| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00730/И |
| Дугаар | 103/ШШ2025/00730 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2025/00730
2025 09 11 103/ШШ2025/00730
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Стадион Оргил 0 дүгээр байр, Эн Эм тауэрын 0 давхарт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Залуусын 0 тоотод оршин суух *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.403.064,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-14962 дугаартай зээл 480 хоног, 93001-32308 дугаартай зээл 502 хоног, 93001-33845 дугаартай зээл 502 хоног, 93001-42608 дугаартай зээл 533 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Талуудын хооронд байгуулсан 46620 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-14962 дугаар 93001-32308 дугаар 93001-33845 дугаар 93001-42608 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3.843.853,7 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 433.644,1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 31.566,73 төгрөг, нотариатын зардалд 94.000төгрөг, бүгд 4.403.064,53 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 4.403.064,53 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна. 9 сарын 23-нд 800.000 төгрөг, 10 сарын 10-нд 2.000.000 төгрөг, 10 сарын 23-нд 800.000 төгрөг, 11 сарын 10-нд 803.064 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч *******ийн *******ийн гаргасан хүсэлт болох нэхэмжлэлийн дүнг 4 хувааж төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.403.064,53 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2025 оны 9 сарын 23-нд 800.000 төгрөг, 2025 оны 10 сарын 10-нд 2.000.000 төгрөг, 2025 оны 10 сарын 23-нд 800.000 төгрөг, 2025 оны 11 сарын 10-нд 803.064 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.399 төгрөгөөс 42.699,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 42.699,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******оос 42.699,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО