Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

С.*******д холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгч                                                                                  С.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Д.*******а /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлоор С.*******д холбогдох 2423000280019 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын *******эй багийн ******* *******оо ******* оршин суух хаягтай,

Урьд Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд зааснаар 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, түүний эх Д.*******ийн хяналтад өгч, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Д.*******т үүрэг болгосон, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,  Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар *******их ялаар, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар *******их ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар *******их ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 2 сарын хугацаагаар *******их ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг *******их 1 жил 4 сарын хугацаагаар тогтоосон, ******* овогт гийн *******, /регистрийн дугаар /

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн хэсэг 5 байрлах иргэн Т.ын эзэмшлийн байшингийн 1х1,2  хэмжээтэй вакум цонхыг хагалж дотогш нэвтрэн, мөн тухайн байшингийн хажууд байрлах жижиг модон амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 8 нэр төрлийн 19 ширхэг хувцас, сав суулга зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас хохирогч А.д нийт 611,500 төгрөгийн хохирол, цонх хагалсны улмаас 130,000 төгрөгийн ******* уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар *******их ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 2 жил 01 сарын хугацаагаар *******их ялыг нээлттэй *******их байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын энэ хэрэгт цагдан *******игдсон 12 хоногийг түүний *******их ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.*******д өмнө авсан цагдан *******их таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан өнгийн эрэгтэй хүний куртка 1 ширхэг, хар саарал өнгийн эмэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур хувцас 2 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хөх өнгийн эмэгтэй хүний цамц 1 ширхгийг тус тус хохирогч А.д буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.*******а нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх С.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаатай дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч С.*******д 2 жил 1 сарын хугаагаар *******их ял оногдуулсан. С.*******ыг хэрэг хариуцах чадвартай болно гэж дүгнэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаатай дүгнэлтэд *******ын IQ буюу оюун ухааны түвшин 63 хувьтай. Энэ нь оюуны ухамсарлах чадвар 10-12 насны хүүхдийн сэтгэхүйтэй адил гэж тодорхойлсон. Хэрэв сэтгэх, ухамсарлан ойлгох чадвар 10-12 насны хүүхдийн түвшинд байгаа бол эмнэлзүйн ямар шинжид тулгуурлаж *******ыг еврийн үйлдэл эс үйлдэхүйн бодит шинж чанар, учирч болох нийгмийн аюул, ******* уршгийг ухамсарлан ойлгож байсан гэж үзэж хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт гаргасан эсэх нь ойлгомжгүй байгаа юм. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял, эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөх Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаартай дүгнэлтийн "С.******* нь хэрэг хариуцах чадвартай болно" гэсэн хэсэг, "С.*******ын оюуны хомсдол өвчтэй, *******ын IQ буюу оюун ухааны түвшин 63 хувьтай. Энэ нь оюуны ухамсарлах чадвар 10-12 насны хүүхдийн сэтгэхүйтэй адил гэсэн хэсгүүд нь өөр хоорондоо ямар хамааралтай болох, тус тусдаа болон бүхэлдээ ойлгомжгүй эргэлзээтэй байхад уг дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч С.*******ыг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ" гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/269, А/276 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Сэтгэцийн шинжилгээ хийх журам"-ын 2.4-т "орон нутагт хийгдсэн анхдагч сэтгэцийн шинжилгээг дахин хийлгэх шаардлагатай тохиодолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний болон Эрүүл мэндийн яамны орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөлийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын багийг шинжилгээ эрх бүхий этгээд томилж дүгнэлт гаргуулна" гэж заасан. Өмгөөлөгч миний зүгээс хэрэв шүүх С.*******д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзвэл өмгөөлөгчийн миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. Сэтгэцийн шинжилгээ хийх журмын 2.4 дэх хэсэгт зааснаар сэтгэцийн шинжилгээг дахин хийлгэж С.*******ын хэрэг хариуцах чадвартай эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч шүүх өмгөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй. Мен С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгиийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй нь С.*******ын эрх зүйн байдлыг дордуулж байна. Ийнхүү миний үйлчлүүлэгч С.*******ын нотлох баримт шалгуулах, шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэх, дахин нэмэлт дүгнэлт гаргуулах эрхийг хязгаарласан анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бага зэргийн өвдөлттэй байгаа. Наалданг үүссэн байна гэсэн. ...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрнө гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.******* нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй, хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж байна гэж тайлбарлаж байна. С.******* нь оюуны хөнгөн хомсдолтой гэх дүгнэлт гарсан. Бид бүхэн анагаахын шинжлэх ухааны хүмүүс биш. Оюуны хөнгөн хомсдолтой хүн гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй. Оюуны хөнгөн хомсдолтой учраас ойлгож ухамсарлах чадвар 10-12 настай хүүхдийн түвшинд байгаа учраас шүүгдэгч дүгнэлт хийж чадахгүй байгаа юм биш үү. Гэмт хэрэг үйлдэхэд хүний ухамсарт оюун ухаан нөлөөлдөг. С.*******ын оюун ухаан ямар түвшинд байгааг нь тодорхойлсон. Гэмт хэрэгт хандаж буй хандлага ухамсарт ухаан нь гэмт хэргийн субъектийн насны доод хязгаарт хүрэхгүй байхад ямар үндэслэлээр хэрэг хариуцах чадвартай гэж тогтоож, ял оногдуулаад байгаа юм бэ? С.******* хэрэг хариуцах чадвартай эсэхийг шинжлэн ухааны үндэслэлтэйгээр тогтоолгох үндэслэлтэй байна. С.*******д оногдуулах эрүүгийн хариуцлага үр нөлөөтэй эсэхэд эргэлзэж байна. С.******* засрах боломжтой. Оюун ухааны чадвар нь эмчилгээ хийлгээд сэргэх боломжтой. Өөрийн үйлдлээ гэмт хэрэг байсан гэдгийг ойлгож ухамсарлах эдгэрэх боломж байгаа эсэхийг судлахгүйгээр шинжээчийн дүгнэлтэд үндэслэж удаа дараа ял шийтгэж байсан. Эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Хуулийн байгууллага нэг талаасаа тухайн хүний үйлдэлд хариуцлага оногдуулж байгаа ч гэсэн дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх тал дээр анхааран боломжтой арга хэмжээг авах үүрэгтэй. С.*******д засрах боломж бий эсэхийг шалган тогтоож, шаардлагатай арга хэмжээ авч, нийгэмд аюултай үйлдлийг дахин бий болгохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Шүүгдэгчийн оюун ухааны чадвар сайжирвал дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх магадлалтай. Өмнөх тайлбараа дэмжиж байна гэв.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтээр С.*******ыг хэрэг хариуцах чадвартай гэж тогтоосон. Сэтгэхүйн хувьд 10-12 насны хүүхдийн түвшинд байгаа гэдгийг үнэлсэн нь тухайн хүнийг оюуны хөнгөн зэргийн хомсдолтой гэж тогтоосон гэдгийг тодорхойлсон байна. Өмнөх 4 удаагийн хулгайн хэрэгт шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт гарсан гэдэг нь н., н.******* гэх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. С.*******ыг хөнгөн зэргийн хомсдолтой байна гэж дүгнэсэн байдаг. Шүүгдэгчийн хувьд 4 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдэхэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан тохиолдол байхгүй. 2 удаа *******их ял, *******ихоос өөр төрлийн ялыг бас 2 удаа оногдуулсан байдаг. Шүүгдэгчийг 10-12 насны хүүхдийн сэтгэхүйн түвшинд сэтгэж байна гэж дүгнэсэн боловч дүгнэлтийн талаар тайлбарлаагүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулан шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Дахин шинжээч томилуулан дүгнэлт гаргах үндэслэл байхгүй. С.*******ын тухайд 4 удаа хулгайлах, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж ял шийтгэл авсан боловч энэ байдалдаа дүгнэлт хийхгүй, удаа дараа гэмт хэрэг үйлдэж байна. Шинжээч нарын дүгнэлтээр С.*******ыг хэрэг хариуцах чадвартай байна гэж дүгнэсэн учраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөлийн тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн эсэх, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хэрэглэдэг. С.******* тухайн нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж өөртөө дүгнэлт хийхгүй байна. Гэмт хэрэг үйлдээд яваад байж болно гэх ойлголт бий болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.*******а нарын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч С.******* нь 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн хэсэг 5 байрлах иргэн Т.ын эзэмшлийн байшингийн 1х1,2 хэмжээтэй вакум цонхыг хагалж дотогш нэвтрэн, мөн тухайн байшингийн хажууд байрлах жижиг модон амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 8 нэр төрлийн 19 ширхэг хувцас, сав суулга зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж шүүх хурлдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч А.гийн дахин мэдүүлсэн “...Би тухайн байшинг харж хандаж, хараа хяналт тавьж байгаа юм. ...Манай байшин дотроос төмөр сав (цайр, том хэмжээтэй) 5 ширхэг, төмөр сав (цайр, жижиг хэмжээтэй) 6 ширхэг, North face гэх бичигтэй эрэгтэй куртик 1 ширхэг, эмэгтэй куртик, эмэгтэй хүрэм /пальто/ 1 ширхэг, эмэгтэй хүний дотуур хувцас 2 ширхэг, эмэгтэй хүний даавуун өмд 1 ширхэг, эмэгтэй хүний цамц 1 ширхэг, 40 литрийн багтаамжтай усны сав 1 ширхэг тус тус алга болсон байсан. Мөн 1х1, 2х2 метрийн хэмжээтэй вакум цонхыг чулуугаар цохиж хагалсан байсан. Манай гэрээс эдгээр зүйлс алдагдсан. Өөр зүйлс алдагдаагүй. ...Тухайн үед би байшин дотор байсан эд зүйлсийг дутуу бүртгэсэн байсан. Торго нь өөр газарт хадгалаастай байсан болохоор би анзааралгүйгээр хулгайд алдагдсан гэж бодоод мэдүүлэг өгчихсөн байсан. Сүүлд нь юмаа бүртгэж байсан чинь сервантны доод талын шүүгээн дотроос олдсон. Намайг цагдаагаас дахиж дуудаагүй болохоор нь би энэ талаар хэлэх гэж байгаад мартчихсан байна. Ямар ч байсан манай гэрээс торго хулгайд алдагдаагүй. Уг хэрэг явдал болсны дараа ээжид хэлсэн чинь ээж маань өөрөө нэхий дээлээ Улаанбаатар хот руу аваад явчихсан байсан. Мөн дүү маань гутлаа аваад явчихсан байсан. Тэгэхээр эдгээр эд зүйлс хулгайд алдагдаагүй. Уг гэмт хэрэг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж хүлээн зөвшөөрч байна. Харин уг дүгнэлтээс 4 ширхэг торгон болон нэхий дээлийг үнэлсэн мөнгийг нь хасуулмаар байна. Эдгээр эд зүйлс нь хулгайд алдагдаагүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Д.ийн “...Манай эхнэр өнөөдөр өглөө над руу залгаад манай гэрт хулгайч орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол манай амбаарын цоожийг эвдээд дотор талаас нь баахан зүйлс аваад авдар дотор байсан хувцас болон хайрцаг дотор хийсэн байсан бүх юмыг дэлгээд гаргаад хаячихсан байсан. Яг ямар юм алга болсон талаар эхнэр маань мэдэж байгаа. ...Би тухайн гэртээ энэ оны 1 дүгээр сарын 11-ний орой очсон. Тэр үед амбаарын хаалгыг дараад хадчихсан байдаг банз нь уначихсан байсан цоож нь зүүлттэй байхаар нь гайгүй байгаа юм байна гэж харчхаад яваад өгсөн юм. Тэгээд би гэртээ очоод эхнэртээ амбаар дарсан банз нь уначихсан байна гэж хэлсэн. Манай эхнэр банз нь байх ёстой би амбаар руу ойртоогүй сүүлд үзэхэд байсан шүү дээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, 

Гэрч Б.ийн дахин мэдүүлсэн “...Би С.*******той 2023 оны намар 9 сард анх танилцаж байсан юм. Бид хоёр танилцаад нэг их удаагүй бөгөөд жирийн найз нөхдийн л холбоотой байдаг юм. Бидний хооронд төрөл садангийн холбоо байхгүй. С.******* 2023 оны 9 дүгээр сард надтай танилцсаныхаа дараа манайд 2-3 удаа очиж хэд хэд хонож байсан ба түүнээс хойш хааяа манайд ирдэг болсон юм. С.******* 2024 оны 1 дүгээр сарын 10-ны үед манайд ирж хонохдоо цэнхэр торонд хийчихсэн эмэгтэй хүний хувцаснууд авчирсан ба түүн дотор нь үнэртэй ус, шампунь зэрэг эд зүйлс байсан. Түүнийгээ С.******* өөрийнхөө хувцас гэж хэлсэн ба би ч эмэгтэй хүний хувцаснууд байсан болохоор нь өөрийнхөө хувцаснуудыг авчирсан юм байна гэж бодсон. С.******* цэнхэр тортой хувцас гартаа бариад ирэх үедээ өөрөө нэг улаан өнгийн куртик өмсчихсөн орж ирсэн. Дараа нь тэр куртикээ айлд тайлаад орхичихсон чинь тэр айлын залуу нь өмсөөд явчихсан байна гээд хайгаад байсан. 2024 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр С.******* намайг гэртээ байхгүй байхад манайд хүрч ирээд өөрийнхөө хувцаснуудыг аваад явчихсан байсан ба тэр шөнө нь С.*******ын ах аа, дүү уу гэх 2 залуу манайд орж ирээд С.*******ыг хаачсан бэ? хайж явна гэж асууж сураглачхаад гараад явсан. Тэрнээс хойш манайд С.******* болон ах, дүү нарын аль аль нь ирээгүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Д.*******ийн “...С.******* архи ихээр уудаг. Гэртээ байж чаддаггүй бөгөөд гэрээсээ гараад алга болчихдог. Хамгийн сүүлд баазад байх цэцэрлэгийн урд талын айлаас хулгай хийж байгаад баригдсан талаар нь би сонссон. Мөн С.******* нь гэрээсээ өмсөж явсан хувцсаа бүгдийг нь солиод өөр өөр хувцастай гэртээ хүрч ирдэг. Тэгэхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж яваад айлаас хулгай хийдэг.” гэх мэдүүлэг,

 “ ий ” ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин Н.ийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай “...нийт 11 төрлийн 26 ширхэг хувцас, эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 1,413,500 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөг гэж тогтоолоо.” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

4. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хулгайлах гэмт хэргийг ...бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хууль бус, нууц далд аргаар өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд ...хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн, зүйлчлэхээр хуульчилсан байна.

6. Шүүгдэгч С.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн А.гийн эзэмшлийн эд зүйлийг хулгайлсан байна. Шүүгдэгч С.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, ******* уршигт зориуд хүргэж, бусдын эд хөрөнгийг шууд санаатайгаар хууль бусаар авсан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байна. .

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

8. Шүүгдэгч С.*******  болон түүний өмгөөлөгч Д.*******а давж заалдах гомдолдоо ...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял, эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөх Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаартай дүгнэлтийн С.******* нь хэрэгт хариуцах чадвартай болно гэсэн  хэсэг, С.*******ын оюуны хомсдол өвчтэй, С.*******ын IQ буюу оюун ухааны түвшин 63 хувьтай. Энэ нь оюуны ухамсарлах чадвар 10-12 насны хүүхдийн сэтгэхүйтэй адил гэсэн хэсгүүд нь өөр хоорондоо ямар хамааралтай болох, тус тусдаа болон бүхэлдээ ойлгомжгүй эргэлзээтэй байхад уг дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч С.*******ыг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй нь С.*******ын эрх зүйн байдлыг дордуулж байна гэжээ...

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн хэрэгт хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаартай дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон учраас гэм буруугийн зарчмыг баримтлан анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдлыг буруутгах боломжгүй байна.

10. Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчөөгүй байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс тухайн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирол, ******* уршгийн шинж чанар, хувийн байдал /жирэмсэн, бага насны хүүхдүүдтэй/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын *******их ялыг 1 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.

11. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д зааснаар шүүгдэгч С.*******ыг 1 жил 01 сарын хугацаагаар *******их ялаар шийтгэсүгэй гэж, 3 дахь заалтад ...2 жил 01 сарын хугацаагаар гэснийг 1 жил 01 сарын хугацаагаар гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                              Б.НАМХАЙДОРЖ