Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00771

 

 

 

 

 

 

 

2025 09 16 103/ШШ2025/00771

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух ******* овогт*******гийн******* /РД:/-ийн

 

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Содгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Содгэрэл 292396 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 056597 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Багануурын нүүрсний уурхайн даргын 1993 оны 07 сарын 05-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай А/220 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1991 оны 09 сарын 24-ны өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/359 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/352 дугаар тушаал, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2001 оны 01 сарын 03-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж, цалингүй чөлөө олгох тухай 05 дугаар тушаал, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 сарын 06-ний өдрийн 08/2152 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Б.Содгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Содгэрэл би Баян-Өлгий аймгийн төвд Өлгий хотод 1970 оны 02 сарын 28-ны өдөр төрсөн. Намайг төрөх үед аав *******, ээж******* нар нь гэрлэлтээ батлуулж бүртгүүлээгүй, тусдаа амьдарч байсан гэдэг. Анх надад төрсний гэрчилгээ олгохдоо аав ээж хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан тул намайг ээжээр маань овоглосон байдаг. Би 16 нас хүрээд улаан паспорт авах үед эцэг эх маань миний овгийг сольж, намайг ааваар минь овоглож, өмнө төрсний гэрчилгээнд "Бадамсүрэнгийн*******" гэж байсныг "*******гийн*******" болгон улаан паспортад өөрчилж бичүүлсэн байсан. Мөн төрсний гэрчилгээнд миний төрсөн өдрийг 28-ны өдөр байтал 29-ний өдөр хэмээн буруу бичсэн байсан. Би энэ байдлыг иргэний үнэмлэх авахдаа улсын бүртгэлийн ажилтнаас мэдсэн. 1970 онд 2-р сар нь 29 хоногтой бус 28 хоногтой байсан гэсэн. Улаан паспортыг сольж иргэний үнэмлэх олгох үед миний төрсөн өдөр бас регистрийн дугаар буруу байгааг надад бүртгэлийн ажилтан хэлж тайлбарлаж өгөөд регистрийн дугаарыг маань өмнө нь УЕ70022977 байсныг сольж УГ70022814 болгож өөрчилж өгсөн.

Би хөдөлмөрийн хүнд нөхцлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд энэ асуудлаараа нийгмийн даатгалын байгууллагад хандахад регистрийн дугаар, овог зөрүүтэй учир бичиг баримт, холбогдох тушаалын жинхэнэ эзэмшигч болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм.

Би Налайх дахь Түлш эрчим хүч геологийн ТМДС-ийг 1989 оны 06 сарын 30-нд төгсөж ирээд 1989 оны 07 сарын 10-ны өдрөөс 1989 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл Багануур дүүрэгт ТЭЦ-д сантехникын слесарчнаар ажиллаж байгаад 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл Ардын армийн 150 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1991 оны 09 сарын 17-ны өдрөөс 2001 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэл Багануурын уурхай буюу одоогийн "Багануур" ХК-д Хөрс төмөр замын хэсэгт экскаваторын туслах машинчаар, 2001 оны 01 сарын 02-ны өдрөөс одоог хүртэл Уулын 2-р хэсэгт экскаваторын машинчаар ажиллаж байна. Нийтдээ Багануурын уурхайд 34 жил ажиллаж байна.

Миний ажилласан байдлыг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн тушаалуудад миний овог, регистрийн дугаарыг эцгийн маань нэрээр эсхүл анх бүртгэлийн байгууллагаас олгож байсан алдаатай регистрээр бичсэн байна.

Тухайлбал 0 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг******* бус ******* хэмээн буруу бичсэн, 0 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт миний регистрийн дугаарыг анх бүртгэлийн байгууллагаас олгож байсан хуучны алдаатай дугаараар буюу 00 дугаараар бичиж нээсэн байснаа тухайн бичвэрийн доод талд цэнхэр өнгийг балаар шинэчилж олгосон регистрийн дугаарыг 0 бичсэн, Багануурын нүүрсний уурхайд даргын 1993 оны 07 сарын 05-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай А/220 дугаар тушаалын 2-р хавсралтад намайг Д.Содгэрэл гэж бичсэн, Багануурын нүүрсний уурхайд даргын 1991 оны 09 сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/359 дугаар тушаалд намайг ******* овогтой*******ийг гэж бичсэн, Багануурын нүүрсний уурхайд даргын 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/352 дугаар тушаалын 1-р хавсралтад намайг ************** гэж бичсэн, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2001 оны 01 сарын 03-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж, цалингүй чөлөө олгох тухай 05 дугаар тушаалд намайг Д.*******д гэж бичсэн байна. Мөн хугацаат цэргийн алба хаасны бүртгэлд миний овог маань бас эцгийн нэрээрээ бичигджээ. Энэ нь Батлан хамгаалахын төв архивын лавлагаанд намайг *******гийн******* хэмээн бичсэн, мөн 53 дугаартай Цэргийн мэргэжлийн зэрэгтний үнэмлэх-д байлддагч *******гийн******* гэж бичсэнээс харагдана. Иймд ******* овогт*******гийн******* /рд:0/ би 0 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 0 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох, Багануурын нүүрсний уурхайд даргын 1993 оны 07 сарын 05-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай А/220 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1991 оны 09 сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/359 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/352 дугаар тушаал, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2001 оны 01 сарын 03-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж, цалингүй чөлөө олгох тухай 05 дугаар тушаал зэрэг баримтуудын зарим хэсэг ******* овогт*******гийн******* /рд:/ надад холбогдох нь үнэн болохыг тогтоолгох, ******* овогт*******гийн******* /рд:/ би 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл Ардын армийн 150 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоолгох зэрэг хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1970 оны 03 сарын 21-ний өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн гэрчилгээ, регистерийн дугаарын лавлагаа, Д.Содгэрэлийн 1990 оны 07 сарын 31-ний өдрийн 53 дугаартай танкийн механик жолоочийн 3 дугаар зэргийн үнэмлэх, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/2152 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, 1989 оны 06 сарын 30-ны өдөр олгосон 0 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 02 сарын 20-ны өдөр олгосон 0 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 0 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл, Багануурын нүүрсний уурхайд даргын 1993 оны 07 сарын 05-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай А/220 дугаар тушаал, түүний хавсралт, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2001 оны 01 сарын 03-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж, цалингүй чөлөө олгох тухай 05 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1991 оны 09 сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/359 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/352 дугаар тушаал,түүний хавсралт, Багануурын нүүрсний уурхайд даргын 1994 оны оны 03 сарын 22-ны өдрийн шагнал олгох тухай 54 дүгээр тушаал, түүний хавсралт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулсан, *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би хөдөлмөрийн хүнд нөхцлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд энэ асуудлаараа нийгмийн даатгалын байгууллагад хандахад регистрийн дугаар, овог зөрүүтэй учир бичиг баримт, холбогдох тушаалын жинхэнэ эзэмшигч болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн учир бичиг баримтуудын эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан Б.Содгэрэлийн 1990 оны 07 сарын 31-ний өдрийн 53 дугаартай танкийн механик жолоочийн 3 дугаар зэргийн үнэмлэхэд *******гийн*******, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/2152 дугаартай Дамдинсүрэнгийн******* БХЯ-ны сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Улаанбаатар хот (Налайх район)-оос 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 150 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991.09.04-ний өдрийн 369 дүгээр тушаалаар 1991.09.07-ны өдөр 00 дугаарын цэргийн батлахтай халагдан хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд *******гийн*******, 1990 ны 7 сарын 31-ний өдрийн 212 дугаар тушаалаар олгосон цэргийн мэргэжлийн үнэмлэх, 1989 оны 06 сарын 30-ны өдөр олгосон 00 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт *******гийн*******, Багануурын нүүрсний уурхайд даргын 1993 оны 07 сарын 05-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай А/220 дугаар тушаалын хавсралтын 90 дүгээрт Д.Содгэрэл, 2001 оны 01 сарын 03-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж, цалингүй чөлөө олгох тухай 05 дугаар тушаалын 1 дүгээрт экскаваторийн туслах машинч Д.Содгэрэл, 1991 оны 09 сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/359 дугаар тушаалын 3 дугаарт ******* овогтой*******, 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/352 дугаар тушаалын хавсралтын 17 дугаарт **************, Багануурын нүүрсний уурхайд даргын 1994 оны оны 03 сарын 22-ны өдрийн шагнал олгох тухай 54 дүгээр тушаалын хавсралтын 82 дугаарт******* гэж тус тус бичсэн нь*******гийн******* болохыг, 1989 оны 06 сарын 30-ны өдөр олгосон 00 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 02 сарын 20-ны өдөр олгосон 00 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 00 дугаартай үргэлжлэл нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь*******гийн******* болох нь тус тус тогтоогдож байна.

 

Иймд Багануурын нүүрсний уурхайд даргын 1993 оны 07 сарын 05-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай А/220 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1991 оны 09 сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/359 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/352 дугаар тушаал, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2001 оны 01 сарын 03-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж, цалингүй чөлөө олгох тухай 05 дугаар тушаал, 1990 оны 07 сарын 31-ний өдрийн 53 дугаартай танкийн механик жолоочийн 3 дугаар зэргийн үнэмлэх, 1990 ны 7 сарын 31-ний өдрийн 212 дугаар тушаалаар олгосон цэргийн мэргэжлийн үнэмлэх, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/2152 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа зэрэгт Д.Содгэрэл гэж бичсэн нь******* болохыг, 1989 оны 06 сарын 30-ны өдөр олгосон 292396 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 02 сарын 20-ны өдөр олгосон 0 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 0 дугаартай үргэлжлэх нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь*******гийн******* болохыг тогтоох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Багануурын нүүрсний уурхайд даргын 1993 оны 07 сарын 05-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай А/220 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1991 оны 09 сарын 24-ний өдрийн Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай Б/359 дугаар тушаал, Багануурын нүүрсний уурхайд даргын 1992 оны 04 сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/352 дугаар тушаал, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2001 оны 01 сарын 03-ны өдрийн Буцалтгүй тэтгэмж, цалингүй чөлөө олгох тухай 05 дугаар тушаал, 1990 оны 07 сарын 31-ний өдрийн 53 дугаартай танкийн механик жолоочийн 3 дугаар зэргийн үнэмлэх, 1990 ны 7 сарын 31-ний өдрийн 212 дугаар тушаалаар олгосон цэргийн мэргэжлийн үнэмлэх, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/2152 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа зэрэгт *******гийн******* гэж бичсэн нь*******гийн******* болохыг, 1989 оны 06 сарын 30-ны өдөр олгосон 0 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 02 сарын 20-ны өдөр олгосон 0 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 0 дугаартай үргэлжлэх нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт*******гийн******* /РД:/ болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Содгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО