцүүр, байршлын итгэлцүүр, дотоод заслын итгэлцүүрээр тооцон, 4 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байх бөгөөд зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж үзэн, эд хөрөнгийн үнэлгээг 384,768,000 төгрөгөөр тогтоосон ба хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шинжээч оролцож, өөрийн дүгнэлтийн талаар... Огнооны хувьд техникийн алдаа гарсан. Судалгаа хийхдээ 2025 оны мэдээллийг ашиглаж үнэлгээгээ гаргасан 2024 он гээд явж байгаад энэ дээр засвар хийгдээгүй явчихжээ. Уг үл хөдлөх хөрөнгө нь тоосгон бөгөөд бүргэд хаалгатай, цахилгаанаар халдаг, үнэлж буй орон сууц дотор засал хийх шаардлагатай гэсэн байна. 4 харьцуулах хөрөнгө авч тохируулгыг хийж үнэлгээ хийсэн. Н гэдэг хотхоноос 2 , ***ийн амд байдаг *** гарден гээд хотхонаас 1 хөрөнгө, тухайн үнэлж буй хөрөнгөөс 1 орон сууц сонгож авсан. Энэ бол амины орон сууц биш апартмент. Хаус бол сингл хаус, твин хаус трипл хаус зэргээр явдаг. ***ийн ам руу орох хэсэгт голдуу ихэвчлэн твин болон сингл хаус байгаа. Тухайн үеийн зах зээлийн судалгаа мэдээллээр ***ийн аманд зарагдаж байгаа апартмент буюу нийтийн орон сууцнуудын мэдээлэл тухайн үед зах зээл дээр байгаагүй. Олдоцгүй гэдэг дээр нэмж тайлбарлахад энэ хөрөнгө 17 айлтай. Тухайн хугацаанд 17 айлаас 1 хөрөнгө олдож байгаа нь хамгийн том ойрын мэдээлэл. Дээрээс нь энэ хөрөнгө өмнө нь бас зар тавиад тэр үнийн дүнгээсээ буулгаад 580,000,000 төгрөг гэж буулгасан байсан. Энэ хөрөнгө төвийн цахилгаанд холбогдсон болохоос бусад төвийн инженерчлэлийн шугам сүлжээнд холбогдоогүй. Дулаан нь цахилгаанаар халдаг, цэвэр ус нь бие даасан гүний худагтай, бохирын системд холбогдоогүй байсан. Бусад харьцуулсан хөрөнгөнүүд бүгд төвийн шугамд холбогдсон байгаа учраас итгэлцүүрийг үнэлгээ хийхэд буурч байгаа. Үнэлгээ хийхдээ 3 итгэлцүүрүүдийг тогтоож хийсэн. Тухайн орон сууц нь зарим хэсгээрээ шал, хана заслууд дутуу хийгдэн, хаалга дутуу хийгдсэн байсантай холбоотойгоор бид нар дотоод заслын итгэлцүүр хийсэн. Байрлалын хувьд тухайн хөрөнгө уулын эгц налуу газарт байрласан тул зорчиход хүндрэлтэй байх үндэслэлтэй учраас бид байрлалын итгэлцүүр хийсэн. Инженерчлэлийн шугам сүлжээний итгэлцүүрийг өмнө тайлбарласны дагуу тохируулга хийсэн. Орлогын хандалгаар үнэлсэн үнэлгээнд ач холбогдол өгөөгүй. Зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгсөн. нийтдээ 4 харьцуулах хөрөнгө авч тохируулгыг хийж үнэлгээ хийсэн.Мэргэшсэн үнэлгээчдийн институцээс гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний журам, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль дээр Хөрөнгийн үнэлгээчин өөрөө үнэлгээ хийх арга аргачлалаа сонгоно гэж заасан байдаг. Өртгийн хандлагаар үнэлгээ хийгээгүй.. Өртгийн хандлага нь тухайн барилгыг барихад гарсан зардлыг л тодорхойлдог. Тухайн объектийг барихдаа хэдэн ч төгрөгөөр ч барьж болно. Тухайн хөрөнгө уулын эгц налууд байгаа нь илүү зардал гарах үндэслэл болно. Тэр чинь зах зээлийн үнэлгээг өсгөх үндэслэл биш. Нөгөө талаас бага зардлаар барьсан гэж бодвол хөрөнгө оруулагч тухайн хөрөнгийн байршлаас хамаарч ашиг хийж болно. Барилгын өртөг болон зах зээлийн үнэ цэнэ зөрүүтэй байдаг учраас өртгийн хандлага зах зээлийн үнэ цэнийг илэрхийлэхдээ маш муу хандлага. Тийм учраас өртгийн хандлагыг ашиглаагүй. Бид нар зах зээлийн үнэ цэнийн суурийг тодорхойлох гэж байгаа учраас зах зээлийн судалгаа мэдээлэлд үндэслэлж үнэлгээг гаргаж байгаа. Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан 2018 оны 182-р тогтоолоор нэгж хүчин чадлыг тогтоосон гэж гаргасан, үүний дагуу гаргасан гэж тайлбарлажээ. / 1-хх 14-23, шүүх хуралдаан ирүүлсэн тайлан /
6.3. Түүнчлэн шинжээч Д.Гас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 1 сарын судалгаа мэдээлэл авч ашигласан боловч 2025.01.23 гэхийг 2024.01.23 гэж техникийн алдаа гаргасан хэдий ч энэ нь дүгнэлтэд нөлөөлөхгүй болно.
6.4. Х ХХК-ийн шинжээч Д.Г , Х.Э ХХК-ийн шинжээч Э.Б нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалын дагуу үнэлгээ хийж, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж шүүх үзэв.
6.5.Тиймээс хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтүүдийг бичмэл нотлох баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.
7.Нэхэмжлэгч талаас: НШШГ газар шүүхийн 01051 тоот гүйцэтгэх хуудаст зааснаар 2 төлбөр төлөгчтэй. Нэг нь Г.О, нэг П ХХК . Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь ганцхан Г.Отай харьцаад Г.Оы хөрөнгийг битүүмжилж хураагаад, шинжээч томилоод үнэлээд явсан байдаг. Гүйцэтгэх хуудаст заасан төлбөр төлөгч П компани бол төлбөр төлөх үүрэгтэй гэж тайлбарладаг.
7.1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч нь хариуцагч П ХХК, Г.О нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 320.000 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017.04.05-нд гаргасан ба нэхэмжлэгч талаас хариуцагч П ХХК-нд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 320.000 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Г.Оаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мтой төлбөр төлөх хугацааны талаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар захирамжаар Ч нэхэмжлэлтэй хариуцагч П ХХК, Г.О нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 320.000 ам доллар гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг...хариуцагч П ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч нэхэмжлэлтэй хариуцагч Г.Од холбогдох иргэний хэргийг Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон тус шүүгчийн захирамж хуулийн хүчинтөгөлдөр болсон тул гүйцэтгэх хуудас бичигдэж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. / хх 73-78/
7.2. Түүнчлэн нэхэмжлэгч талаас: Энэ 2 хөрөнгө одоо барьцаатай байгаа. Төрийн банкны хариу зөв. Яагаад гэвэл Витумина Монголиа ХХК төлбөрөө төлсөн, эргээгээд барьцаа хөрөнгөө Г.Оаас барьцаалсан.Ингэж шинжээч томилоод, ажиллагаа хийгээд байх нь ямар ч ач холбогдолгүй. Яагаад ч дуудлага худалдаагаар 50%, 70%-р зарагдлаа ч хэн ч авахгүй. Хөрөнгө нь Төрийн банкинд барьцаанд байгаад байгаа гэж тайлбарлах боловч энэ нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ** тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу явагдаж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй болно. / 1-р хх 14/
Иймд нэхэмжлэгч талын дээрх тайлбарууд үндэслэлгүй байна.
7.3. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.
Иймд нэхэмжлэгч Г.Оы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
8.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн **** дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлэв. / 1-р хх 53/
9. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэн хэргийг хянан шийдвэрлэхдээ 1-р хавтаст хэргийн 144-173,178,188-225-р талд авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй тул үнэлээгүй болно
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Г.Оы нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ холбогдох Х ХХК болон Х.Э ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.