Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2025/00716

 

 

 

 

2025 09 08 103/ШШ2025/00716

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Рашаантын 0 тоотод оршин суух *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.181.163,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201844217282 тоот зээлийн болон БГХ/201844217282 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай хэрэглээний зээл, малчны зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг 1392 хоног хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 2.984.545,35 төгрөг, үндсэн хүү 3.703.813,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 462.804,58 төгрөг, нотариатын зардал 30.000 төгрөг, нийт 7.181.163,38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 7.181.163,38 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.181.163,38 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******д холбогдох 7.181.163,38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.849 төгрөгөөс 64.924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 64.924 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 64.924 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО