| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00795/И |
| Дугаар | 103/ШШ2025/00749 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00749
2025 09 15 103/ШШ2025/00749
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Аюуд тауэрт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.474.423,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой *******2023 оны 04 дугаар сарын 11-нд Сайн Интернэшнл ХХК-аас aac Galaxy S23 загварын 4.599.900 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авч, мөн өдөр Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 4.599.900 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн юм. Гэвч ******* нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс түүний авсан зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул манай компани нь Голомт банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл 3.863.948,89 төгрөг, үндсэн хүү 296.891,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.973,8 төгрөг, нийт 4.163.814,41 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлж, 2024 оны 02 дугаар сарын 05-нд тухайн банкнаас зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. Одоо тус компани *******аас үндсэн зээл 3.863.948,89 төгрөг, үндсэн хүү 296.891,72 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1.310.609,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.973,8 төгрөг, нийт 5.474.423,53 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.541 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Эрдэнэ- Очир овогтой *******миний бие ******* ХХК-д 5.474.423,53 төгрөгийг төлөх нь үнэн бөгөөд тус зээлийн алдангийг юун түрүүн төлж, хэвийн төлөлтөөрөө төлнө гэдгээ зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.474.423,53 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын Дарамхандад холбогдох 5.474.423,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.941 төгрөгөөс 51.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 51.970 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 51.970 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО