Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00747

 

 

 

2025 09 15 103/ШШ2025/00747

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Төмөр замын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.804.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ******* нь *******тэй жирийн найзын холбоотой байсан. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Баярманлайгийн зээлийг төлөөд эргүүлж зээл аваад төлнөө 1 сарын хугацаатай 3.300.000 төгрөг зээлээч гэж гуйсан. Би итгэж 3.300.000 төгрөгийг тэтгэврийн зээл авч *******гийн 5750127302 дугаарт хаан банкны дансруу шилжүүлэн өгсөн. Тэр цагаас хойш өгөхгүй мөнгө байхгүй, өр зээлтэй гэдэг шалтгаануудыг хэлсээр байгаад нэг жилийн дараанаас 2024 оны 04 сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 05 сарын 05-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 06 сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 07 сарын 17-ны өдөр 100.000 төгрөг, 2024 оны 11 сарын 06-ны өдөр 100.000 төгрөг надад дансаар шилжүүлж буцаан өгсөн. Ингээд 2.050.000 төгрөг үлдсэн. Залгахад ингэж өгнө, тэгж өгнө гэж байнга шалтаг тооцдог. ******* нь өөрөө утсаа огт авдаггүй ба эхнэр Баярманлай өмнөөс нь худлаа үнэн ярьдаг. Би тэдэнд олон удаа итгэж тэвчээртэй хүлээсэн. Би өөрөө тэтгэврийн зээл авч өгсөн учраас миний тэтгэврээс зээлийн үлдсэн төлөлт болон хүүг банк суутгадаг. 3.300.000 төгрөгний 1 жилийн хүү нь 15.6 хувь, 1 сарын 1,3 хувь бөгөөд 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл бодогдсон хүү 514.800 төгрөг, үлдэгдэл 2.050.000 төгрөгний хүү 2024 оны 11 сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 сарын 12 хүртэл 9 сарын хүү 1,3 хувиар бодоход 239.850 төгрөг. Үлдэгдэл зээл 2.050.000 төгрөг, хүү 754.650 төгрөг, нийт 2.804.650 төгрөг. Иймд *******гээс 2.804.650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь *******гийн нэхэмжилсэн үнийн дүн 2.804.650 төгрөгийг 10 сарын 07-ны өдрөөс сар бүрийн 7-ны өдөр 200.000 төгрөгөөр 14 сарын хугацаатай төлөх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартай уншиж танилцлаа хүсэтийг зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.804.650 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2025 оны 10 сарын 07-ны өдрөөс сар бүрийн 07-ны өдөр 200.000 төгрөгөөр 14 сарын хугацаатай төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.824 төгрөгөөс 29.912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 29.912 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гээс 29.912 төгрөгийг тус тус гаргуулж, *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО