Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

 2018           06            05                                          467

-

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,  

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч П.З--нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.З-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808013670516 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цн овогт Пын З

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч П.З--нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр байрны хойд талын замд иргэн Ц.С-тэй автомашинууд нь шүргэлцсэний улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар буюу зүүн хацар уруу нь алгадаж тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.З--шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 250.000 төгрөг өгсөн” гэв.

Эрүүгийн 1808013670516  дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.С-гийн: “2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчим би 09-50 УБЧ улсын дугаартай “Старекс” маркийн автомашинаа жолоодоод 3, 4-р хорооллын эцсээс 1-р хорооллын арын зам уруу явах гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэхэд 14-64 ОРХ дугаартай “Соната-6” маркийн машин намайг шахаж орсон. Тухайн үед би тоогоогүй явсан. 11-р байрны хойд талын зам дээр 14-64 ОРХ дугаартай “Соната-6” маркийн автомашин 2-р эгнээгээр би 1-р эгнээгээр бараг зэрэгцээд явж байхад гэр хорооллоос уруудаад урсгал сөрж орж ирдэг замаар нэг “Верна аксент” маркийн машин 14-64 ОРХ дугаартай машины урдаас шууд 2-р эгнээ рүү ороход 14-64 ОРХ дугаартай машин 1-р эгнээ рүү шахаж толиороо миний машиныг бага зэрэг шүргэнгүүтээ чигээрээ яваад миний машины урд машинаараа хашиж зогссон. Тэгээд 14-64 ОРХ дугаартай машинаас нэг залуу бууж ирээд “пизда минь яаж байна аа” гээд намайг хараагаад байсан. Би буугаад “урдаас чинь машин ирж байхад хажуудахаа харахгүй чи намайг шүргэсэн биз дээ. Түрүүн эргэлтээр бас чи намайг шахсан биз дээ” гэсэн чинь “түрүүн шахсанаа би мэдэж байна. Хотын та нар хөдөөний дугаартай болохоор ингэж дээрэлхдэг биз дээ пизда нар” гэж хараагаад байсан. Би “чи ингэж хүн амьтан доромжилж болохгүй” гэж хэлсэн чинь намайг газар унатал алгадсан. Босоод ирэхэд хажууд цагдаагийн машин ирчихсэн “дуудлага өгсөн үү” гэж асуусан. ...Би утсаар ярьж байхдаа утсаараа тэр залуугийн эрүүнд нь шүргэчихсэн юм. Тэгсэн чинь намайг алгадаж газар унагаасан. Газар унахад миний утасны дэлгэц хагарч, ирмэг нь эвдэрсэн байна. ...би тэр залууг “чи одоо жаахан хүүхэд байж яаж надтай харьцаад байгаа юм” гэж хэлэхэд “чамтай яаж ч харьцсан яадаг юм, чамайг хүүхдүүд чинь харвал чиний өмнөөс ичнэ дээ” гээд намайг шууд баруун гараараа зүүн талын хацар уруу алгадсан.

...Би хохирлоо барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд хэргийг хааж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-24, 25/,

Гэрч Н.Оын: “...1 дүгээр хорооллын ар талаар явдаг авто зам уруу эргэж байтал 14-64 ОРХ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашин замын хөдөлгөөний дүрмээ барьж эгнээгээрээ явалгүй шууд урдуур шахаад ороод ирэхээр нь би буруу тийшээ дараад тойроод гараад явсан. Цааш явж байтал нөгөө машины урдуур машин эргэтэл “Соната-6” маркийн машин 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү огцом шахаж орж ирээд С-гийн барьж явсан 09-50 УНЧ улсын дугаартай “Старекс” машины зөв талын хойд крылог бага зэрэг шүргэсэн. Тэгсэн чинь нөгөө “Соната 6” маркийн машинтай залуу машинаараа урд ирж хашиж зогсоод буугаад ирсэн. “Пизда минь яаж яваад байгаа юм бэ” гээд баахан хараал хэлээд эхэлсэн. Ц.С- “чи өөрөө яаж яваад байгаа юм бэ” гээд хоорондоо муудалдаж байтал “Соната 6” машины жолооч залуу Ц.С-г заамдаад авсан. Нөгөө жолооч залуу баруун гараараа Ц.С-гийн зүүн хацарт 1 удаа алгадсан. Ц.С- алгадуулах үедээ гартаа барьсан байсан утсаа газарт алдаад батарей нь салчихсан, утасных нь дэлгэц хагарчихсан байхыг би газраас авч өгсөн. Тэгээд Ц.С- цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.27-ны өдрийн 3003 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.Ц.С--н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-18/,

Шүүгдэгч П.З-н яллагдагчаар өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед би өөрийн 14-64 ОРХ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашинаа жолоодоод 3,4-р хорооллын эцсээс зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад 1 дүгээр хорооллын арын зам уруу ордог гэрлэн дохиотой уулзвараар баруун тийш эргэхдээ толиндоо харалгүй 09-50 УБЧ улсын дугаартай “Старекс” маркийн автомашиныг шахчихсан юм шиг санагдсан. Тэр машин миний ардаас сигналдаад хажуу талаар орж ирээд намайг шахаад миний машины баруун талын толийг шүргээд урд гараад яваад өгөхөөр нь би араас нь очоод урдуур нь орж машинаасаа буухад “Старекс” машины жолооч буугаад ирсэн. Би дөхөж очоод “яаж яваад байгаа юм бэ” гэхэд намайг “чи харин яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд надад ойртож ирээд духаа миний духанд наагаад “пизда минь чи зодчих” гээд байхаар нь миний уур хүрээд өөрөөсөө холдуулах гэж түлхээд заамдахад “Старекс” маркийн машинд сууж явсан нэг ах “боль” гээд ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд утсаараа ярьж дуусаад “чи ер нь яах гээд байгаа пизда вэ” гээд гартаа барьсан утсаараа миний нүүр рүү түлхээд байхаар нь миний уур хүрээд ...жолооч ахын зүүн хацар уруу нь нэг удаа алгадсан. Намайг алгадахад тэр жолооч ахын гартаа барьсан утас нь газар унаж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Хохирогчийн өргөдөл /хх-5/, Асап сангийн лавлагаа /хх-28/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-39, 40, 41, 42/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, банкны тодорхойлолтууд /хх-62-67/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-68-72/, хохирогч, шүүгдэгчийн хүсэлт /хх-76, 77/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.З--нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны хойд талын замд “автомашинууд нь шүргэлцсэний” улмаас иргэн Ц.С-тэй маргалдаж түүний зүүн хацар уруу алгадаж тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.З-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч П.Замилан, хохирогч Ц.С- нарын байгуулсан эвлэрлийн гэрээгээр “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн баталгаа гаргаж байна” гэснийг /хх-76, 77/ үндэслэн шүүгдэгч П.З-бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.Замиланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг 4 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдэл/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч П.З-450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.З--урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цн овогт Пын З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.З--торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.З-урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

                              ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР