Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 321/ШШ2025/00010

 

 

    2025        01           13                                        321/ШШ2025/00010

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

156/2025/00020/И

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би, Хэнтий аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, *******од холбогдох, 12,026,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух ******* нь Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн “Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн”-ийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 20,000,000 төгрөгийг /хорин сая/ 36 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-г байгуулан авсан. Гэвч ******* нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 12,015,000 /арван хоёр сая арван таван мянга/ төгрөгийг төлөөгүйн улмаас Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан. Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн *******ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас зээлсэн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 12,015,000 /арван хоёр сая арван таван мянга/ төгрөгийг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11,500 төгрөгийг, нийт 12,026,500 /арван хоёр сая хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн 100180037010 тоот дансанд оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч ******* миний бие 12,015,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн прокурор газар нь хариуцагч *******од холбогдуулан 12,015,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,015,000 төгрөгийг хариуцагч ******* нь бүрэн хэмжээгээр төлөхийн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч ******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хэнтий аймгийн прокурорын газрын нэхэмжилсэн 12,015,000 төгрөгийг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             А.МӨНХСАЙХАН