Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2025/00721

 

 

 

 

2025 09 09 103/ШШ2025/00721

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Сургалтын задгайн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.136.497,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1207/000386/2023, 1196/000386/2023 тоот цалингийн зээлийн гэрээнүүдийн дагуу нийт хоёр зээлийн үндсэн төлбөрт 7.647.850,85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.406.337,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 62.309,96 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардалд 20.000 төгрөг нийт 9.136.497,94 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие нь ХХБанкны нэхэмжилсэн 9.136.497,94 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.136.497,94 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******т холбогдох 9.136.497,94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.134 төгрөгөөс 80.567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 80.567 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ээс 80.567 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО