| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00778/И |
| Дугаар | 103/ШШ2025/00767 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/00767
2025 09 19 103/ШШ2025/00767
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух *******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 411.439,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь иргэн *******тай дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. ******* нь дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн *******аас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 290.818,24 төгрөг, алданги 120.621,41 төгрөг, нийт 411.439,65 төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ТӨХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагад 411.439,65 төгрөгийн дулааны эрчим хүчний өр төлбөр бүхий Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6-62 тоотод оршин суугч ******* нь дээрх өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тодорхойлов гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ТӨХК-иас нэхэмжилсэн 411.439,65 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 411.439,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 411.439,65 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.993,17 төгрөгөөс 6.496,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6.496,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 6.496,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО