| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00841/И |
| Дугаар | 103/ШШ2025/00764 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00764
2025 09 19 103/ШШ2025/00764
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамжинд байрлах *******-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хорооллын 0 тоотод *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 23.195.672,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн ******* нь Хас банктай 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1290100483 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25.500.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 12 сарын 13-ний өдөр зээлдэгч ******* Хас банк дахь 5002587691 дансанд 25.500.000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Зээлдэгч нь банктай байгуулсан 1290100483 дугаартай цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 124 хоног хугацаа хэтрүүлээд байна. 1290100483 дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21.915.526.16 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаарх хүү 1.250.806,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.840,08 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг нийт 23.195.672,38 төгрөгийг төлбөр хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Хас банкнаас 2024 оны 12 сарын 13-ны өдөр цалингийн зээл 25.000.000 төгрөг авч үлдэгдэл хүү алданги нийлсэн 23.195.672,38 төгрөгийг суралцаж байгаа учир төлж чадаагүй. Иймд энэхүү төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний үүрэгт 23.195.672,38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******т холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 23.195.672,38 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23.195.672,38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.928 төгрөгөөс 136.964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 136.964 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 136.964 төгрөгийг тус тус гаргуулж, *******-ийн Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО