Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/1120

 

                                                    ***, ***, *** нарт

             холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

цагаадсан этгээд ***, түүний өмгөөлөгч А.Кадирбек,

шүүгдэгч ***, цагаадсан этгээд *** нарын өмгөөлөгч Э.Билгүүн,

орчуулагч ***, ***,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Улсболдын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай эсэргүүцэлд үндэслэн ***, ***, *** нарт холбогдох 2302000000273 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***), 2000 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах *** Улсын *** хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа оёдлын үйлдвэр ажиллуулдаг гэх, ам бүл 6, Бүгд Найрамдах *** Улсын *** хот *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, /гадаад паспортын дугаар ***/;

2. Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***), 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах *** Улсад төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө аж ахуйн фермд менежер ажилтай гэх, ам бүл 3, Бүгд Найрамдах *** Улсын *** мужийн *** дүүрэг, *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, /гадаад паспортын дугаар ***/;

3. Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***), 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах *** Ард Улсын Алтай хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа мэргэжилтэй, ***-ын хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компанид гүйцэтгэх захирал ажилтай гэх, ам бүл 4, Бүгд Найрамдах *** Улсын *** хот, *** 7-д оршин суух хаягтай, /гадаад паспортын дугаар ***/;

Шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***) нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” дэлгүүрт гадаад улсын иргэдийн арилжааны банкны цахим картуудыг “***” ХХК-ны *** дугаартай пос терминал төхөөрөмжид олон удаагийн давтамжтай уншуулж, бусдын 4,450,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, алтан эдлэл худалдан авсан төлбөрт төлж, “***” ХХК-д 4,450,000 төгрөгийн,

2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” дэлгүүрт гадаад улсын иргэдийн арилжааны банкны цахим картуудыг “***” ХХК-ны *** дугаартай пос терминал төхөөрөмжид олон удаагийн давтамжтай уншуулж, бусдын 65,780,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, алтан эдлэл худалдан авсан төлбөрт төлж, “***” ХХК-д 65,780,000 төгрөгийн,

2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн 1 дүгээр давхарт байх “***” ХХК-иас гадаад улсын иргэдийн арилжааны банкны цахим картуудыг “***” ХХК-ийн *** дугаартай пос терминал төхөөрөмжид олон удаагийн давтамжтай уншуулж, бусдын 20,297,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, гар утас, айпад (1Рас1) зэрэг эд зүйл худалдан авсан төлбөрт төлж, "***" ХХК-д 20,297,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***) нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 70,130,000 төгрөгийн эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудалд бусдад 29,203,750 төгрөгөөр худалдан борлуулж шилжүүлсэн,

Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), *** *** (***) нар нь бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”
дэлгүүрт гадаад улсын иргэдийн арилжааны банкны цахим картуудыг “***” ХХК-ны *** дугаартай пос терминал төхөөрөмжид олон удаагийн давтамжтай уншуулж, бусдын 87,406,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, алтан эдлэл худалдан авсан төлбөрт төлж, "***" ХХК-д 87,406,000 төгрөгийн хохирол учруулсан,

Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), *** *** (***) нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн ***аас худалдан авсан гэх 87,406,000 төгрөгийн үнэ бүхий 343,34 грамм алтан эдлэлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт мөнгө худалдан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ***эд 65,730,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, шилжүүлсэн,

шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***) нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүгийн цагдаагийн албаны мэдүүлэг авах 3 тоот өрөөнд "хууль сахиулагч" болох Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад ***ын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан "гарыг нь хазаж" хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***)-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***)-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***)-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах *** улсын иргэн *** ***  (***)-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Бүгд Найрамдах *** улсын иргэн, шүүгдэгч  *** *** (***), Бүгд Найрамдах *** улсын иргэн *** *** (***) нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч *** ***, *** *** нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** ***ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *** ***эд 35000 /гучин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 /гучин таван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *** ***д 35000 /гучин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 /гучин таван мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***, *** *** нарт тус бүр 11 /арван нэг/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *** ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***, *** *** нарт оногдуулсан 11 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 35000 /гучин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 /гучин таван сая/ төгрөгөөр торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, ***ийн биечлэн эдлэх торгох ялыг 40000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан *** ***, *** *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан торгох ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***эд оногдуулсан 40000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд, шүүгдэгч *** ***д оногдуулсан 35000 /гучин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 /гучин таван сая/ төгрөгөөр торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** *** нар нь тус бүр 333 /гурван зуун гучин гурав/ хоног урьдчилан цагдан хоригдсоныг энэ шийтгэх тогтоолоор тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялаас хасаж, тэднийг хорих ялаа эдэлж дууссанд тооцож, нэн даруй суллаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 12,538,500 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***анд 1,702,151 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч *** ХХК-д, 1,661,800 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***ад, 32,865,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч *** нарт тус тус олгож, шүүгдэгч *** нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогч *** нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын талаар шүүгдэгч ***ээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон, хэрэгт хураагдсан 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1000 ширхэг нийт 10,000,000 төгрөг, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1408 ширхэг нийт 28,160,000 төгрөг, 5,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг нийт 38,175,000 төгрөг, мөн 4500 ам.доллар, 5800 ам.доллар, 15,010 тенге, 35,800 төгрөг, 10 юань зэргийг улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, гэмт хэрэг үйлдэж олсон: цэнхэр өнгийн Айфон-13 про макс загварын гар утас 1 ширхэг, саарал өнгийн Самсунг А54 загварын гар утас 1 ширхэг, Айфон-13 про загварын гар утас 1 ширхэг, саарал өнгийн электрон жин 1 ширхэг, INFINIX X6831 загварын гар утас 1 ширхэг, Air tag загварын байрлал заагч 2 хайрцаг, Хар өнгийн 20,000 bolt багтаамж бүхий зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, Min In-Ear Headphone Basic загварын гар утастай цэнэглэгч 1 ширхэг, Sony загварын Play station-5 1 ширхэг (2 гар, залгууртай), I phone 14 pro /шинэ/ гар утас 1 ширхэг, Samsung A41 /хуучин/ гар утас 1 ширхэг, I phone 13 pro /хуучин/ Цэнхэр өнгөтэй гар утас 1 ширхэг, Samsung A33 /128GB шинэ/ гар утас 1 ширхэг, I phone 13 pro /хуучин/ Цэнхэр өнгөтэй гар утас 1 ширхэг, I phone 13 pro /хуучин/ Цэнхэр өнгөтэй гар утас 1 ширхэг, I phone 13 promax /хуучин/ гар утас 1 ширхэг, I phone цагаан өнгөтэй хуучин гар утас 1 ширхэг, Samsung A54 /хуучин/ ногоон өнгөтэй гар утас 1 ширхэг, Samsung Note 8 хар өнгийн /хуучин/ гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Esperinza гэсэн бичиглэл бүхий хар өнгийн карт 1 ширхэг, J.Z.Peking Duck гэсэн бичиглэл бүхий карт 1 ширхэг, *** *** иргэний үнэмлэх 1 ширхэг, BBC.KZ гэсэн бичиглэл бүхий карт 1 ширхэг тус бүрийг ***д буцаан олгох, цагаан өнгийн чихэвч хос хайрцгийн хамт, хар өнгийн түрийвч, жолооны үнэмлэх 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, 2 ширхэг шар өнгийн банкны карт, хөнгөлөлтийн хатуу карт 8 ширхэг, симний үүр 1 ширхэг, цаасан карт 8 ширхэг, омепразол гэх бичиглэлтэй эм мэт зүйл 8 ширхэг, тримол гэх бичиглэлтэй эм мэт зүйл 4 ширхэг, эхоны цаас 1 ширхэг, хурууны лент 2 ширхэг, түлхүүр 3 ширхэг, чип 1 ширхэг, 3 граммын үнэртэй ус мэт зүйл 1 ширхэг, чүдэнз 1 ширхэг, дугаар тэмдэглэж авсан гэх цаас 1 ширхэг, цэнхэр өнгийн цахилгаантай жижиг цүнх 1 ширхэг, цэнхэр өнгийн зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, хөх өнгийн Louis Vuitton гэсэн бичиглэлтэй хэтэвч 1 ширхэг, Intercontinental Tashkent гэсэн бичиглэл бүхий цаасан карт 1 ширхэг, Sokolov Jewelry гэсэн бичиглэл бүхий цаасан карт 1 ширхэг, Bagyshov Sagyndek жолооны үнэмлэх 1 ширхэг, U sell ягаан өнгийн симны үүр 1 ширхэг, Blue sky hotel and tower гэсэн бичиглэл бүхий карт 1 ширхэг, Ramada зочид буудлын карт 1 ширхэг, *** *** бичиглэл бүхий үнэмлэх 1 ширхэг, үнэт эдлэлийн грамм бичсэн шар өнгийн жижиг цаас 14 ширхэг, үзлэг хийж хураан авсан хар өнгийн цүнхтэй хувцас, ногоон өнгийн футболк 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, ягаан өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн шорт 1 ширхэг, ногоон өнгийн биеийн тамирын өмд цамц 1 хос, эрэгтэй дотуур өмд 4 ширхэг, ногоон өнгийн малгай 1 ширхэг, Clear үсний шампунь 1 ширхэг, цагаан өнгийн гар утасны цэнэглэгч 1 ширхэг, сахлын татуурга 1 ширхэг, цагаан өнгийн бөгж 1 зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт тус тус буцаан олгож, хавтаст хэрэгт хавсаргасан 6 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдсан 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаартай прокурорын зөвшөөрлөөр *** *** (***)-ийн *** дугаартай, *** *** (***)-ын *** дугаартай, *** *** (***)-ын *** дугаартай гадаад паспортуудыг тус тус шүүгдэгч нарт буцаан олгож, *** нь энэ хэрэгт сэжигтнээр 2 /хоёр/ хоног баривчлагдсан болохыг дурдаж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах болох Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Улсболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Шүүхээс “Шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** /***/, Бүгд Найрамдах ***  улсын иргэн *** *** (***) нарыг алт үнэт эдлэлийн наймаа худалдаа эрхэлдэг *** болон ***ны пос машин эзэмшигч Монгол Улсын иргэдэд өөрсдийгөө алт мөнгөний наймаа хийдэг, ***-аас явж байгаа жуулчид гэр бүлдээ үнэтэй бэлэг сэлт худалдан авч байгаа, авч яваа гадаад улсын иргэдийн банкны картууд нь өөрсдийнх гэж итгүүлэн хуурч, улмаар тэдгээр иргэдээс алт, үнэт эдлэлийг нь өөрсдөдөө шилжүүлэн авч байгаа үйлдэл нь нууц, далд аргаар үйлдэгддэг хулгайлах гэмт хэрэг биш харин залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна” гэж дүгнэсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн нотлох баримтуудаар Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), *** *** (***) нарын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд гар утсандаа байх гадаад улсын иргэдийн виртуал картыг бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдэж байсан, тухай виртуал картуудад байх валютыг эд зүйл худалдан авах төлбөрт төлж “***” ХХК-д 153,836,9000 төгрөгийг, “***” ХХК-д 20,297,000 төгрөгийн бодит хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), *** *** (***) нарын дээрх үйлдлийн улмаас шүүхийн тогтоолд алт үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг гэх иргэдийн ямар эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эдийн болон эдийн бус ямар хохирол хүлээсэн болох талаарх дүгнэлт хийлгүйгээр зөвхөн алт үнэт эдлэл худалдан авахад үүссэн харилцаа буюу Хулгайлах гэмт хэрэг үйлдэх замаар бусдын эд зүйлийг өөрсдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч буй гэмт хэргийн аргыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг дүгнэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Түүнчлэн шүүхийн тогтоолд яллагдагч нарын үйлдлийг Залилах гэмт хэрэг гэж дүгнэж байгаа нь алт, үнэт эдлэл худалдан борлуулсан гэх иргэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас хохирсон буюу хохирогч гэж тодорхойлохоор нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой. Эрүүгийн хуульд тодорхойлогдсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мэдүүлэг (1 хх-ийн 139 хуудас, 5 хх-ийн 130 хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мэдүүлэг (2 хх-ийн 8-9 хуудас, 5 хх-ийн 126 хуудас), гэрч ***ы мэдүүлэг (3 хх-ийн 21 хуудас), гэрч ***ийн мэдүүлэг (2 хх-ийн 25 хуудас), 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ***ны ашиглаж байгаа олон улсын Мастер карт болон Виза картын системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 хх-ийн 128-159 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдлийн улмаас луйврын гүйлгээтэй маргааны улмаас бий болсон мөнгөн хөрөнгийг “***” ХХК, “***” ХХК-ны олон улсын банк санхүүгийн дундын данснаас үл маргах журмаар гаргуулан авсан болох нь нотлогдон тогтоогддог. Түүнчлэн, шүүгдэгч нарт алт үнэт эдлэл худалдан борлуулсан иргэний нэхэмжлэгч ***, гэрч ***, гэрч ***, гэрч ***, гэрч *** нар нь шүүгдэгч нарын алт үнэт эдлэл худалдан авсан төлбөрийг ямар байдлаар хэрхэн төлж байсан талаар “олон удаагийн гүйлгээгээр алт үнэт эдлэлийг худалдан авсан төлбөрийг гар утсаараа ПОС машин ашиглаж төлж байсан” хэмээн мэдүүлэг. Дээрх үйл баримтуудаас шүүгдэгч нар нь бусдын өмчлөл, эзэмшлийн мөнгөн хөрөнгийг виртуал цахим картаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар алт үнэт эдлэл худалдан авах төлбөрт төлж, хууль бусаар авч “***” ХХК, “***” ХХК-д нийт 177,883,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  гэмт хэргийн шинжтэй болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Гэвч шүүхээс дээрх үйл баримтуудыг анхаарч дүгнэлгүйгээр дан ганц шүүгдэгч нарын алт, үнэт эдлэл худалдан авч буй харилцааг гэмт хэрэг байна хэмээн дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэлгүй хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***) нь Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***) нарын үйлдэлд хамтран оролцсон байх төдийгүй, гэмт хэргийн улмаас худалдан авсан гэх алт, үнэт эдлэлийг буюу иргэний нэхэмжлэгч н.Гансүхэд худалдан борлуулах үйл ажиллагаанд оролцсон болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэх талаар шүүгдэгч нар нь харилцан тохиролцсон, гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон үйл баримт нотлогдон тогтоогдож байхад шүүхээс шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***)-н гэмт хэргийн санаа сэдэлт, субьектив талын шинж тогтоогдсонгүй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шүүгдэгч нар нь гадаад улсаас авчирсан гар утсандаа суулгасан цахим виртуал карт, төхөөрөмжүүдийг ашиглаж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдээс алт, үнэт эдлэлийг худалдаж авсан болох нь тогтоогддог бөгөөд бодит хохирол нь *** болон ***анд учирсан хохирлоор тогтоогддог. Мөн гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдээр *** болон ***анд учирсан хохирол нь олон улсын банк санхүүгийн системд хамаарах дундын сангаас гарсан мөнгөн хөрөнгө байсан. Анхан шатны шүүх иргэдээс алт, мөнгөн эдлэл худалдаж авахтай холбоотой энэ харилцааг залилах гэмт хэрэг гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар бодит хохирол *** болон ***анд учирсан. Алт, мөнгөний ченжүүдээс үнэт эдлэл худалдаж авсан харилцаа нь дуусгавар болсон үйл баримт тогтоогддог. Нөгөө талаар, тухайн харилцаанаас үүдэлтэйгээр хулгайлах гэмт хэргийн үйлдлийн нэг арга хэрэгсэл болсон бусадтай арилжаа, наймаа хийснийг шүүх залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Мөн шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нөхцөл шаардлагыг үгүйсгэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял биелэгдэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан баримтуудаар анхан шатны шүүхээс тухайн алт мөнгөний ченж иргэдийг залилах гэмт хэргийн улмаас хохирогч болсон гэж үзсэн бол хохирогч тогтоох ажиллагаа хийгдэх ёстой байсан. Гэтэл шүүхээс залилах гэмт хэрэг гэж үзсэн ч хохирогч гэж тогтоогоогүй, алт мөнгөний ченжүүд ямар эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдоогүй. Гагцхүү бодит хохирол Хаан, ***нуудад учирсан тул прокуророос шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Түүнчлэн, ***ын хувьд гэмт хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл оролцсон үйл баримт байдаг. 2023 оны 07 дугаар сарын 19-нд *** дээр очиж алт, мөнгөний худалдаа хийхэд оролцсон талаар гэрч Нямгэрэлийн мэдүүлэгт тодорхой дурдагддаг. Нөгөөтээгүүр, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр худалдаж авсан эд зүйлүүдийг *** гэх ченжид худалдах үйл ажиллагаанд ***ын орчуулагчаар оролцсон, мөн өөрөө барьж бусдад худалдан борлуулсан үйл баримт тогтоогддог. Гэвч шүүхээс түүний үйлдэлд субьектив санаа зорилго тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд нийцээгүй гэж үзсэн болно...” гэв.

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ч.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжин оролцож байна.  Прокуророос гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан хэд хэдэн зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд хулгайлах болон залилах гэмт хэргийн хоорондын ялгааг тодорхой дурдсан. Хохирол болон хохирогчоор байцаасантай холбоотой асуудлыг прокурор өөрөө гаргаж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой бүхэл бүтэн цогц ажиллагааг буруушаасан гэж үзэхээр байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь бодит байдалд нийцсэн байх ёстой. Зорилгод нийцсэн үндэслэлээр ***т 40,000,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 11 сар 03 хоногийн хорих ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд оруулан тооцсон. Мөн хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч хууль бусаар олсон хөрөнгийг хураасан. Эдгээр нь шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд зүй ёсоор нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлд бүрэн нийцсэн, шийдвэр тодорхой, үндэслэл бүхий, биелүүлэхэд эргэлзээгүй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч ***ы өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй танилцахад эсэргүүцлийн гол үндэслэл нь алт, үнэт эдлэл худалдаалдаг, эрхэлдэг этгээдүүдийн ямар ашиг сонирхол зөрчигдөж, яаж хохирсон нь тогтоогдоогүй байхад үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, зөвхөн гэмт хэрэг үйлдэгдсэн аргаар зүйлчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлснийг зөвшөөрөхгүй байна гэсэн агуулгатай байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хулгайлах болон залилах гэмт хэрэг нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд бөгөөд хоёулаа шунахайн сэдлээр үйлдэгдэнэ. Ялгагдах зүйл нь объектив шинж буюу нэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бол нөгөө нь өмчлөлийн зүйлээ сайн дурын үндсэн дээр шилжүүлж буй хохирогч этгээдтэй харилцаанд оролцож, түүнийг хуурч, итгүүлэх замаар эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авдгаараа ялгаатай. Тийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд энэ гэмт хэрэг нь хулгайлах биш залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Алт, мөнгө, үнэт эдлэлээ шилжүүлж байгаа иргэдийн нэг болох Оюунбат анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Миний хувьд эдгээр хүмүүсийг Орос Улсын жуулчид, их хэмжээний алтны наймаа хийдэг гэж хэлэхэд нь итгэсэн учраас өгсөн”, мөн “*** болон хохирогчоор тогтоогдсон 2 банктай пос эзэмшигчийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу миний гэх алтны оронд авсан мөнгийг барилт хийж байгаад гэрээнд заасны дагуу банк шууд татаж авсан. Одоо миний хувьд алт ч үгүй, мөнгө ч үгүй боллоо” гэсэн мэдүүлгийг өгсөн. Тийм учраас алтаа шилжүүлж байгаа иргэд эд хөрөнгийн хохирол хүлээсэн. Тийм учраас анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч ***, цагаатгагдсан этгээд *** нарын өмгөөлөгч Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Баярмаатай давхцуулахгүйгээр нэмж хэлэхэд 2 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар талд ***ны мерчантай байгуулсан гэрээ, 3 дугаар хавтаст хэргийн 57 дугаар талд ***ны картаар үйлчлүүлэгч байгууллагатай хамтран ажиллах гэрээ зэрэг баримт бичгүүд, нотлох баримтаар авагдсан. Энэ гэрээнд зааснаар тухайн алт худалдаж байгаа үнэт эдлэл худалдагч нар шүүгдэгч нартай харилцаанд орохдоо банкны зарим чиг үүргийг теллерийн төлбөр тооцоо гүйцэтгэх үүргийг пос машинаар дамжуулан өөрсдөө хэрэгжүүлдэг. Эдгээр иргэд шүүгдэгч нартай харилцахдаа хүлээсэн тодорхой үүрэгт пин кодоор баталгаажуулах, гарын үсгээр баталгаажуулах, карт дээр байгаа нэр болон өөрийнх нь бичиг баримт зэргийг шалгаж тогтоох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлэхгүй болтол нь хуурч мэхэлсэн үйлдлийг гаргасан. Анхан шатны шүүхээс залилах гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт үндэслэл бүхий байна. Мөн нууц далд аргаар авсан байх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс тухайн алт борлуулагч иргэд буюу банктай гэрээ байгуулсан мерчант банкны төлбөр тооцоо гүйцэтгэх тухайн иргэдийг хуурч мэхлээд энэ гэмт хэргээ үйлдсэн гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн гэж үзэж байна. Прокуророос ”*** нь 08 дугаар сарын 04-ний өдрийн асуудалд оролцсон” гэж хэлсэн боловч энэ үйл явдалд оролцсон тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. 07 дугаар сарын 19-ний үйлдэлд Гансүх дээр ороод орчуулга хийсэн нь субьектив санаа зорилготойг харуулна гэж байна. Хэрэв орчуулга хийснээр субьектив санаа зорилготой байсан гэж буруутгагдаж байгаа бол Мөнх-Оргилыг буруутгах байсан. Тэрээр бүх үед хамт байж, орчуулга хийгээд явсан байхад прокурорын зүгээс ийм ялгамжтай хандаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд ***ын өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд цагаатгагдсан этгээдтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт оролцсон гэж байна. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт оролцсон учраас түүнээс өмнө болсон хэрэгт мөн адил хамтран оролцсон гэдэг байдлаар дүгнэснийг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзэж, цагаатгасан. 2023 оны 07 дугаар сарын 16-наас 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд гэмт хэрэг үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн. *** нь *** улсаас 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирсэн ба ирснээсээ хойш *** нартай хамт өөрийнхөө буудал руу очих замдаа энэ хэрэгт холбогдсон. Иргэний нэхэмжлэгч *** анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “Энэ хүн орчуулга хийгээд өгөөч гэсэн юм” гэсэн мэдүүлэг өгсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт тодорхой байгаа. Ийм учраас ***ын гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүхээс залилах гэмт хэрэг гэж дүгнэснийг хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй гэж харж байна. Учир нь, гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хийсэн. Шүүгдэгч нар *** орж алт, үнэт эдлэл худалдаалдаг хүмүүстэй харилцаа үүсгэж “Би танаас алт худалдаж авъя” гэж тохироод, харилцаа үүсгэсний дараа төлбөрөө төлж, алтаа авч явсан. Анхан шатны шүүх алт худалдаж авсан үйлдлээр нь гэмт хэргийг төгссөн гэж дүгнэн зүйлчлэл хийсэн нь үндэслэлтэй. Үүнтэй холбоотойгоор Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 507 дугаар тогтоолоор “Эрүүгийн эрх зүйд зарим тохиолдолд гэмт хэрэг нэг гэмт хэргийн шинжээр эхлээд өөр гэмт хэргийн шинжийг хангаж төгсөх үед төгссөн үеийн шинжээр нь тухайн хэргийн зүйлчлэлийг хийнэ. Эсхүл хөнгөн гэмт хэргээр эхлээд хүнд гэмт хэргээр төгсвөл хүнд гэмт хэргийн үйлдлээр хэргийн зүйлчлэлийг зүйлчилнэ” гэж тайлбарласан. Энэ үүднээс анхан шатны шүүх гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар буюу тухайн алт зарж байгаа хүнээс алтыг хүлээж авсан үеэр төгссөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Бодитоор харилцаа үүсгэж эд хөрөнгийн авч байгаа үйлдлийг нь залилах гэмт хэргийн шинжтэй гэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын зүгээс хохирогчоор тогтоогоогүй гэснийг шүүхийн шатанд буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирогчийг шүүхээс тогтоох эрх нь шүүхэд бий. Тиймээс давж заалдах шатны шүүхэд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа учраас хохирогчоор тогтоож, энэ ажиллагааг залруулах боломжтой. Иймд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нийлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нийлж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Энэ нөхцөл байдалд орсондоо уучлал хүсье. Шүүхийн хаалгыг анх удаа татаж, ийм хэрэгт холбогдсон. Би Монгол Улсад ирсэн өдрийнхөө маргааш баривчлагдсан. Би анхнаасаа өгсөн мэдүүлгүүддээ Монгол Улсад залилан хийх гэж биш хувийн бизнес хийх гэж ирсэн гэдгээ хэлж, үнэн зөвөөр мэдүүлсэн. Энэ талаар нотлох баримтаа харуулах зорилгоор сая компанийнхаа баримтыг гаргаж өгсөн. Би 1500 нүүрс түлдэг айлыг дулааны шугамд холбож өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үед би ямар ч хууль зөрчөөгүй. Иймд өмгөөлөгч нарынхаа хэлсэн тайлбар болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***) нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Прокуророос Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***)-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***)-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***)-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***)-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бүгд Найрамдах *** улсын иргэн, шүүгдэгч  *** *** (***), Бүгд Найрамдах *** улсын иргэн *** *** (***) нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч *** ***, *** *** нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** ***ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож /8 хх 1-23/ шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэх, бусад нотлох баримттай харьцуулах, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд хянаагүйн улмаас хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоож чадаагүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Тодруулбал, анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө “...шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***) нарыг алт үнэт эдлэлийн наймаа худалдаа эрхэлдэг *** болон ***ны пос машин эзэмшигч Монгол Улсын иргэдэд өөрсдийгөө алт мөнгөний наймаа хийдэг, ***-аас явж байгаа жуулчид гэр бүлдээ үнэтэй бэлэг сэлт худалдан авч байгаа, авч яваа гадаад улсын иргэдийн банкны картууд нь өөрсдийнх нь гэж итгүүлэн хуурч, улмаар тэдгээр иргэдээс алт, үнэт эдлэлийг нь өөрсдөдөө шилжүүлэн авсан...” гэж хэргийн үйл баримттай нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй иргэдийг залилсан гэж үзсэн байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг илээр, нууц далд, итгэл эвдэх, хуурах зэрэг ямар арга хэлбэрээр эзэмшилдээ авснаас хамааран хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргээр тус тус ялган зүйлчлэгдэнэ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг ба гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн, шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувьд бусдын эд хөрөнгө болох алт, үнэт эдлэлийн үнийг заримыг эсхүл бүгдийг төлөхгүй байх, тухайн эд хөрөнгийг огт буцаан өгөхгүй байх санаа зорилгыг агуулаагүй, харин гадаад иргэдийн арилжааны банк дахь цахим картуудыг ашиглан тухайн алт, үнэт эдлэлийн үнийг төлж, улмаар худалдан авсан алт, үнэт эдлэлийг цааш борлуулан зарж, бэлэн мөнгө болгосон үйл баримт тогтоогджээ. 

Тодруулбал, шүүгдэгч нар гадаад улсын иргэдийн арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийг цахим карт ашиглах аргаар авсан буюу өөрсдийн өмч хөрөнгө мэтээр захиран зарцуулж, эх үүсгэвэрийг өөрчилсөн хэргийн үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Мөн Бүгд Найрамдах *** Улсын иргэн *** *** (***) нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ***, *** нартай хамт Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” дэлгүүрт орон алт мөнгөний худалдаа эрхэлдэг ***аас 343,34 грамм алтан эдлэлийг 87,406,900 төгрөгөөр гадаад улсын иргэдийн арилжааны цахим картуудыг “***” ХХК-ийн *** дугаартай пос терминал төхөөрөмжид олон удаагийн давтамжтайгаар уншуулж худалдан авсан, мөн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гадаад улсын иргэдийн арилжааны цахим картуудыг ашиглан худалдан авсан 87,406,900 төгрөгийн үнэ бүхий 343,34 грамм алтан эдлэлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт алт мөнгө худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг ***эд 65,730,000 төгрөгөөр худалдсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа яллах дүгнэлтэд дурдсан гэрч ***, гэрч ***, гэрч ***, иргэний нэхэмжлэгч *** нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй байна.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”, 2.5 дахь заалтад “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ыг тодорхойлох хэсэгт тусгана гэж тус тус заасанд нийцэхгүй байна.

Иймд, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***) нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :     

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.     

2. Шүүгдэгч Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***), Бүгд Найрамдах *** Улсын иргэн, *** *** (***) нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.    

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ

                               ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

                               ШҮҮГЧ                                                        С.БОЛОРТУЯА